Monday, May 31, 2010

Babies

АЛАГ ҮРС
5.0/5.0
Be-ын хэрэглэгчид Өргөө кино театрт 50% -ийн хөнгөлөлт эдлэх сүүлийн өдөр дүүгээ дагуулаад Алаг үрс очиж үзлээ. Сэтгэгдэл юу гээч? Ёстой л хөөрхөн кино байлаа.

Дэлхийн дөрвөн өөр өнцөгт байгаа хүүхдүүдийг төрсөн цагаас нь эхлээд нүдээ нээх, инээх, хоолоо идэх, мөлхөх, ганганах, хөл дээрээ босох, алхах, нэгийг нь гүйх хүртэл нь дагаж явсан ямар ч харилцан яриагүй баримтат кино.

Ponijao юуг л бол юуг л иднэ. Гартаа тааралдсан юм болгоноо ам руугаа чиглүүлнэ. 

Mari сэтгэхгүй тоглоом эвлүүлнэ. Тэр нь санаснаар нь болохгүй үед ёстой ази хүүхдүүдэд байдаг араншингаар бухимдалаа илэрхийлнэ дээ. Тэр хөлөө савчиж, уйлганаж байгаа нь хөөрхөн. Босч зогсож байгаа нь урамтай.

Баяр ёстой дураараа өснө. Ах нь (эгч нь ч юм уу) өөрөө бага байгаа болоод ч тэрүү тэрүүхэн тэндээ дүүтэйгээ барьцана. Ээжийн дэргэд дүүгээрээ тоглохгүй ч байхгүй нь ёстой л дуртайгаа хийнэ дээ. Муурны учирыг олж байгаа нь хөгжилтэй. Бас тэр морин дээр мордох гэдэг нь ч гэсэн.

Hattie хаалга онгойх дуу гарангууд ээж, аавыгаа дуудаад л тоглож байсан тоглоомоо хаяад гүйнэ. Нээрээ суугаагаараа өмдөндөө бааж байгаа нь гардаг юм байна. Хажууд нь байсан муур хүртэл босоод явчихаж байгаа юм даа.

Бүгдээрээ үзээрэй. Ёстой л таглайндаа таарсан хөөрхөн кино байна. Everybody loves!