Monday, April 26, 2010

Naruto Shippuden Movie 3: Inheritors of the Will of Fire

НАРУТО ШИППҮДЭН 3: ГАЛТ ХҮСЛИЙГ ЗАЛГАМЖЛАГЧИД
4.8/5.0
Bonds-ыг тэсэн ядан хүлээж байгаад арай хийж үзсэн. Тэгсэн чинь нэг мэдсэн л 3 дахь кино гарчихсан байх юм аа. Трейлерыг нь үзэж байхад энэ анги гол нь Какашигийн тухай юм болов уу гэдэг сэтгэгдэл төрсөн. 

Арван хэдэн жилийн өмнө Конохаг орхиж явсан Хируко Шиноби нарын 4-р дайныг эхлүүлэхийг санаархана. Тэрээр таван өөр төрлийн bloodline limit цулуулж байгаа бөгөөд хамгийн сүүлийнхийг нь авахаар Конохад ирнэ.


Тосгоныг орхин Хирукогийн талруу саналаараа (яг ч саналаараа ч биш л дээ) явсан bloodline limit эзэмшигчийн араас нөгөө л галзуу сэтгэл хөдлөлөөрөө аашилдаг Наруто араасаа Сакураг дагуулаад оргож орхино. Ингээд зугатагсадыг олзлох зорилгоор Шикамаругаар ахлуулсан бусад нэг үеийн 9 хүний баг (хоёр хүнийг буцааж авчрах гэж ямар ч олуулаа явдаг юмб дээ) Хокагегийн тушаалаар араас нь гарна.

Гүйцэж очоод юу гэж л буцааж авчирахав дээ. Сүүлд ирсэн Сайг тооцох юм бол 12-уулаа нийлж аваад л үргэлжлүүлнэ шүү дээ. Гарч ирсэн дайсан болгонтой 3 хүний багаараа тулаанаа үргэлжлүүлээд л...

Нэг юм нь л тэнэг байлаа. Ганц гар гурван дагуултай гарч ирээд л Коноха, Санд хоёрыг хооронд нь алалцуулаад байдаг, жоохон утгатай байна аа. Улсууд энэ асуудлыг аятайхан шиг хамтраад шийдчихдэг ш д. Тэр нь логикгүй юм даа. Түүнээс биш олон дүр хараад хөгжилтай, тааламжтай л байлаа. 

Одоогоор гарсан Нарутогийн бүрэн хэмжээний кинонуудаас хамгийн гоё нь.