Monday, May 17, 2010

Caster Chronicles: (Book 1) Beautiful Creatures

ҮЗЭСГЭЛЭНТЭЙ АМЬТАД
4.6/5.0
Шинэ ном хайх ч юм уу эсвэл тэнэж явахад энэ номын сурталчилгаа энд тэндгүй байж байдаг байлаа. Би нэг л тоохгүй байсан юм л даа. Харин дор нийтлэсэн Becca Fitzpatrick-ын Girls in the Stacks-т өгсөн ярилцлага дээр Beautiful Creatures-ыг үнэхээр гайхалтай гэх хэлэнгүүт нь тэвчээр алдагдлаа. Уг нь би эцсийн шалгалтууд дуустал өөр ном уншихгүй гэж шийдсэн юм л даа. Даанч тэрийгээ зөрчихлөө.

За тэгэхээр сүүлийн үеийн YA төрлийн номууд бүгд л цус сорогчтой болоод байсан. Харийн энэ ном үнэхээрийн сонирхолтой болгоод байгаа зүйл нь энэ бол ид шидийн тухай ном. Харри Поттер шиг хүнтэй хялбархан оршин тогтож болдог ид шидийн ертөнц биш ээ. Шид хэрэглэгчид энгийн хүмүүстэй хамт байх аргагүй. Ямар нэгэн байдлаар тэд нийгмээс үргэлж шахагдаж байдаг.

Заавал тэмдэглүүштэй нэг зүйл бол бараг бүх л YA номын гол дүрүүд эмэгтэй байдаг бөгөөд тэдний үзэл бодлын үүднээс бичигдсэн байдаг бол энэ номны гол дүр эрэгтэй бөгөөд энэ зохиол түүний үзлийн үүднээс бичигдсэн.

VA шиг тэд нар бас сайн (Light) бас муу (Dark) шид хэрэглэгчид ч байна. Шид хэрэглэгчид 16 нас хүрэхдээ аль талд нь орохоо шийддэг. Номын гол дүр Ethan Wate-ын уйтгартай амьдралд шинээр  Lena Duchannes орж ирнэ. Lena шидтэнгүүдийн нэг бөгөөд хамгийн хэцүү нь Lena уг сонголтыг өөрөө хийх эрхгүй. Түүний хувь заяа өөрийнх нь гарт биш байлаа. Ethan, Lena хоёр харилцаа яаж ч эргэж мэдэхээр байсан бөгөөд тэдэнд Lena-ын төрсөн өдөр хүртэл дөрвөн сар л хамтдаа байх боломж байсан юм.

Lena-ын хувь заяа хэний ч төлөвлөж байгаагүйгээр эргэдэг бөгөөд үргэлжлэлийг энэ оны 10-р сарын 26-нд гарах Beautiful Darkness-аас уншиж болно.

Cover: B+