Sunday, May 2, 2010

Chloe

ХЛО
3.1/5.0
Түүний амьдрал төгс. Тэр өөрийн гэсэн оффистой, чадварлаг эмч. Түүний нөхөр нь олонд хүндлэгдсэн их сургуулийн проффесор. Хүү нь авъяслаг хөгжимчин болох замдаа яваа оюутан. Хэн ч ийм амьдралтай байхыг л хүснэ.

Гэсэн ч нөхөр нь эхнэрээсээ нууцаар өөр хүүхнүүдтэй уулздаг.  Хамгийн харамсалтай нь тэр үүнийг нь мэддэг. Гэхдээ яагаад, яах гэж, юу болоод байгааг тэр бүрэн гүйцэд ойлгодоггүй.

Нэг удаа, нөхөртэйгөө, найзуудтай нь хамт зоогийн газар байхдаа угаалгын өрөөнд уйлж суугаа охинтой танилцана. Хэний ч харааг булаам, хөөрхөн, залуухан, шаргал үст охин. Угаалгын өрөөнөөс гараад найзуудтайгаа ярьж суухдаа гэрлэсэн эрчүүдтэй болзож, үйлчилгээ үзүүлдэг өндөр үнэтэй охидууд байдаг тухай ярьцгаана. Яах аргагүй угаалгын өрөөнд танилцсан охин тэдний нэг нь байж таараа.


Ажилынхаа өрөөний цонхноос доош харж байгаад шаргал үстыг ахин харна. Тэр охинтой уулзаж нэрийг нь Хло болохыг мэдэж авна. Нөхрийгөө юу хийдгийг илүү сайн мэдэж авахын тулд Хлог нөхөртэйгөө болзуулж, дараагаар нь яг юу юу болсныг нь яриулдаг байлаа. Тэр хоёр долоо хоногт 3 удаа ингэж уулздаг байлаа.

Гэсэн ч хэрэг явдал зүгээр л ийм биш байлаа. Хло энэ явдалыг зүгээр л өнгөрүүлэхийг хүссэнгүй. Хло хүүтэй нь танилцаж, хүү нь ч яахын аргагүй Хлод татагдаж ... Дурласан хүүхэн юу хийхийг хэн хэлж чадах вэ дээ.