Tuesday, April 27, 2010

The Hippocratic Oath

(Original Version)
I SWEAR by Apollo the physician, AEsculapius, and Health, and All-heal, and all the gods and goddesses, that, according to my ability and judgement, I will keep this Oath and this stipulation.
TO RECHON him who taught me this Art equally dear to me as my parents, to share my substance with him, and relieve his necessities if required; to look up his offspring in the same footing as my own brothers, and to teach them this art, if they shall wish to learn it, without fee or stipulation; and that by precept, lecture,

Monday, April 26, 2010

Naruto Shippuden Movie 3: Inheritors of the Will of Fire

НАРУТО ШИППҮДЭН 3: ГАЛТ ХҮСЛИЙГ ЗАЛГАМЖЛАГЧИД
4.8/5.0
Bonds-ыг тэсэн ядан хүлээж байгаад арай хийж үзсэн. Тэгсэн чинь нэг мэдсэн л 3 дахь кино гарчихсан байх юм аа. Трейлерыг нь үзэж байхад энэ анги гол нь Какашигийн тухай юм болов уу гэдэг сэтгэгдэл төрсөн. 

Арван хэдэн жилийн өмнө Конохаг орхиж явсан Хируко Шиноби нарын 4-р дайныг эхлүүлэхийг санаархана. Тэрээр таван өөр төрлийн bloodline limit цулуулж байгаа бөгөөд хамгийн сүүлийнхийг нь авахаар Конохад ирнэ.

Sunday, April 25, 2010

Дараагийн унших номоо олчих шиг боллоо


Би сүүлийн үед байнга аймшигийн ном унших сонирхолтой болчихож ээ. Pride and Prejudice and Zombies-ын дараагын үргэлжлэл юм шиг байна. Үндсэн плотыг нь мэдэхгүй болохоор сонирхолтой байх байх.

Song of the Day: Goldfrapp - Ooh La La


Энэ үнэн хөгжилтэй дуу.

The Vampire Lestat

ЦУС СОРОГЧ ЛЕСТАТ
3.7/5.0 
Цус сорогчтой хийсэн ярилцлага-ыг уншсан 1980аад оны Лестат өөрийнхөө намтарыг бичихээр шийднэ. Бүх л цус сорогчдын ертөнцийг хүмүүсийн нүүрэн дээр ил гаргаж тавихын тулд Vampire Lestat рок хамтлаг байгуулж намтараа хэвлүүлнэ. Vampire Lestat бол уг хэвлүүлсэн намтар юм.

Арван зургадугаар зуунаас хорьдугаар зуун хүртэл амьдралыг ярих үнэхээрийн залхуутай юм аа. Зүгээр л энгийн хүний амьдралд уялдуулж богино хугацааг хамрахгүй бол энэ урт, уйтгартай амьдрал ч уншихад залхуу хүргэмээр юм.

Энд Лестатын бага наснаас эхлээд 23 хүртэлх хүний язгууртан амьдрал, бас түүнээсээ зугатах оролдлогууд хийж байсан нь гоё байсан ч цус сорогч болсноосоо хойш сэтгэл санааны тэнцвэрээ алдаад л, эргэн тойрныхон нь үхээд л, онцгүй юм даа.

Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй, ёстой л жинхэнэ epic зохиол байлаа.

Cover: D-

Saturday, April 24, 2010

Atonement

ГЭМШИЛ
4.6/5.0
Ёстой гоё хийсэн кино. Бичгийн машины тогшилт, бөмбөрийн дуу, өсгийтэй гуталын алхалтын чимээ, тамхиний гал асаагуурын дуу гээд л хэмнэлийн маш гоё баримтласан. Драма мөртлөө нойр хүргэхгүй, суудал дээр чинь зүгээр суулгахгүй ...

Жижигхэн хуурмаг явдал ойр дотны хүмүүсийн чинь амьдралыг хэрхэн өөрчилж болдогыг хэтрүүлэгтэйгээр харуулсан. Нэрний өгөгдөл нь ч тэр хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь тэр...

Гол дүрийн залуу гоё жүжиглэсэн. Гэхдээ яагаад ч ийм ийм залуу тийм хүйтэн хүүхэнд дурлана гэхээр жоохон онцгүй байна аа.

Дүү охины дүр бол ёстой хамгийн гоё нь. Хүв хүйтэн, өшөө авалт, хардалтаар дүүрсэн хүүхэлдэй. Таалагдахгүй байхын аргагүй.

P.S. Охидууд заавал үзээрэй. Хөвгүүдэд тэр болгон таалагдахгүй байх аа.

Dear John

ЭРХЭМ ЖОН
2.3/5.0
За ёстой жинхэнэ толгой эргүүлсэн үлгэр. Хэн нь зургаа долоон жилийн дараа 14 хоног хамтдаа байчихаад 1 захиагаар харилчсан хүндээ үнэнч байсаар байх юм бэ? Эх орны шинжтэй, цэргийн, бас хэтэрхий гоё үлгэрийн хайрын кино байсандаа л хэдэн долоо хоног box office-т Аватар-ын дээр гарсан байх.

Доромжилж байгаа юм биш шүү, цэргүүд хэцүү л байдаг нь ойлгомжтой, энэ дунд өсвөр насны хүүхэд шиг сэтгэлээ хадгалж үлдээд байдаг хүн байх юм гэжүү?

The Pink Panther 2

ЯГААН ИРВЭС 2
2.4/5.0
Гэр бүлийн инээдмийн кино. Эхнээсээ дуустал хуурамч, муухай сонсогдсон Франц аялагаар ярьсаар байгаад дууслаа. Бүр уур хүргэчихлээ.

Инээдмийнх болохоор заавал плотоо нуугаад байх шаардлага байдаггүй л байх л даа. Гэхдээ л хэт илт байж болохгүй биз дээ. Хэн анхнаасаа Айшвая Райг эсрэг дүр байна гэдгийг хараад л мэднэ ш д. Угаасаа нөгөөдүүл нь яагаад ч тийм байж чадахгүй.

Тэнэг хайр, тэнэг инээдэм ... Францчуудыг бахтай зүйрлээд байдаг нь санаанд орчихлоо.

The Bounty Hunter

ШАГНАЛЫН АНГУУЧ
2.2/5.0 
Нэр нь A Bounty Hunting гэсэн бол илүү зохих байсан байх. Энэ кино хоёр хүний тухай харин эх нэр нь нэгнийх нь л тухай болоод байна. Нэрний тухайд ийм байна.

Плот бол яахав дээ, нэг нь нөгөөгийнхөө араас хуулийн дагуу л хөөцөлдөж байгаа болохоос биш өөр шинэ зүйл байхгүй, энгийн л нэг гэр бүлийн (арай ч бишээ), инээдмийн кино байна. 
Хайртай байсан хосууд салаад л, тэгээд дараагаар нь ямар нэгэн учиралаар эргэж хэсэг хугацааг хамт өнгөрүүлэх шаардлагатай болоод л, тэр хоорондоо бие биендээ хичнээн хайртайгаа ухаараад л .... Яагаав дээ байдаг л түүх шүү дээ.

Pathology

ПАТАЛОГИ
2.7/5.0 
Анх гарахад нь энэ киног хүн болгон л үзчихсэн юм шиг санагдаж байсан, тэгсэн чинь үгүй байсан юм байна лээ. 

Задлан шинжээчидийн ажил эсэргээрээ өнгөрдөг. Өөрөөр хэлбэл тэдний ажил нөхцөл тэгээд үр дагавар биш, харин үр дагавар тэгээд нөхцөл гэж явагддаг. Хүн яагаад үхэх болсныг биш яаж үхэх болсоныг нь...

Нью-Йоркын томоохон эмнэлэгийг задлан шинжилгээний тасаг 4 залуу эмчтэй, 5 дахь нь амжилттай амьдралаасаа түр зур карьер хийх зорилгоор эд нар дээр нэмэгдэж ирнэ. Гэхдээ тэдэнд нэг нууц бий... Мэргэжилийн  нууц бас өвчин ...

-Чи хэнийг ч алж болно. Алчихаад дараагаар нь баригдахгүй бол хэнийг алах вэ?
-Хэнийг ч алж болох л юм бол хэнийг ч алж болно. Алахад заавал шалтгаан байгаад байх албагүй.

Dead Like Me

НАД ШИГ ҮХДЭЛ
0.8/5.0
Кино цуврал үргэлжлүүлээд бүрэн хэмжээний кино хийж л дээ. Ёстой хэлэх үг алга. Үнэхээрийн, ёстой жинхэнээсээ тэнэг кино. Найзууд-аар кино хийсэн бол хамаагүй гоё болох байсан. Тэгэхээр цуврал нь ямар байсан нь ч санаанд буучихлаа.

Fantastic Mr. Fox

ГАЙХАМШИГТ НОЁН ҮНЭГ
4.4/5.0
Оскарт нэр дэвшээд авч чадаагүй баримлын шавраар хийсэн юм шиг хүүхэлдэйн кино. За тэгэж хэлвэл ёстой доромжлол болох байлгүй дээ. Хөөрхөн кино. Хүмүүстэй хамт зэрэгцэн оршиж буй амьтадын ертөнц, яг хүмүүстэй адилхан. Хуульч, сэтгүүлч, мөрдөгч, шүдний эмч, үл хөдлөх хөрөнгийн агент гээд бүх л мэргэжилийн амьтад байна. Тэдний дунд сэтгэлэн ухаан нь хол давсан Ноён Үнэгийг танилцуулъя. Гэхдээ тэрээр энэ сэргэлэн ухаанаа хүмүүсээс хулгай хийхэд зарцуулна. 

Залуу, араас зулгаах зүйлгүй байхдаа ч яахав хулгай хийх асуудалгүй байж дээ. Эхнэр, хүүхэдтэй болоод ирэнгүүт хулгай хийж байгаад баригдвал гэр бүл нь яах юм бэ гэсэн эхнэрийнхээ шаардлагаар энэ ажилаасаа гарч сэтгүүлч болно. Гэхдээ цусанд нь байгаа юм, яаая гэхэв, 3 жилийн дараа (үнэгний хувьд 9) эргээд л хулгайн ажилдаа нууцаар орно доо. Тэнд байдаг гурван баян эрээс дарааллан хулгай хийсэн нь ганцхан тэдний гэр бүлд төдийгүй тэнд амьдарч байсан амьтадын дунд нийлээд аюулыг авчирна.

State of Play

ТОГЛООМЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ
3.7/5.0
Assassination of a High School President-ыг үзсэний нараа нэг жинхэнэ гоё investigative journalism-тай кино үзмээр санагдаад энэ киног сонгож авлаа. Гоё юм байна. Хэхэ.

За тэгэхлээр нөгөө хэдэн сахлаа авдаггүй, машинаа угаалгадаггүй, үсээ тайруулдаггүй, хүнтэй болздоггүй, хурц үгтэй, хурдан ухаантай, уран гартай, аюулд дуртай сэтгүүлчийн (Russell Crowe) нэг гоё scoop дээр ажиллаж байгаа тухай гарч байгаа юм. Хамгийн гоё болгоод байгаа нь юу вэ гэвэл уг нэг эмэгтэйн хүн аминий хэрэг өөрийнх нь их сургуулийн сайн найз Сенатчтай (Ben Affleck) холбоотой хэрэг. Яахав дээ, хүмүүс өөрийнхөө нарийн бичиг нартай орооцолддог ч ш дээ. 

Тэгээд дуусаагүй ээ, сониний газарт нь карьер нь шинээр эхэлж байгаа авъяаслаг залуу сэтгүүлч бүсгүй (Rachel McAdams) энэ story-г бичихэд их үүрэг хүлээнэ. Гол нь энэ явцдаа хэн нэг нь амиа алдах хэрэгтэй болдог. Хэн гэдгийг нь үзэж байж мэдээрэй.

Interview with the Vampire

ЦУС СОРОГЧТОЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА
3.6/5.0 
Одоо бид нарын тэр чигээрээ шуураад байгаа вампирзмын гол эхлэлийг романтик утгаараа тавьсан ном гэж нэрлэгдэж байгаа 1971 оны бүтээлийг уншиж үзье гэж шийдлээ л дээ. 1994 онд кино нь гарсан ном мөн мөн.

Тэгээд надад яг одоо юу гэж бодогдож байна гээч? Эхлээд би "хо?" дараагаар нь "айн?" тэгээд "яасаан?" тэгчихээд "юу гэнээ?" ... Ёооё, уншиж байхад ёстой юу болоод байгаа нь дуусахгүй нь дээ л гэж бодож байлаа. Киног нь түрүүлээд үзчихсэндээ ч тэр бүр гардаггүй уйтгартай, экзистенциалист үзэлийн bullshit нь бүр залхуу хүргээд хаячилаа. Бүтэн 2 долоо хоног болж байж нэг юм дуусгасан гэвэл итгэнэ биз дээ? Явж өгөхгүй байлаа.

Cover: D-

P.S. Над шиг вампираас уйдаагүй байгаа хүмүүст бол уншихад гоё ном шүү.

Wednesday, April 7, 2010

Why Didn't They Ask Evans?

ЯАГААД ТЭД ЭВАНСААС АСУУГААГҮЙ ЮМ БЭ?
3.6/5.0
Агата Кристигийн цувралаас гадуурх номнуудын нэг. Тухайн үеийн Их Британид бодвол ёстой хийх юмаа олж яддаг байсан юм шиг байгаан. Ямар сайндаа л хүн амьнийн хэрэг байж магадгүй сэжүүрийг олж аваад араас нь мөнгө заран байж мөрдөж байхав дээ. Лордын охин, түүний найз хоёр байх л тийм байдаг байх.

Өмнөх детектив зохиолуудтай харьцуулахад заавал учир явдал нь төгсгөлдөө тайлагдах гэж зүгтгээд байгаагүй, явцдаа тайлагдаад явж байгаа нь илүү суудал дээрээ зүгээр сууж чадахгүй болгомоор байлаа. Гэсэн ч зохиолч маань номын төгсгөлд бас хачирхалтай бэлэг бэлджээ.

Tuesday, April 6, 2010

The Fall

УНАЛТ
5.0/5.0
Үлгэр үргэлж хиймэл, зохиомол зүйл байдаг гэж үздэг. Зохиол дотор гарч байгаа хүн бүр, амьтан бүр зүгээр л дүр төдий зүйл. Гэхдээ надад тэгж санагддаггүй юм. Дүр бүр бодит амьдралын тусгал байдаг. Жинхэнэ хүний тусгал. Физик ертөнц дээр биш юмаа гэхэд хүний дотоод ертөнцөд, сэтгэл зүйд болж байгаа зүйлсийн. Сэтгэлээрээ үхнэ гэж байдаг. Тэгвэл энд яг тэрийг гаргасан. Дүр үхэх бүрт түүхийг ярьж байгаа хүний хэсэг үхэж байгаа. Хэсэг тус бүрдээ итгэлийн нэг захыг харуулж байгаа. Энэ болгон сайхан түүх байх албагүй. Учир нь амьдрал хүүхдийн аз жаргалтай үлгэр биш. Гэмтсэн биеийг засаж болдог, гэхдээ сэтгэл нь нэг эвдэрсэн бол тэрийг хэзээ ч бүрэн анагааж чадахгүй. Энэ шаналал амьдралын чинь төгсгөл хүртэл чамайг шордож, шахаж, тамлан зовоох болно.

Гэсэн хэдий ч хүн төрөлхтөнд хэзээд итгэл найдвар байдаг. Сайхан ч хувь заяа юм даа. Би үүнд итгэдэггүй, бусад хүмүүс итгэхийг хүсдэг ч гүндээ итгэдэггүй байх гэж бодож байна.

Энэ киног үзэх тоолонд миний сэтгэлийн тэр хэсгийг хөнддөг. Дагаж уйлуулаад л. Хүүхдийн гэнэн сэтгэлийг өөр хүний амьдралын унтарсан утга учиртай гайхалтай холбосон кино.

P.S. Би сая уналтынхаа үедээ яагаад энэ киног санасангүй вэ?
Roy: "This is my story."
Alexandria: "Mine, too."

Sunday, April 4, 2010

Цус сорогчид яагаад биднийг тэгж ихээр татдаг вэ?

Хүмүүс цус сорогчидийн талаар хэзээнээс бичиж эхэлснийг би мэдэхгүй л дээ. Гэхдээ ямар ч байсан анх энэ нь айдас бас аймшигийг илэрхийлдэг байсан гэдэгт итгэлтэй байна. Угаасаа шашин маш хүчтэй нөлөөтэй байсан үе шүү дээ. Хүний ёсноос ангид бүхэн чөтгөртэй хамааралтай гээд ... за яг юу ч гэж үздэг байсан юм.

Харин хэзээнээс эхлээд цус сорогчидийг төгс хүн мэтээр харж эхлэв ээ? 20 зууны сүүлийн хагаст л байж таараа. Ер нь хэзээ гэдэг тийм ч чухал асуулт биш юм байна. Яагаад гэдэг л гол асуулт. 

Нэгдүгээр шалгаан: Тэд мөнх амьдардаг, хүний насны доройтол тэдэнд нөлөөлөхгүй. Тэд цаг хугацааны эсрэг тэмцдэг, тэгээд ч ялдаг. Цаг хугацаа тэднийг дийлэхгүй. Хүн бол яаж ч хичээгээд цаг хугацаатай тэмцэж чадахгүй шүү дээ. Цаг хугацааг ялж байгаа учираас л тэднийг хүчтэйд тооцож байгаа. Тэд цаг хугацааг ялж үүрдийн цэцэглэх залуу насандаа гацсан байдаг.

Хоёрдугаар шалтгаан: Цус сорогчдийн түүхийг донтон уншдаг хүмүүсийг хараарай. Ихэнх нь өсвөр нас, 20 насныхаа эхний үед байгаа хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл тэд жинхэнэ зангуугүй үе дээрээ байгаа гэсэн үг. Би өөрөө ч энэ категорит орно. Ирээдүйн талаар эсвэл өнгөрсөний талаар гээд өөрөөсөө бусад юунд ч санаа зовохгүй - жинхэнэ утгаараа - агаарт дүүлж явдаг хүмүүс. Сэтгэл зүрх юу гэнэ тэрийгээ үр дүнг авч хэлэлцэлгүй хийхэд бэлэн хүмүүс. За яг үнэндээ маш романтик хүмүүс - дунд болон түүнээс дээш насныхныг биш гэж хэлж байгаа юм биш шүү. Цус сорогчид энэ шаардлагыг бүрэн дүүрэн хагадаг. Тэдний хайр, хүсэл тачаал нь энгийн хүнийх шиг биш, бүр илүү. Миний юу хэлэх гээд байгааг ойлгож байна уу? Тэд нэг хайрласан бол мөнхөд хайрладаг. Жинхэнэ романтистуудын (энэ жинхэнэ философийн ангилал шүү - тэгээд би нэг нь биш) хүсдэг, хүлээдэг зүйл биш гэж үү? Хэхэ, залуу нас + мөнхийн хайр = төгс мөрөөдөл

Гуравдугаар шалтгаан: Энэ жаахан учир дутагдалтай л даа. Гэхдээ бичье л дээ. Тэд шөнөөр амьдрагчид. Хүний "ид" дотор нуугдаж байдаг бүхэн шөнөөр болдог. Шөнө "ид"-ыг илэрхийлэх бол өдөр "эго, супер эго"-г илэрхийлнэ. Хэн ч гэсэн элдэв нөлөөлөл хавчлагагүйгээр өөрөө өөрөөрөө байхыг хүснэ шүү дээ. Тэрийг шөнө, шөнийг цус сорогчид илтгэнэ.

Энэ төрөлд багтах хамгийн гоё номнуудаас дурьдвал:
  1. Anne Rice-ын The Vampire Chronicles та нар эхний ном Interview with a Vampire-аар нь хийсэн Brad Pitt, Tom Cruise, Antonia Banderas, Kirsten Dunst-ын тоглосон киног нь үзсэн байлгүй дээ. Нийтдээ хэдэн ч номтой билээ дээ. Нилээн хэд байгаа.
  2. Stephenie Meyer - The Twilight Saga: Би яг өөрөө энэ цувралд тийм ч дуртай биш. Гэхдээ уншсан. Оруулахгүй бол бусад Twilight фенүүд уурлах байлгүй дээ.
  3. За бодоод байсан хамгийн эхний цуврал л бүр алаад хаячихсан нь юм байна дөө.

Saturday, April 3, 2010

Song of the Day: Juliette Greco: Sous le ciel de Paris

An Education-ыг үзсэнээс хойш энэ дуу миний walkman, media player хоёр дээр байнга явлаа. Таалагдсан. Франц дуу болоод ч тэр юм уу. Нээрээ дараа жил хоёрдагч хэлээрээ Франц хэлийг сонгоно оо.

Rounders

ЯЛДАГ ТОГЛОГЧИД
3.3/5.0
Дуртай хоёр жүжигчнийхээ нэг мөрийтэй тоглоомтой киног үзлээ. Онц санагдсангүй ээ. Яахав дээ, typical гоц авъяастай тоглоомчиний л түүх байлаа. Ахлах сургуульд байхад нь найз нь хамтдаа хийсэн хэргээ ганцаараа хүлээж шоронд суусан, одоо хуулийн сургуулийн 3-р дамжааны оюутан, хөзөрийн тал дээр ч тэр хичээлийн тал дээр ч тэр толгой нь лут ажилладаг, өөртэйгөө адилхан амьдрахын төлөө мөрийтэй тоглодог хүмүүсийг сайн мэддэг, Лас Веггаст очиж покерын аврага болохыг хүсдэг гээд л ... Ойлгож байгаа биз дээ. Аан нээрээ бас нэг юм нэмэх юм байна ш д. Аймар гоё шаргал үстэй найз охинтой, тэгээд тэрэндээ хаягддаг. Яг л үндсэн санаа.

The Hurt Locker

СЭТГЭЛИЙН ХАТ
3.1/5.0
Академийн шагналын нэр дэвшигчидыг зарлахаас өмнө бол би энэ киноны талаар сонсож ч байгаагүй. Зүгээр л анхаараагүй гэх үү дээ. Тэндээс нийтдээ 6 номинацид шагнал авсны дараа бол ямар ч байсан үзэхгүй гээд яахав дээ. За тэгэхээр киноны тухайд:

Үндсэн плот Багдадад байгаа америкийн цэргийн бөмбөг хэсгийн идэвхигүйжүүлэх багийнханы тухай. Ямар жижигэн зүйл хормын дотор амийг чинь авч болдог тухай. Бас зарим зүйлсийг хожихийн төлөө хариу бооцоо тавих хэрэгтэй байдаг тухай.

Худлаа хэлээд яахав дээ, надад таалагдсангүй. Зугаатай л байлаа, гэхдээ л таалагдсангүй.
Spit and rub.

Apr. 3, 2010

Сүүлийн хэдэн хоног тогтмол 7 цагт босоод байсан чинь аймар ядарчихаад бүр шөнө унтсан ч яг л 7 цагтаа сэрээд байх юм. Хүний бие физиологи гэж сонин шүү. Босох цагаа сэрүүлэг шиг тааруулаад л... Тамирчид байна, жоохон халаахад л булчин нь эргээд сэргэчихдэг. Булчингууд нь хүртэл тийм хурдан дасан зохицох системд орчихсон. Тэгээд ингээд бодоод үзэхээр философичидын хэлээд байдаг MIND энд хаана байна аа? Огтхон ч байхгүй гэж хэлж болохгүй л дээ. Freud -ын consciousness, unconsciousness -ын гаргалгаагаар л энэ явж байгаа л даа. Тэгээд дахиад л Mind/Body prob. За болъё, одоо бүр гэртээ байнга хичээлээ боддог болчихож.

Энэ нийтлэлийг уншиж байгаа хүмүүст энэ өдрийн мэнд хүргээд амжилт хүсье.