Monday, March 1, 2010

Taken at the Flood

ҮЕРЭЭР ТУУГДАГСАД
4.6/5.0 
Энэ номыг уншиж байхад бичигдсэн хэв маяг нь хальт Arthur Conan Doyle-ын Study in Scarlet эсвэл The Valley of Fear-тэй төстэй санагдлаа. Өмнө нь Херкиүл Пуароу хэзээ ч дэлгэцнээс алга болдоггүй байсан бол энэ удаад Холмсын нэг түүх шиг шал өөр газраар тэнэж тэнэж байгаа гарч ирлээ. Гэнэт өөр ном ч уншиж байгаа билүү гэж бодоход хүргэсэн шүү.

Дайны дараагаар олон гэр бүлийн санхүүгийн асуудал хүндрэлтэй болсон. Ойрын хамаатнуудаа дэмждэг байсан саятан эр 60 хүрсэн хойноо Нью-Йоркт 26 дөнгөж хүрсэн, өмнөх нөхөр нь Африкт нас барсан бүсгүйтэй гэрлэнэ. Харих замдаа саятан эр нас барах бөгөөд түүний нөмрөгөн дор байсан хүмүүсийг шинэхэн эхнэрийг нь царайчлахад хүргэнэ. Гэсэн ч тэр охин хаа ч явсан ахынхаа үгнээс гардаггүй байлаа. Энэ ширүүн догшин эр хүн болгоны дургүйг хүргэнэ.
Гэнэт бүсгүйн  хуучин нөхөр нь амьд байж магадгүй гэсэн асуудал гарч ирнэ. Саятны ойр дотныхонд энэ нь сайн мэдээ бөгөөд энэ нь үнэн бол саятны үлдээсэн хөрөнгө эхнэрийнх нь мэдэлд биш гэр бүлийнх нь 6 хүнд хуваагдаж очих байлаа. Гэнэт бүсгүй н нөхөрийг гаргаж ирнэ гэж бүсгүй болон түүний ахыг сүрдүүлж байсан эр толгойндоо хутгалуулсан байдлаар олдсоноор хэрэг явдал эхэлнэ. Үнэхээр бүсгүйн хуучин нөхөр амьд уу? Сүрдүүлэгчийг үнэхээр бүсгүйн ах хороосон уу?

When A has motive to kill C and B has motive to kill D, what if A kills D and B kills C. We will have a lack of motive. So it is not always the motive that we have to seek.