Monday, May 31, 2010

Babies

АЛАГ ҮРС
5.0/5.0
Be-ын хэрэглэгчид Өргөө кино театрт 50% -ийн хөнгөлөлт эдлэх сүүлийн өдөр дүүгээ дагуулаад Алаг үрс очиж үзлээ. Сэтгэгдэл юу гээч? Ёстой л хөөрхөн кино байлаа.

Дэлхийн дөрвөн өөр өнцөгт байгаа хүүхдүүдийг төрсөн цагаас нь эхлээд нүдээ нээх, инээх, хоолоо идэх, мөлхөх, ганганах, хөл дээрээ босох, алхах, нэгийг нь гүйх хүртэл нь дагаж явсан ямар ч харилцан яриагүй баримтат кино.

Ponijao юуг л бол юуг л иднэ. Гартаа тааралдсан юм болгоноо ам руугаа чиглүүлнэ. 

Mari сэтгэхгүй тоглоом эвлүүлнэ. Тэр нь санаснаар нь болохгүй үед ёстой ази хүүхдүүдэд байдаг араншингаар бухимдалаа илэрхийлнэ дээ. Тэр хөлөө савчиж, уйлганаж байгаа нь хөөрхөн. Босч зогсож байгаа нь урамтай.

Баяр ёстой дураараа өснө. Ах нь (эгч нь ч юм уу) өөрөө бага байгаа болоод ч тэрүү тэрүүхэн тэндээ дүүтэйгээ барьцана. Ээжийн дэргэд дүүгээрээ тоглохгүй ч байхгүй нь ёстой л дуртайгаа хийнэ дээ. Муурны учирыг олж байгаа нь хөгжилтэй. Бас тэр морин дээр мордох гэдэг нь ч гэсэн.

Hattie хаалга онгойх дуу гарангууд ээж, аавыгаа дуудаад л тоглож байсан тоглоомоо хаяад гүйнэ. Нээрээ суугаагаараа өмдөндөө бааж байгаа нь гардаг юм байна. Хажууд нь байсан муур хүртэл босоод явчихаж байгаа юм даа.

Бүгдээрээ үзээрэй. Ёстой л таглайндаа таарсан хөөрхөн кино байна. Everybody loves!

Sunday, May 30, 2010

House of Night: (Book 5) Hunted

ЭРЭН СУРВАЛЖЛАГДСАН НЬ
1.9/5.0
House of Night цувралын тав дахь ном. Ёстой тэсч уншиж дуусгалаа. Өөр унших ном олдохгүйдээ л дараагийнхыг нь унших байх. Цувралын өмнөх номуудын адилаар хэтэрхий их нуршуу болжээ. Бас л үйлдэл болгон нь тайлбарлагдаад л ... Заримдаа логикгүй ч зүйлс гарна. 

Тэгэхээр цувралыг аль хэдийн уншаад эхэлчихсэн хүмүүст амжилт хүсье, бэлтгэлтэй байгаарай. Эхлээгүй хүмүүст сөхөж харахын ч хэрэггүй. Хавтас нь хичнээн гоё ч гэсэн контент нь урам хугалмаар байлаа. Миний чиглэлийн ном биш ээ.

Cover: A-

Ану атаархав

Америкт амьдардаг байх, өөрийн гэсэн review -ын сайт/блогтой байхын давуу талыг мэдэх үү? Тэр бол номыг худалдаанд гарахаас нь өмнө унших. Энд бас зохиолчид ч орох юм байна. Номыг бичсэн зохиолч нь биш шүү. Гоё байгаа биз? Урьдчилж уншаад л... Хүлээх шаардлагагүй. Тэгээд дээрээ нь үнэгүй авна. Хэхэ. За за, албан ёсны reviewer -үүдэд бүр атаархчихлаа. Энд хүүхдүүд ч гэсэн байдаг юм байна лээ.

Last Sacrifice's cover revealed

Гоё мэдээ байна. Richelle Mead -ын сайт дээр бол арван хоёрдугаар сарын 14 -нд, Амазон дээр 7 -нд худалдаанд гарна гэсэн байгаа Цус сорогчдын академи цувралын хамгийн сүүлийн ном болох Сүүлчийн Золиосын хавтас уншигчдын хүртээл боллоо.

Надад бол таалагдаж байна. Ногоон туяа нь хамаагүй сэтгэл татам болгочихож. Миний бодолоор хавтасны дүр нь Лисса байх, гэхдээ нүд нь ногоон биш байгаа болохоор Миа ч байж мэдэх юм. Харин Миа хавтас дээр гарахаар том дүр биш шүү дээ. Гэсэн ч хавтасны дүр хэзээ л жинхэнэ тайлбартайгаа тохирч байлаа. Тэгхээр би Лисса дээр зогслоо.

Saturday, May 29, 2010

Inspirational Item: My mom

Би ээжийгээ яг ч item гэж бичмээргүй байна л даа. Гэхдээ цувралаа ингэж бичээд эхэлчихсэн болохоор тэр чигээр нь биччихлээ.

Та нар Gilmore Girls -ыг санаж байна уу? Манай ээж бид хоёр бараг л тэр хоёр шиг. Ээж инээдтэй, ухаантай мөртлөө мэдэн будилж тоглодог, шинэлэг, яг л найз шиг. Харин би хариуцлага ярих дуртай, агаар шиг ном уншдаг, за Роригийн сайн чанарууд надад байхгүй юм байна аа.

Ээж бид хоёрын харилцаа үнэн хөгжилтэй л дөө. Ямар нэгэн юм асуухаар мэдэхгүй ээ л гэнэ. Амьдралын чухал асуудлаа шийдэх гэж байхад ч чи өөрөө л мэд л дээ гэнэ. Тэгэхдээ би юу ч сонголоо гэсэн ээж хэзээд намайг дэмждэг. Миний сонголтын өөрчлөх гэж оролддоггүй. Алдах юм бол тосоод авдаг. Алдахгүй бол дэмжээд өгдөг.

Над шиг сул хүнд ээж шиг минь хүчтэй хүн байдаг нь аз завшаан шүү.

Бид хоёр байнга л маргалддаг юм. Харин эвлэрч байгаа нь ёстой сонин. Хоёулаа тус тусдаа өрөөнд ороод л хаалгаа хаана. Удалгүй л хоёр талаасаа чимээгүй нийлж суугаад зурагт үзнэ. Нэг мэдэхэд л тэврүүлчихсэн нойрмоглож байгаа юм чинь. Нэг удаа нийлээн уурлаад би хэдэн хоног ярихгүй байсан. Тэгсэн чинь ээж дэлгүүр лүү гарах шиг болсон юм. Орж ирсэнийх нь дараа би гал тогооны өрөө ороод хөргөгчөө нээгээд хартал яг хоёр ширхэг хайрцагтай тараг ил хамгийн наад талд нь байдаг юм даа. Хөөрхөн санагдаад хоёуланг нь гаргаж аваад, "Та надад нэгийг нь авсан юм уу?" гэсэн чинь "Чи олигтой юм идэж өгөхгүй юм байна ш дээ. Ядаж тараг уу." гэдэг юм даа. Хайр хүрээд л очоод тэврээд авч байгаа юм чинь. Ингээд л би ээжээсээ салж чаддаггүй юм даа.

Би ч ийм ээжтэйдээ азтай хүн шүү.

Ээжээ, хэрвээ та ямар нэгэн байдлаар миний блог руу ороод энэ нийтлэлийг уншиж байгаа бол охин чинь таньдаа хайртай шүү.

Санчигандаа бууралтай эр хүнд би хайртай

Сайрхах юм даанч биш дээ
Санчигандаа бууралтай эр хүнд би хайртай
Жаргахын өмнө зул бадамлан асдаг шиг
30 гарсан эр хүн үнэнч л баймаар даа ...
Уруулын будгийн минь цамцныхаа хээнээс
Угааж орхидог муухай зантай ч
Урваж хөрвөдөг насны минь аалийг уучлан боддогт чинь би хайртай
Хүсдэг гэвч зоргоор болдоггүй хайр
Хүлээдэг гэвч хүрээд ирдэггүй амьдрал
Хүндэлдэг гэвч намайг ойлгоогүй амраг
Хайрладаг гэвч минийх биш амраг

The English Patient

АНГЛИ ӨВЧТӨН
4.0/5.0
Оскарын 9 шагнал, 3 номинацитай, тухайн жилийнхээ шилдэг кино болсон Англи Өвчтөн олонд үнэхээр хүрчээ. Ихэнх кинонд нэг сэдвийг дагаж, нэг түүх яригддаг бол энд хоорондоо ойрхон хоёр өөр түүх яригдана. Нэг нь Дэлхийн II Дайн яг эхлэхийн өмнөх, нэг нь яг дуусахын өмнөх. Хэдий ойрхон ч шал өөр түүхийг өгүүлнэ.

Италид нэг сувилагч (Hana) маш аюултай түлэгдэж гэмтсэн нисгэгчийг сувилахаар үлдэнэ. Нисгэгчийг италид ирэхэд түүнд Англи өвчтөн гэсэн хаяг зүүжээ. Нисгэгчийн өмнөх амьдрал өөрийнх нь бичсэн номноос, түүнийг таньдаг байсан хүнээс, мөн өөрөөс нь ч илэрхий болж ирнэ. Тэрээр Африкт судалгаа хийж явсан Унгарын судлаач байсан бөгөөд түүний амьдралын сүүлийн жилүүдийн түүх, яг тухайн цагын явдал хоёр ээлжлэн өрнөх болно.

Сонирхолтой юм аа. Уйлуулмаар гэхгүй ээ. Зүгээр л сонирхолтой юм. Англи Өвчтөн нэр нь өөрт нь хэрхэн санагдаж байсан нь ч сонирхолтой байлаа.
"When I got to Italy, they named me an English patient. After all this, I became an Englishman."
Count Laszlo de Almásy

The Wolfman

ХҮН ЧОНО
2.2/5.0
Ёстой ойрд үзээгүй тэнэг кино байлаа. Би хүн чонуудыг хараа булаам гоё, эхэмсэг байх ёсгүйг мэдэж байна л даа. Чоно дөрвөн хөл дээрээ байхдаа үзэсгэлэнтэй байдаг. Харин хүн шиг төрхтэй, тэгээд ноорхой хувцастай болохоороо ёстой л ад үзмээр тэнэг харагддаг юм байна.

Киноны хийцийг муулахгүй ээ. Хамгийн гол нь зохиол нь л тарчигхан байлаа. Ёстой тарчигхан. Эцэг нь хүүдээ халдаагаад л ... Тэгээд хайртай хүүхэн нь зүрхэн дундуур нь буудаж хараалаас чөлөөлөөд л ... Тэгээд үхэхээсээ өмнө аавыгаа алаад байгаа юм аа.

Ёстой хоёр заваан үсэн бөмбөг дээр дээрээ гаран ноцолдож байхыг харах шиг заваан юм байсангүй. Бас үхэхдээ "Ийм л байх ёстой байсан. Баярлалаа" гээд байгаа нь ёстой л тэр хэвийн.

Friday, May 28, 2010

Behind my name

Тэнэж байгаад www.behindthename.com гэсэн сайт оллоо. Хүний нэрний утга, уг гарлыг нь харж болдог олон сайт байдаг л даа. Гэхдээ хачирхалтай нь би өөрийнхөө нэрийг эндээс олсонд л гол нь байгаа юм. Ямар ч байсан миний мэдэх Ану гэсэн нэрний утга төвд хэлэнд "сарны сахиус" гэсэн байдаг юм байна лээ. Харин энд заахдаа:
  • Anu (1)
Gender: Feminine
Usage: Finnish, Estonian
Finnish and Estonian diminutive of Anna
  • Anu (2)
Gender: Masculine
Usage: Near Eastern Mythology
Babylonian form of An (2)

За тэгээд үргэлжлүүлээд байсан чинь бүр гэгээн Мариагийн ээжийн ч нэр болоод явчихлаа. Харин хоёр дахь утга нь таалагдаж байна. "тэнгэр, диваажин" гэсэн утгатай гэнэ ээ.

Vampire Academy: (Book 5) Spirit Bound

СҮНСЭЭРЭЭ ХОЛБОГДСОН
5.0/5.0
Гарсан даруйдаа Австрали, Нью-Йорк Таймс -ын бест селлерийн жагсаалтад 1-рт бичигдлээ. Richelle Mead энэ тухайгаа блог, твиттер, facebook, goodread дээрээ итгэж чадахгүй ч гэсэн их л сэтгэл ханамжтайгаар уншигчиддаа талархан бичсэн байсныг уншлаа.

Энэ удаад Димитри Роузд сонголт өгөхгүй. Тэр түүнийг шууд л хувиргах болно. Харин Роуз түүнтэй нүүр тулж чадах эсэхээ мэдэхгүй байгаа ч Димитри ирэх үед нь түүний хамгийн сайн найз Лисса нэгдүгээрт тавигдах болно гэдгийг мэдэж байлаа.

Лисса, Роуз хоёрын адал явдал энэ удаад илүү галзуу адал явдалд орно. Нэгэнт тэд ахлах сургуулиа төгсч Роуз promise mark (хүзүүний голд байх S үсэг бүхий шивээс)-аа авч жинхэнэ хамгаалагч болсноос хойш тэдний юу хийхийг одоо цагдаж хянах хэн ч байхгүй. Гэсэн ч энэ нь тэд хэзээ ч аюулгүй байхгүй гэсэн үг. Академийн хамгаалалтан дор байнга байх цаг алга боллоо.

Ажиглаад байх нь ээ Роуз өөрийнхөө ухаанаа алдсан бололтой байсан шүү. Адриантай хоёр гурван сар болзож байгаа ч тэр Димитриг эргэж дампир болгох аргыг Лиссатай хамт эрэх болно. Гол асуудал нь димитрид биш стригойг буцаах арганд л байгаа байх л даа. Гэхдээ хэн ч үндсэн зорилго нь Димитри гэдгийг харж чадна шүү дээ.

Димитри Роузыг өөрлүүгээ авчрахын тулд Лисса, Кристиан 2-ыг барьцаална. Драгомирын удмын сүүлийн амьд үлдсан гүнжийг (Vasilisa "Lissa" Dragomir) аврахын тулд хамгаалагчдын албаныхан бүх хүчээ гаргана. Бараг л 30-40 хамгаалагч Димитригийн 10 аад стригой-г Роузын холбооны (Роуз Лиссаг ханаа ч байсан олж чаддаг) тусламжтайгаар буулгаж авахаар явна.

Хамгийн сонирхолтой нь энэ явцад Кристиан, Лисса 2 хамтдаа Димитриг эргүүлэн дампир болгоно. Гэсэн ч Лиссагаас бусад хүн Димитриг аюултай хэвээрээ гэж үзсээр байлаа. Роуз Димитриг харахыг хүссэн ч Димитри өөрийнхөө хийсэн болгоноос ичиж бүх л амьдралаа амийг нь аварсан Лиссагийн төлөө зүтгэж өнгөрөөнө, мөн Роузтай ахиж уулзахгүй гэж цааргална.

Ингээд л Роузын хувьд асуудлууд босч ирж байхад Морой Консулаас олон хоногын турш хэлэлцэж байсан асуудал шийдэгдэнэ. Роуз хүртэл тэр хуралдаанд очиж мэдүүлэг өгсөн. Харин тэр юунд юу өгч байгаагаа ч ухаараагүй байлаа. Цус сорогчдын, ямар ч байсан хамгаалагчидын ертөнц орвонгоороо эргэх шийдвэр гарлаа.

Richelle Mead намайг гайхшируулж зогсохгүй юм аа. Ахиад нэг аллага. Харин гол сэжигтэн нь Роуз. Гайхалтай, гайхалтай ...

Cover: B

P.S. Аудиономыг нь дээр байгаа Audiobook: Young Adult -аас олоорой.
P.P.S. Энэ review-г ном уншиж байх явцдаа бага багаар нэмэж draft-лаад байсан болохоор энэ тэнд нь шал өөр өөр сэтгэл хөдлөл гарсан байх шүү.
P.P.P.S. Richelle Mead ном худалдаанд гарахаас өмнө Австралид уншиж байсан хэсэг яг номон дээрээ өөрчлөгдсөн байна лээ.

VA: Royal Families

Цус сорогчдын академи цувралд Морой вампирууд олон байдаг ч тэдний дунд язгууртан гэр бүлүүд ч байдаг тухай гардаг. Тиймээ, язгууртан. Өөрөөр хэлбэл тэд нар хаан, эсвэл хатантай гэсэн үг. Нийтдээ ийм 12 гэр бүл байдаг бөгөөд тус бүр хамгийн ахмад нь хан хүү эсвэл гүнж болно. Тухайн үеийн хаан эсвэл хатан хаан нас барах эсвэл үүрэгт ажилаасаа чөлөөлөгдөх үед эдгээр 12 кандитатаас дараагын удирдагч сонгогдоно. Ингээд эдгээр 12 гэр бүлийг танилцуулъя.

IRON BABY

Хэхэ, аймар хөөрхөн найруулагч нь өөрийнхөө охиныг Төмөр хүүхэд болгосон байна. Инээдтэй юм аа.

Wednesday, May 26, 2010

May. 26, 2010: Plan for the Summer

Хичээл дуусаад шалгалтын үедээ явж байгаа ч ингээд л их сургуулийн эхний жил маань дуусчихаж байгаад би одоо ч нэг л итгэж чадахгүй байна шүү. Дээд ангийнхан хэлээд л байсан, "Жил дороо өнгөрчихдөг юм. Эртхэн өөр хийх юмнуудаа хийж ав." гээд л. Ёстой л хичээлдээ явахаас өөр онц зүйл энэ жил хийсэнгүй дээ. Жоохон өөртөө гутрав. Гэхдээ надад зуны гоё төлөвлөгөө байгаа.

1-рт. Би нэг зуны сургалтанд оролцоно. Дэлгэрэнгүйг дараа уншаарай.
2-рт. Гитараа тоглож сурна. Тэгээд GTree-д элсэнэ. Хэхэ.
3-рт. Франц хэл сурна. Мэдээж хэрэг анхан шатнаас нь л даа. Өөрөөр хэлбэл нилээн удаан хүссэн хүслээ биелүүлнэ. Цааш үргэлжлүүлж сурахыг хүсэх ч юм билүү.
4-рт. Жолооны курст сууна. 19 хүрчихээд аль хэдийн үнэмлэхээ аваагүй явж байдаг. Жоохон тэнэг байгаа биз?
5-рт. Номын дэлгүүрт ажилд орно. Нэг их хүн орж ирдэггүй, гэхдээ маш гоё номнууд, тэр нь академик биш ямар ч төрөл байж болно, ирдэг дэлгүүр. Яг Hi-Fi Mega Store-ын номын тасаг шиг. 
6-рт. Энэ жагсаалтыг дуусгана. Угаасаа би энэнээс илүү ихийг 2 сарын дотор гүйцээж дуусахгүй. Тэгэхээр үнэнч байцгаая. Хоосон амлаад яах вэ. Тийм үү? За за, би өөртэйгөө яриад эхэллээ. 
Гоё нэмэх санаа байвал хэлээрэй. Зарим зүйлсыг хамтдаа хийцгээсэн ч болно шүү дээ, хүмүүсээ. За, за март. (Тэргэл TM)

Nick & Norah's Infinite Playlist

НИК, НОРА ХОЁРЫН ХӨГЖМИЙН ЖАГСААЛТ 
4.6/5.0
Rachel Cohn, David Levithan нарын бичсэн ном кино болжээ. Никийн дүрд Michael Cera, Норагийн дүрд Kat Dennings тоглосон байна.

Ник экс найз охин Тиш-ийгээ мартаж чадахгүй л байгаа бөгөөд илгээсэн Closure хөгжмийн миксүүд нь 12 дахь дикстээ хүрчээ. Харин хэдэн хувилбар нь Норад хүрсэн. Хэн хэн нь бие биенээ мэдэхгүй.

Нэг л орой Никийн хамтлагын тоглож байсан клубт Нора найз Каролинатай ирж таарснаар тэр орой адал явдлаар дүүрнэ. Хөөрхөн хөөрхөн адал явдал шүү.

Каролина алга болж, Тиш Никтэй эргэж нийлэх гээд, Норагийн экс өөрийнхөө хамтлагийн цомогыг аавд нь сонсгохын тулд Норад наалдаад л... (Норагийн аав том продюсер)

Үндсэндээ нэг оройн адал явдал, шинэхэн хайрын эхлэл, бас хөгжим сонирхогчидын кино үнэхээр гоё байлаа.

House of Night: (Book 4) Untamed

НОМХРОХГҮЙ
2.4/5.0
House of Night цувралын дөрөв дэх ном. За тэгэхээр, Zoey-ын хувьд амьдрал ёстой сайхнаар эргээд байна. Найзууд нь түүнд итгэхээ больсон, бүр дугарахыг ч хүсэхгүй байгаа. Сургуулийнхаа High Priestess-тэй дайн зарлачихаад байгаа. (Zoey is a High Priestess in training) Нөгөө 3 найз залуугийнх нь нэг нь холбоогоо тасалчихсан, нэг нь үхчихсэн, нөгөө нь хаяад явчихсан. Ёстой л ганцаараа байна гэдгийг үзүүлж байгаа юм даа. Түүнийг жинхэнэ дайсан нь байсан Афродита, бүх цус сорогчдын тэнгэр Никс хоёр л орхиогүй байлаа.

Дээрээс нь High Priestess Neferet цус сорогчид болон хүмүүсийн хооронд дайн зарлах үед Zoey юу хийхээ мэдэхээ байж орхино. Хэн цуст тулааныг хүсэх вэ дээ.

Үргэлжлүүлэн унших тусам энэ ном House of Night цувралын өмнөх номнуудаасаа хамаагүй аятайхан, бас илүү уянгалаг байсан гэдгийг ажиглана. William Shakespeare-ын Othello жүжигийн Othello Desdemona-г багалзуурддаг хэсгийг амьдаар нь, бас давхар оруулгатайгаар нь Eric, Zoey 2 жүжигийн хичээл дээр харуулах болно.

Тэгээд болоогүй ээ, цус сорогчдын ертөнц, түүнийг дагаад хүмүүсийн нийгэм ч орвонгоороо өөрчлөгдөх болно.

Cover: B-

Sunday, May 23, 2010

St. Trinian's 2: The Legend of Fritton's Gold

ГЭГЭЭН ТРИНИАНЫНХАН 2: ФРИТТОНЫ АЛТНЫ ДОМОГ
2.7/5.0
420 жилийн өмнө Фриттоныхоны дотор агуу далайн дээрэмчин байжээ. Тэр Английн хатан хааныг унагаахаар авч явсан эрдэнэсийг дээрэмдсэн байна. Хөлгийг удирдаж явсан ахмад Фриттоны далайн дээрэмчингээс өшөө авна гэж амлажээ. Ингээд 420 жилийн дараа өвөг дээдсийнхээ өшөөг авах ажил эхлэх нь тэр.

Эрдэнэсийг хаана нуусныг бөгжин дээр дархалж хоёр хувааж нуусан байна. Бөгжний нэг хэсэг Гэгээн Тринианы охидын сургуульд байгаа. Ингээд Тринианыхан энэ эрэлд оролцохгүй яаж өнгөрөх вэ дээ?

St. Trinian's

ГЭГЭЭН ТРИНИАНЫНХАН
2.9/5.0
Англи нутгийн охидын сургууль байдаг даа. Нэг тийм, өөрийн гэсэн орчинтой, дүрэмт хувцастай, дотуур байртай, залхсан багш нартай, дүрсгүй сурагчидтай... За, ямар ч байсан энэ сургуулийнхан бол ёстой л сул тавьсан амьтны хүрээлэнгийнхэн л гэсэн үг.

Шинээр ирсэн охин хэр удаан тэсэхийг хараарай.

Хөгжилтэй англи стилиэр хийсэн. Зарим хүмүүст үзэхэд утгагүй ч санагдаж болох юм. Хэрвээ Франц мэлхийг инээдтэй гэж үздэг бол энэ кино заримд нь таалагдах байх аа.

P.S. They plan to steal Girl with a Pearl Earring of Johannes Vermeer.
P.P.S The new girl is not the girl with short trimmed hair in front.

House of Night: (Book 3) Chosen

СОНГОГДСОН НЬ
2.0/5.0
Third book in House of Night series. Okay, the book was, as always, covered a very short time. Even shorter this time. I think it was about 2 or 3 days. Anyways, that's not the point.

The point is it was pretty boring. Zoey having 3 boyfriends and the official one not knowing of the other two and she still couldn't decide which one to be with... bla bla bla. At least she's stronger character than Bella of TS.

Cover: B

P.S. They switched Air element into Wind element. Even though it's a fictional story, I don't think that they can change the terms of the ancient ritual.

Saturday, May 22, 2010

Waitress

ЗӨӨГЧ
2.3/5.0
Бялуу хийх дуртай зөөгч эмэгтэй амьдралаа өөрчлөхийг хүссээр удсан. Нөхрөөсөө зугатах зорилгоор мөнгө хурааж, бялууны тэмцээнд орж мөнгө хожоод өөрийн гэсэн бялууны кафетай болохоор төлөвлөнө. Гэхдээ тэр 6 долоо хоногтой жирэмсэн болчихсон байлаа. Мэдээж нөхрөөсөө л дөө.

Эмнэлэгт үзүүлэх гэж явахдаа шинээр ирсэн эмчтэй танилцана. Ингээд л инээдмийн хэсгүүд эхэлнэ дээ. Ямар ч байсан хүүхдээ төрүүлэхээр шийджээ.

Friday, May 21, 2010

House of Night: (Book 2) Betrayed

ХУУРТАГДАВ
2.2/5.0
House of Night цувралын хоёр дахь ном. Үндсэн утга учир нь яг л Harry Potter and the Half-Blood Prince шиг байлаа. Яг биеэ даагаад нэг юм илэрхийлэхгүй, завсарын шинжтэй.

Хоёрдугаарт хэтэрхий их нуршсан. Секунд болгоныг зүүдтэй нь хамт тайлбарласаар байтал энэ ном тэр чигээрээ ердөө 5 хоногыг л харууллаа. 

Дээрээс нь хэтэрхий хиймэл байлаа. Одоо бүр нэмээд зомби гараад ирэв үү дээ. Richelle Mead хоёр өөр төрлийн цус сорогчидийг танилцуулах, тэдний арын түүхийг гоё дүрсэлдэг. Харин энд нэг л биш ээ.

Cover: B

P.S. Хавтас харин таалагдсан. Хүүхэн нь биш ээ. Хээ нь.

Wednesday, May 19, 2010

House of Night: (Book 1) Marked

ШИВЭЭС
2.4/5.0
За яаж явж байгаад ч юмб дээ P. C. Cast, Kristin Cast ээж охин хоёрын хамтран бичсэн House of Night цувралын эхний номыг уншлаа. Тэдний бүтээсэн ертөнцөд вампирууд бидний мэддэгээс бас л шал өөрөөр гарч байна аа.

Зарим өсвөр үеийнхэн 16 орчим насандаа өөрчлөгддөг. Духан дээр нь саран тэмдэг гарч ирдэг бөгөөд тэдгээр хүүхдүүд дэлхийн өнцөг булан бүрт байрлах House of Night буюу эдгээр хүүхдүүдэд зориулсан бэлтгэх сургуулиуад руу суралцахаар явдаг.

Энэ сургуульд тэд нийтдээ 4 жил сурдаг. Зарим нь өөрийнхөө биеийн өөрчлөлтийг дийлэхгүй эхний жилдээ нас барах нь элбэг. Зарим нь гурав дахь жил хүртэл тэсдэг. Зарим нь л жинхэнэ vamp болж чаддаг.

Цувралд Zoey гэх охины тухай гарах бөгөөд тэр нэг л өдөр сургууль дээрээ байхад нь духан дээр нь саран шивээс гарч ирэх болно. Ингээд л амьдрал нь тэр чигээрээ өөрчлөгдөх нь тэр дээ.

Cover: C+

Iron Man 2

ТӨМӨР ХҮН 2
4.2/5.0
Дөнгөж сая Iron Man 2-ыг үзлээ. Ёстой гоё байлаа. Угаасаа энэ чинь Төмөр хүн. Төмөр хүний кино заавал харьцангуй бодьтой, сэтгэлийн түвшинд драматик байх албагүй. Төмөр хүн зүгээр л тасархай байх ёстой. 

Би комиксыг нь уншаагүй болохоор яг яаж явах ёстой байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Гэхдээ минийхээр энэ нь таалагдлаа. Өмнөх ангиа бодвол илүү гял цал зүйлсээр хиймэл дүүрсэн ч гэсэн нөгөө костьюмуудыг нь яаж ажиллаж, бас хураагдаж байгааг харах зугаатай байлаа. Хэр cool байсан тухай өөр юм яриад ч яахав дээ. Харин хэдэн тэмдэглүүштэй зүйлс байна:
  1. Тони Старкс зураг авхуулах болгоноо долоовор, дунд хуруугаа гозолзуулж peace гэж байсан. Хөгжилтэй.
  2. Кино эхлэхэд Москвад цас орж байдаг. Харин 6 сарын дараа гээд бөөн юм болж байхад Москвад цас орсон хэвээрээ л байдаг. Сибирь ч байгын цастай биш шүү дээ.
  3. Экс-эхнэр гэж ёстой гайхалтай зэвсэг байна аа.
  4. Scarlett Johansson Black Widow-ын хувцасыг эргүүлж өгөхийг хүсэхгүй байсан нь ч аргагүй юм даа. My God, she looked hot in that.

Spirit Bound Released

Өнөөдөр миний 9 сар хүлээсэн ном гүйлгээнд гарлаа. Цувралын 6 номноос 5 дахь нь ингээд гарчихлаа. Одоо тод тавигдахыг нь л хүлээх л үлдэх шив дээ.
Ураааааааааааа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

eBook-ыг нь олсон шүү. Татаарай.

Monday, May 17, 2010

Caster Chronicles: (Book 1) Beautiful Creatures

ҮЗЭСГЭЛЭНТЭЙ АМЬТАД
4.6/5.0
Шинэ ном хайх ч юм уу эсвэл тэнэж явахад энэ номын сурталчилгаа энд тэндгүй байж байдаг байлаа. Би нэг л тоохгүй байсан юм л даа. Харин дор нийтлэсэн Becca Fitzpatrick-ын Girls in the Stacks-т өгсөн ярилцлага дээр Beautiful Creatures-ыг үнэхээр гайхалтай гэх хэлэнгүүт нь тэвчээр алдагдлаа. Уг нь би эцсийн шалгалтууд дуустал өөр ном уншихгүй гэж шийдсэн юм л даа. Даанч тэрийгээ зөрчихлөө.

За тэгэхээр сүүлийн үеийн YA төрлийн номууд бүгд л цус сорогчтой болоод байсан. Харийн энэ ном үнэхээрийн сонирхолтой болгоод байгаа зүйл нь энэ бол ид шидийн тухай ном. Харри Поттер шиг хүнтэй хялбархан оршин тогтож болдог ид шидийн ертөнц биш ээ. Шид хэрэглэгчид энгийн хүмүүстэй хамт байх аргагүй. Ямар нэгэн байдлаар тэд нийгмээс үргэлж шахагдаж байдаг.

Заавал тэмдэглүүштэй нэг зүйл бол бараг бүх л YA номын гол дүрүүд эмэгтэй байдаг бөгөөд тэдний үзэл бодлын үүднээс бичигдсэн байдаг бол энэ номны гол дүр эрэгтэй бөгөөд энэ зохиол түүний үзлийн үүднээс бичигдсэн.

VA шиг тэд нар бас сайн (Light) бас муу (Dark) шид хэрэглэгчид ч байна. Шид хэрэглэгчид 16 нас хүрэхдээ аль талд нь орохоо шийддэг. Номын гол дүр Ethan Wate-ын уйтгартай амьдралд шинээр  Lena Duchannes орж ирнэ. Lena шидтэнгүүдийн нэг бөгөөд хамгийн хэцүү нь Lena уг сонголтыг өөрөө хийх эрхгүй. Түүний хувь заяа өөрийнх нь гарт биш байлаа. Ethan, Lena хоёр харилцаа яаж ч эргэж мэдэхээр байсан бөгөөд тэдэнд Lena-ын төрсөн өдөр хүртэл дөрвөн сар л хамтдаа байх боломж байсан юм.

Lena-ын хувь заяа хэний ч төлөвлөж байгаагүйгээр эргэдэг бөгөөд үргэлжлэлийг энэ оны 10-р сарын 26-нд гарах Beautiful Darkness-аас уншиж болно.

Cover: B+

Зүрхэнд Үйлдвэрлэв

MADE IN HEART
4.4/5.0
Тэргэл намайг заавал унш гэж нэг ном өглөө. Тэрийг нь би өнгөрсөн долоо хонгийн амралтын өдрүүдэд Малайзын боловсролын үзэсгэлэн дээр ажиллаж байхдаа уншлаа. /ном унших завтай байсан гэхээр ямар цөөхөн хүнтэй байсан нь харагдаж байгаа биз дээ?/

Шинэ үеийн зохиолч /зохиолч гэж нэрлэхэд гомдохгүй гэж бодож байна/ Болор-Эрдэнэ-ий "Нүцгэн шөнө"-ийн дараах хоёр дахь ном болох "Зүрхэнд үйлдвэрлэв" ном нь эхний номтойгоо адил нилээд хэдэн бэсрэг өгүүллэгүүдээс бүтжээ. Өгүүллэг болгоны ард тухайн өгүүллэгтэйгээр холбогдсон гар зурагтай. Гэхдээ өгүүллэгийг нь уншихаас нааш зурагны утгыг ойлгохгүй шүү. /Ямар ч байсан бүрэн ойлгохгүй/ Уншиж байхдаа дундаас нь Монгол хэлний Ерөнхий шалгалтан дээр орж ирсэн өгүүллэгийг таньлаа. Яг шалгалтан дээр уншиж байхдаа шалгалтаа мартаад зүгээр л тэр өгүүллэгийг /Нүцгэн шөнө/ уншаад, дотроо бодоод л, инээмсэглээд л суугаад баймаар санагдаж билээ.

Cover: A

Saturday, May 15, 2010

Цүнхийг чинь ухаж болох уу?

Ээж минь нэг удаа миний цүнхийг ухаж байгаад хэрэгтэй зүйлээ хайгаад олоогүй бололтой нэг л зэмлэнгүй харж билээ. Тэмдэглэлийн дэвтэр, үзэг харандаа, хэдэн зузаан номноос өөр юу ч байдаггүй цүнх хамаг юмаа хамаад чихчихсэн юм шиг л хүнд байлгүй яахав. Намайг хэрэглээрэй гэж өгсөн хэдэн будаг шунх нь аль хэдийн эзнээ олсон болхоор одоо тэнд ээжид минь хэрэгтэй зүйл нэг ч алга. Барьж байгаа цүнхээр нь тухайн эмэгтэйг хэн гэдгийг таньж болно гэж сонжоон дээрээс уншиж байсан санагдаад инээд хүрч суулаа. Тэр сонжоогоор бол би гэдэг хүн эрдэм номын мөр хөөсөн хоосон сэтгэлтэн болж таарах нь. Энэ л үед эмэгтэй хүний цүнхэнд яг юу байдаг юм бол гэсэн сониуч бодол гялсхийв. Найзуудынхаа цүнхийг ухаж үзэх хэрэгтэй юм байна гэж хамгийн түрүүнд таагаад гэрээсээ гарлаа. Гудмаар том жижиг, ганган дэгжин гээд л олон төрлийн цүнх эрээлжлэнэ. Хэлбэр хийцийн хувьд эзэн нь хэн бэ гэдгийг таах их л хэцүү зүйл бололтой. Хэрвээ яг энэ үед би өмссөн хувцасаа дагаад жижиг гар цүнх барьчихаад өөртэйгөө таарсан бол ямар дэгжин ихэмсэг харагдах байсан бол. Гэтэл үнэн хэрэгтээ би тийм хүн биш шүү дээ. Энэ үнэхээр сонирхолтой зүйл юм. Эмэгтэй хүн сониуч зангийнхаа ачаар дэлхийг эргүүлэх нээлт биш юмаа гэхэд өөрийнхөө хэмжээнд ямар ч эрдэмтэн доктороос илүү байж болох. Цүнхээр нь биш дотор нь юу байгаагаар нь таны тухай мэдээллийн 60%-ийг авч болно гэж эрчүүд боддог. Гэтэл үнэхээр цүнхийг нь ухаад л хэн гэдгийг нь мэдэж болдог бол бид эрчүүдэд ямар амархан олзлогдох билээ дээ. Хэрвээ тэгдэг байсан бол бид ч цүнхэндээ өөрт хэрэгтэй зүйлээ биш харин эрчүүдэд таалагдах ямар нэг хэрэггүй зүйлийг хийх байсан биз. Гэхдээ л бидний цүнхэнд юу байгаа нь хэзээд нууц хэвээр үлдэн ямар их аз вэ.

Becca Fitzpatrick on Girls in the Stacks


Interview with Becca Fitzpatrick from GITS on Vimeo.

Friday, May 14, 2010

Kick-Ass

НУХААД ӨГ
4.2/5.0
Бидний үзэх, унших дуртай олон кино, ном, комикс дээр нийгмийг хамгаалахын тулд их зориг, хүч гарган тэмцдэг. Гэхдээ яагаад хэн нэгэн тийм баатар болж болох юм гэж бодоогүй юм болоо? Баатар байхын тулд заавал өөр гаригаас ирсэн, эсвэл цацраг идэвхит аалзанд хазуулсан байх албагүй шүү дээ гэж бодсон Дейв Лизевский өөрөө баатар болохоор шийднэ. За ингээд интернетээс шар канттай, ном ногоон усны хувцас захиална.

Ингээд л жинхэнэ татаадаг үе нь эхэлж байгаа юм даа. Эхнээсээ эхлээд инээсээр байтал таарлаа. Хичнээн инээдмийн гэж байгаа ч сайн хийсэн кино байна.

P.S. Hit Girl rocks.
P.P.S. Loved the soundtracks.

The Soloist

ГОЦЛООЧ
3.2/5.0
LA Times-ын булангийн нийтлэгч Стив Лопез бичих түүх хайж байхдаа өөрийгөө Жулиардад сурж байсан гэх залууг олж харна. Тэр гудамжинд өөрийнхөө хог новшны хажууд хоёрхон чавхдастай хийл тоглоод сууж байхыг олж харна.

Гэхдээ тэр гоц авъяастныг сургуулиасаа гарч, гудамжинд цагаа өнгөрөөхөд нь нөлөөлсөн зүйлс бий. Тэрнээсээ ч болоод сэтгэл зүйн асуудлуудтай тулгарсан. Харин тэр өөрт нь хэн нэгэн юу хийхийг нь заах, эсвэл эм ууж эдгэрэх ёстой гэх үед удирдлагаас гардаг.

Лопез яагаад ч юм энэ морин хийлчийн хувь заяаг өөрчлөх ёстой юм шиг санагдсан бөгөөд өөрөө ч юу хийгээд байгаагаа мэдэхгүй.

Гэхдээ гол утга учир түүний сэтгэцийн гажигт байгаа юм биш. Харин тэр бусдад ялангуяа Стивд хэрхэн нөлөөлж байгаа нь л чухал юм.

Thursday, May 13, 2010

Miss Pettigrew Lives for a Day

ХАТАГТАЙ ПЕТТИГРИҮГИЙН НЭГЭН ӨДРИЙН АМЬДРАЛ
3.7/5.0
Хүүхдийн асрагчийн ажилтай хатагтай Гүйнивере Петтигриү ажилаасаа халагдана. Ажил олгох агентлаг дээрээ очсон ч түүнд ажил өгөхөөс татгалзана. Гарах замдаа сонирхол төрсөндөө ширээн дээр нь буй нэрийн хуудсыг аваад гарах болно. Хаягаар явж очтол хорьдугаар зууны эрчүүдээр эргэлдүүлэн тоглож байгаа бүсгүй Делисиа Лаффосстай тааралдах нь тэр. Очсон даруйдаа түүний хачирхалтай адал явдлуудын аргыг олох хэрэгтэй болно. Ингээд л тэр ажилд орчих нь тэр дээ.

Энэ кинонд хатагтай Петтигриүгийн Делисиатай өнгөрөөсөн хачирхалтай, толгой эргүүлэм, бас ирээдүй шийдсэн олон сонголтуудыг хийсэн нэг өдрийг харах болно.

Надад хөгжилтэй санагдлаа. Хөнгөн. Инээдтэй. Сонирхолтой. Үнэнч хайртай. Залуу хайртай. Хөгшин ч хайртай. Бас урвалттай.

Soldier's Girl

ЦЭРГИЙН БҮСГҮЙ
4.2/5.0
Lee Pace энэ кинонд тоглохын тулд 15 паунд хассан гэсэн. Тэгээд яасан гээч? Тэр энэ кинон дээр транссекс болсон. Богинохон банзал, бэлхүүсээ гаргасан топ, өндөр өсгийтэй гутал, хиймэл хөх... Ёооё, ямар гоё хүүхэн болсон гээч.

Шинэ газар томилогдсон явган цэрэг багийнхантайгаа хамт гей баранд очсоноос бүх хачирхалтай явдалууд эхэлнэ. Тайзан дээр эмэгтэй, эрэгтэй хүмүүс дуулж, бүжиглэж байх боловч хүмүүс аль нь эмэгтэй, аль нь эрэгтэй гэдгийг бүрэн мэдэж чадахгүй.

The creepiest thing was their sex.

Wednesday, May 12, 2010

Song of the Day: Garbage - Crush


Энэ үнэн дагаад шаагийдмаар дуу шүү.

The Master and Margarita

МАСТЕР БА МАРГАРИТА
4.4/5.0
Буруу үед төрснөөсөө болж авъяас, чадал нь амьд байхад нь олонд бүрэн дүүрэн танигдаж чадаагүй, нас барснаас нь хойш хорин зургаан жил өнгөрсний дараагаар л хэвлэлтэд гарсан Михаил Булгаков-ын Мастер ба Маргарита зохиолыг их л шимтэж уншиж дуусгалаа.

Тухайн үеийн нийгмийг хошин байдлаар илэрхийлэн дүрсэлсэн энэ зохиолд Москвад ирсэн чөтгөрийн тухай, түүний ажил хэрэгт нь оролцсон хүмүүсийн хувь заяа хэрхэн эргэж байгааг сэтгэл зүйн бас абсурд байдлаар өгүүлсэн нь уншаад баймаар сэтгэгдэл төрүүлсэн.

Possession

ЭЗЭГНЭЛ
3.7/5.0
Би хэзээ ч билээ нэг солонгос кино үзэж байснаа саначихлаа. Урт урт, олон ангитай савангийн дууриудын нэг нь бишээ. Нэг удаагийн, сайн кинонуудынх нь нэг нь. Ах дүү хоёр осолд ороод хоёулаа кома-д орчихдог. Ахынх нь эхнэр ёстой юу хийхээ мэдэхгүй болоод байхад нь дүү нь сэрдэг. Хамгийн зугаатай нь залуу ахынхаа дурсамжийг авчихсан сэрдэг. Тэгээд л нөгөө хүүхнийг өөрийгөө нөхөр нь мөн гэдэгт итгүүлэх гээд л бүх чадлаараа хичээдэг дээ? За энэ чинь яг тэр кино зохиолыг ашиглаж хийсэн Холливудын кино юм байна шүү дээ.

Тэгэхээр таалагдсан. Lee Pace аягүй гоё дүрд тогложээ.

A Single Man

ГАНЦ БИЕ ЭР
4.6/5.0
Сайн номноос сайн найруулагчийн дор сайн жүжигчид тоглож хийсэн кино хүмүүсийн анхаарлыг ихээр татдаж, сонирхолыг нь төрүүлдэг орчин үеийн эффектүүдгүйгээр ч маш сайн кино болдог.

Дүрсний өнгийг бүдгэрүүлэн хуучин шинж оруулснаар жүжигчид өөрийнхөөрөө камераа эзлэн авах боломжийг олгож байгаа нь тэмдэглүүштэй. Энэ дундаа зарим жижиг деталиуд дээр өнгө тодорч, тамхиний утаа харах боломжийг бууруулж байгаа нь ёстой сонирхол татам.

Өөрийнхөө амьдралын муу, дутагдалтай талуудыг нүдээ аниад өнгөрөөж байгаа байдал яг үнэндээ доторыг нь зулгааж байдаг гээд л гоё гоё санаануудыг гаргасан байх юм.

Тэгээд хамгийн эцэст нь өөрийгөө ойлгож байгаа нь. Сонголтоор бус жамаар ...

P.S. Хөгжимүүд нь үнэхээр их таалагдлаа....

Tuesday, May 11, 2010

Valentine's Day

ВАЛЕНТИНИЙ ӨДӨР
3.1/5.0
Бидний дуртай олон эрэгтэй, эмэгтэй жүжигчид тогложээ. Тиймээс энд гол дүр гэж байхгүй. Нэг санааг илэрхийлэхийн тулд олон талаас өөр өөрийн дүрийг хөгжилтэй бас хоорондоо өндөр уялдаа холбоотойгоор үзүүлсэн.

Хөөрхөн хөөрхөн байдалаар хоорондоо холбогдож байх юм аа. Жулиа Робертс, Брадлей Коопер хоёрынх гоё санагдлаа. Хоёр Тейлор бас чимэглэлийн төдийд хөөрхөн.

За за, ямар ч байсан дараагийн Валентиний өдрөөр заавал үзэцгээгээрэй.

Tuesday, May 4, 2010

Crescendo's cover revealed

Санаж байна уу, үгүй юу? Би нэг хэсэг Becca Fitzpatrick-ын hush, hush гэдэг номын талаар үргэлжлэл шаардлаггүй ном гээд байнга бичээд л, ёстой бөөн юм болоод байсан даа? Тэгвэл тэр цувралын хоёр дахь ном CRESCENDO -ын хавтас олны хүртээл боллоо. 

Бекка эхний номын хавтас дээр тэр аянгыг оруулахыг хүсч байсан ч болоогүй. Тэгвэл тэр хоёр дахь номон дээрээ санаагаа хэрэгжүүлжээ. Тийм ээ. хэхэ

Эхний номын хавтас дээр Patch байсан. Хэн ч маргахгүй биз. Миний ойлгож байгаагаар хоёр дугаар ботийн хавтас дээр Nora байгаа бололтой. Бас тэр улаан өд ямар учиртай юм бол доо?

Ном нь өөрөө энэ оны арван нэгдүгээр сарын арван зургаанд АНУ-д бүх номын дэлгүүрүүдээр зарагдаж эхлэх юм байна.

P.S. Надад бэлэг өгөх гэж байгаа хүн байвал энэ ном байхад хамгийн ихээр баярлана. Хэхэ. Ёстой хөөрөх гэж байна.

Alice in Wonderland

АЛИСА ГАЙХАМШИГИЙН ОРОНД
3.4/5.0
Дөнгөж сая Өргөө орж үзчихээд ирлээ. Дуу дүрсний хувьд яагаад ч юм тийм аятайхан мэдрэмж төрүүлсэнгүй. Кино театр, кино хоёрт аль алинд нь буруу байгаа байх.

Алисагийн адал явдал тэр чигээрээ өөрөө өөрийгөө таньж мэдэх, өөрийнх нь дотоод ертөнцийн илэрхийлэл байдаг. Иймээс тэнд болж байгаа бүх зүйл утга учиртай байх албагүй. Харин Тим Буртон Алисагийн ертөнцийг харин ч хачирхалтай байж боломгүй шинж чанарыг нь хадгалсан хэвээр нь бас утга учиртайгаар харуулсан байна. Нэг талаасаа философийн толгой эргүүлэм гоё чанрыг нь нилээд алдагдуулжээ. Иймээс миний дүгнэж байгаараар энэ кино commercial буюу орлого олоход чиглэсэн, хөрөнгө зарсан сайн хийцтэй бүтээлүүдийн нэг болжээ.
Дүрүүдийг үнлэвэл:
O=Outstanding, E=Exceeds Expectation, A=Acceptable, P=Poor, T=Troll

Song of the Day: Portishead - Roads

The Unbearable Lightness of Being

ОРШИХУЙН ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ ХӨНГӨН БАЙДАЛ
3.1/5.0 
Жинхэнэ философийн тухай ном гэсэн танилцуулгыг нь уншчихаад л шууд уншъя гэж бодсон юм. За тэгээд эхэллээ.

Социализм Прагд орж ирэх үед мэс засалч байсан Томас гэгч эрийн сексийн амьдрал энд голчлон гарч байгаа юм. Сексийн өмнө ба дараа түүний юу бодож эргэцүүлдэг тухай, сэтгэл зүйн ямар мэдрэмж өгдөг тухай...

Эдгээр хүүхнүүдээс голчлон түүний хоёр дахь эхнэр Тереса, өөртэй нь адилхан эротикийн бичигдээгүй хуулийг дагадаг Сабина гэгч зураач эмэгтэй хоёрыг илүүтэйгээр онцлон харуулна.

The Picture of Dorian Gray

ДОРИАН ГРЕЙН ХӨРӨГ
4.9/5.0 
Дориан Грей бол өвөөгийнхөө үлдээсэн өвийг залгамжилахаар дөнгөж Лондонд ирсэн, залуухан, царайлаг, сэтгэл татам эр. Тэрээр Лондонгийн далд муу муухай гээд амьдралын барааны талаар юу ч мэдэхгүй гэнэн залуу. Энэ гоо үзэсгэлэнг олж харсан тэр цагтаа авъяасаараа алдаршсан зураач Басилын нүдэнд өртөнө. Энэ гоо сайхныг өөрийнхөө дотоод сэтгэлтэй холин, Басил амьдралынхаа хамгийн агуу бүтээл - Дориан Грейын хөргийг дуусгана. Зурж байх хугацаандаа Басил Дорианыг өөрийн найз Сер Хэнритай танилцуулахаас өөр аргагүй болдог бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц ертөнцийг үзэх үзэлтэй Сер Хэнри Дорианы гэнэн, сайхан байдалд сэв суулгах вий гэж тэр анхнаасаа л санаа зовж байжээ.

Wuthering Heights

WUTHERING HEIGHTS
4.7/5.0 
Бронтэгийн эгч дүүсийн нэг Эмилигийн бичсэн номууд дундаас хамгийн их амжилтанд хүрсэн тууж нь Wuthering Heights юм. Wuthering Heights бол томоохон байшингийн нэр бөгөөд үйл явдал уг байшинд эхлээд уг байшинд л дуусдаг.

Номыг хамгийн уншууштай болгож байгаа зүйл нь хайр хэрхэн өрнөж байгааг, хайр хэрхэн дэлбээлж байгааг, тэгээд хэрхэн аз жаргалтай төгсөж байгааг харуулдаггүй. Энэ бол эмгэнэлт зохиол. Хийтклифф, Катерин хоёрын түүх аз жаргалтай байгаагүй. Тэд бие биендээ дурласан ч, тэд аз жаргалтай сайхан амьдрах боломж байсан ч тэд тэгж чадаагүй. Катерин өөр хүнтэй сууж Хийтклифф бас л хүсээгүй гэрлэлтэд бууж өгнө. Энэ үйл явдалд Катерин бууж өгч, жамаар нь амьдаръя гэж шийддэг ч Хийтклифф тэгж бодоогүй. 

Тэр өөрийг нь энэ аз жаргалгүй байдал руу оруулсан хүн болгоноос өшөө авахын тулд өөрийн хүүгээ ч хайрладаггүй. Тэр бүр Катерин ч өөрийнх нь энэ байдалд буруутай гэж боддог.

Золгүй, гэхдээ бодит амьдралд ойрхон, сургамжтай, хачирхалтай дүрүүдтэй сонгодог зохиол.

Monday, May 3, 2010

Pride and Prejudice

БАХАРХАЛ БА СЭЖИГ
4.6/5.0 
Жейн Остэн энэ номондоо өөрийнхөө мөрөөдлийг бичсэн гэж үздэг. Бүх дүр нь өөрийнх нь амьдралаас сэдэвлэсэн. Гэхдээ тэдгээр хүмүүс нь номон дээр гардаг шигээр аз жаргалтай амьдраагүй. Бодит амьдрал дээрх Жейн Бинглейтэй гэрлээгүй - хайртай залуу нь дайнд үрэгдсэн. Дарси хүссэн эмэгтэйтэйгээ гэрлэж чадахаар хөрөнгө мөнгөтэй байгаагүй. Гэхдээ тэр яг л тийм зөрүүд бас сэтгэл татам байсан. Элизабет Дарситай гэрлээгүй. Тэр амьдралаа зүүн гарын ядам хуруундаа ямар ч бөгж зүүлгүйгээр өнгөрөөсөн. Тэгэхээр энэ ертөнц тэр чигээрээ Остэний өөрт нь тохиолдсон болоосой гэж хамгийн сайхнаар мөрөөдсөн хүслийн идиал илэрхийлэл.

Түүх зөвхөн Элизабетийнх гэж битгий бодоорой. Энэ ном бол хоёр эмэгтэйн тухай - Элизабет, түүний эгч Жейн.

Мөрөөдсөн бол мөрөөдсөн шиг л мөрөөд гэдэг ангилалд яг таарах ном. Уншаад охидууд минь уярах нь мэдээж. Гэсэн ч бодит амьдрал дээр өөрт чинь ийм зүйл тохиолдоно гэж битгий хөл алдан итгээрэй. Энэ зүгээр л хааяахан нэг аз жаргал амтлах гэж боддог бодолд чинь амт өгөх амттан юм шүү. Битгий итгэж хүлээгээрэй.

Sunday, May 2, 2010

Chloe

ХЛО
3.1/5.0
Түүний амьдрал төгс. Тэр өөрийн гэсэн оффистой, чадварлаг эмч. Түүний нөхөр нь олонд хүндлэгдсэн их сургуулийн проффесор. Хүү нь авъяслаг хөгжимчин болох замдаа яваа оюутан. Хэн ч ийм амьдралтай байхыг л хүснэ.

Гэсэн ч нөхөр нь эхнэрээсээ нууцаар өөр хүүхнүүдтэй уулздаг.  Хамгийн харамсалтай нь тэр үүнийг нь мэддэг. Гэхдээ яагаад, яах гэж, юу болоод байгааг тэр бүрэн гүйцэд ойлгодоггүй.

Нэг удаа, нөхөртэйгөө, найзуудтай нь хамт зоогийн газар байхдаа угаалгын өрөөнд уйлж суугаа охинтой танилцана. Хэний ч харааг булаам, хөөрхөн, залуухан, шаргал үст охин. Угаалгын өрөөнөөс гараад найзуудтайгаа ярьж суухдаа гэрлэсэн эрчүүдтэй болзож, үйлчилгээ үзүүлдэг өндөр үнэтэй охидууд байдаг тухай ярьцгаана. Яах аргагүй угаалгын өрөөнд танилцсан охин тэдний нэг нь байж таараа.

Cruel Intentions

ХАРГИС ТӨЛӨВЛӨГӨӨ
4.7/5.0
Би энд жүжигчид нь тийм байсан, ийм байсан гэж ярихгүй ээ. Киноны үндсэн плотыг яръя л даа.

Охидуудаар, зөвхөн охидуудаар ч биш юм аа - эмэгтэйчүүдээр, жонглердож байгаа юм шиг тоглодог хүүхэмсэг Сибастианд хүүхнүүд эхнээсээ л унаж тусдаг. Гэр бүлийнх нь чинээлэг байдал, эцэг эхийнх нь бага хараа хяналтгүй байдал, өөрийнх нь сэтгэл татам байдал нь ч тоглоомын талбарт түүний гол зэвсэгүүд болно.

Сибастианы хойд эгч Катрин ч бас түүнтэй адилхан тоглоомоор тоглодог. Ирээдүйн Айви Лигийн оюутнуудыг бэлтгэдэг сургуулиудын нэг болох Манчестер Бэлтгэл сургуулийн од сурагчидын хувийн амьдрал зөвхөн академийн үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй.

Saturday, May 1, 2010

Immortal Kiss: Love Stories with Bite

ҮХЭШГҮЙ
цуст хайрын түүхүүд
4.1/5.0
Би өмнө нь The Eternal Kiss-ын тухай нийтлэл дээр энэ номны тухай дурьдаж байсан даа. Тухайн үед надад байхгүй байсан болохоор үндсэн бүтэцээр өөр юу гэхээ мэдэхгүй байсан. Харин би дөнгөж саяхан энэ номыг олж авлаа.

Миний хамгийн дуртай паранормал зохиолчын (Richelle Mead) богино өгүүллэг энд орсон байсан болохоор хамгийн эхэнд тэрийг нь уншсан. Хэхэ.

Immortal: love stories with bite бол найман паранормал зохиолчдын нэг нэг, нийт найман өгүүллэгүүдээс бүрдэх бөгөөд редактораар нь P.C. Cast ажилласан. Найман зохиолчийн нэг нь өөрийнх нь охин.

The Scream

Чимээгүй Хашхираан (орчуулга) бол Норвегийн зураач Эдвард Мунх-ын цуврал бүтээлүүдийн үндсэн нэр юм. Уг зураг нь Норвегийн Осло (тухайн үеийн Кристианиа) дахь Екебергийн даваанаас Ослофиорд руу харсан талаас зурсан цусан улаан тэнгэрийн наана зовж шаналсан хүний дүрсийг дүрсэлсэн.

Эдвард Мунх Чимээгүй Хашхирааныг хэд хэдэн удаа зурсан.