Sunday, April 4, 2010

Цус сорогчид яагаад биднийг тэгж ихээр татдаг вэ?

Хүмүүс цус сорогчидийн талаар хэзээнээс бичиж эхэлснийг би мэдэхгүй л дээ. Гэхдээ ямар ч байсан анх энэ нь айдас бас аймшигийг илэрхийлдэг байсан гэдэгт итгэлтэй байна. Угаасаа шашин маш хүчтэй нөлөөтэй байсан үе шүү дээ. Хүний ёсноос ангид бүхэн чөтгөртэй хамааралтай гээд ... за яг юу ч гэж үздэг байсан юм.

Харин хэзээнээс эхлээд цус сорогчидийг төгс хүн мэтээр харж эхлэв ээ? 20 зууны сүүлийн хагаст л байж таараа. Ер нь хэзээ гэдэг тийм ч чухал асуулт биш юм байна. Яагаад гэдэг л гол асуулт. 

Нэгдүгээр шалгаан: Тэд мөнх амьдардаг, хүний насны доройтол тэдэнд нөлөөлөхгүй. Тэд цаг хугацааны эсрэг тэмцдэг, тэгээд ч ялдаг. Цаг хугацаа тэднийг дийлэхгүй. Хүн бол яаж ч хичээгээд цаг хугацаатай тэмцэж чадахгүй шүү дээ. Цаг хугацааг ялж байгаа учираас л тэднийг хүчтэйд тооцож байгаа. Тэд цаг хугацааг ялж үүрдийн цэцэглэх залуу насандаа гацсан байдаг.

Хоёрдугаар шалтгаан: Цус сорогчдийн түүхийг донтон уншдаг хүмүүсийг хараарай. Ихэнх нь өсвөр нас, 20 насныхаа эхний үед байгаа хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл тэд жинхэнэ зангуугүй үе дээрээ байгаа гэсэн үг. Би өөрөө ч энэ категорит орно. Ирээдүйн талаар эсвэл өнгөрсөний талаар гээд өөрөөсөө бусад юунд ч санаа зовохгүй - жинхэнэ утгаараа - агаарт дүүлж явдаг хүмүүс. Сэтгэл зүрх юу гэнэ тэрийгээ үр дүнг авч хэлэлцэлгүй хийхэд бэлэн хүмүүс. За яг үнэндээ маш романтик хүмүүс - дунд болон түүнээс дээш насныхныг биш гэж хэлж байгаа юм биш шүү. Цус сорогчид энэ шаардлагыг бүрэн дүүрэн хагадаг. Тэдний хайр, хүсэл тачаал нь энгийн хүнийх шиг биш, бүр илүү. Миний юу хэлэх гээд байгааг ойлгож байна уу? Тэд нэг хайрласан бол мөнхөд хайрладаг. Жинхэнэ романтистуудын (энэ жинхэнэ философийн ангилал шүү - тэгээд би нэг нь биш) хүсдэг, хүлээдэг зүйл биш гэж үү? Хэхэ, залуу нас + мөнхийн хайр = төгс мөрөөдөл

Гуравдугаар шалтгаан: Энэ жаахан учир дутагдалтай л даа. Гэхдээ бичье л дээ. Тэд шөнөөр амьдрагчид. Хүний "ид" дотор нуугдаж байдаг бүхэн шөнөөр болдог. Шөнө "ид"-ыг илэрхийлэх бол өдөр "эго, супер эго"-г илэрхийлнэ. Хэн ч гэсэн элдэв нөлөөлөл хавчлагагүйгээр өөрөө өөрөөрөө байхыг хүснэ шүү дээ. Тэрийг шөнө, шөнийг цус сорогчид илтгэнэ.

Энэ төрөлд багтах хамгийн гоё номнуудаас дурьдвал:
  1. Anne Rice-ын The Vampire Chronicles та нар эхний ном Interview with a Vampire-аар нь хийсэн Brad Pitt, Tom Cruise, Antonia Banderas, Kirsten Dunst-ын тоглосон киног нь үзсэн байлгүй дээ. Нийтдээ хэдэн ч номтой билээ дээ. Нилээн хэд байгаа.
  2. Stephenie Meyer - The Twilight Saga: Би яг өөрөө энэ цувралд тийм ч дуртай биш. Гэхдээ уншсан. Оруулахгүй бол бусад Twilight фенүүд уурлах байлгүй дээ.
  3. За бодоод байсан хамгийн эхний цуврал л бүр алаад хаячихсан нь юм байна дөө.