Tuesday, April 6, 2010

The Fall

УНАЛТ
5.0/5.0
Үлгэр үргэлж хиймэл, зохиомол зүйл байдаг гэж үздэг. Зохиол дотор гарч байгаа хүн бүр, амьтан бүр зүгээр л дүр төдий зүйл. Гэхдээ надад тэгж санагддаггүй юм. Дүр бүр бодит амьдралын тусгал байдаг. Жинхэнэ хүний тусгал. Физик ертөнц дээр биш юмаа гэхэд хүний дотоод ертөнцөд, сэтгэл зүйд болж байгаа зүйлсийн. Сэтгэлээрээ үхнэ гэж байдаг. Тэгвэл энд яг тэрийг гаргасан. Дүр үхэх бүрт түүхийг ярьж байгаа хүний хэсэг үхэж байгаа. Хэсэг тус бүрдээ итгэлийн нэг захыг харуулж байгаа. Энэ болгон сайхан түүх байх албагүй. Учир нь амьдрал хүүхдийн аз жаргалтай үлгэр биш. Гэмтсэн биеийг засаж болдог, гэхдээ сэтгэл нь нэг эвдэрсэн бол тэрийг хэзээ ч бүрэн анагааж чадахгүй. Энэ шаналал амьдралын чинь төгсгөл хүртэл чамайг шордож, шахаж, тамлан зовоох болно.

Гэсэн хэдий ч хүн төрөлхтөнд хэзээд итгэл найдвар байдаг. Сайхан ч хувь заяа юм даа. Би үүнд итгэдэггүй, бусад хүмүүс итгэхийг хүсдэг ч гүндээ итгэдэггүй байх гэж бодож байна.

Энэ киног үзэх тоолонд миний сэтгэлийн тэр хэсгийг хөнддөг. Дагаж уйлуулаад л. Хүүхдийн гэнэн сэтгэлийг өөр хүний амьдралын унтарсан утга учиртай гайхалтай холбосон кино.

P.S. Би сая уналтынхаа үедээ яагаад энэ киног санасангүй вэ?
Roy: "This is my story."
Alexandria: "Mine, too."