Tuesday, May 4, 2010

Alice in Wonderland

АЛИСА ГАЙХАМШИГИЙН ОРОНД
3.4/5.0
Дөнгөж сая Өргөө орж үзчихээд ирлээ. Дуу дүрсний хувьд яагаад ч юм тийм аятайхан мэдрэмж төрүүлсэнгүй. Кино театр, кино хоёрт аль алинд нь буруу байгаа байх.

Алисагийн адал явдал тэр чигээрээ өөрөө өөрийгөө таньж мэдэх, өөрийнх нь дотоод ертөнцийн илэрхийлэл байдаг. Иймээс тэнд болж байгаа бүх зүйл утга учиртай байх албагүй. Харин Тим Буртон Алисагийн ертөнцийг харин ч хачирхалтай байж боломгүй шинж чанарыг нь хадгалсан хэвээр нь бас утга учиртайгаар харуулсан байна. Нэг талаасаа философийн толгой эргүүлэм гоё чанрыг нь нилээд алдагдуулжээ. Иймээс миний дүгнэж байгаараар энэ кино commercial буюу орлого олоход чиглэсэн, хөрөнгө зарсан сайн хийцтэй бүтээлүүдийн нэг болжээ.
Дүрүүдийг үнлэвэл:
O=Outstanding, E=Exceeds Expectation, A=Acceptable, P=Poor, T=Troll

Alice - A
хэдийгээр гол дүр нь ч гэсэн өөрөө энгийн ертөнцийнх болохоор тийм ч өнгөлөг, бас анхаарал татам болж болохгүй байгааг нь ойлгож байна аа.
Hatter - E
Johnny Depp тоглоно гэдгийг мэдсэнээсээ хойш угаасаа малгайчин их л чухал үүрэг гүйцэтгэх нь гэдгийг хүн бүр ойлгосон байх. Түүний энэ дүрийг сайн амьлуулж чадсан гол зүйл нь нүд, нүдний хөдөлгөөн, түүний илэрхийлэл драмын жүжигчнээс л гарахаар сайн байсан.
Red Queen - O
Хэлэх ч үг алга. Үнэхээрийн гайхалтай. Царайны болон биеийн хэл гээд маш гоё. Нүүр будалтыг ч гэсэн гайхалтай сайн зохицуулж хийсэн байсан.
White Queen - P
Сайн санаатны талынханд хүүхэд болгон дуртай байдгыг ойлгож байна л даа. Гэхдээ энд цагаан хатан гараа хоёр тийшээ өргөж гүйхээс өөр хувийн хэв шинжийг үзүүлсэнгүй ээ. Өөрөөс нь цагаан талын гэсэн гэрэлтэх зүйл байсангүй.
Chesire - O
Инээмсэглэсэн муур Stephen Fry-ын хоолойтой болоод ирэхээрээ ёстой л зүүдний юм шиг дүр гарч ирлээ.
Blue Caterpillar - E
Alan Rickman-гүй байсан бол энэ жаран хөлтийн дууг өөр хэн оруулах байсныг би мэдэхгүй юм.
Tweedledee, Tweedledum - T