Sunday, May 2, 2010

Cruel Intentions

ХАРГИС ТӨЛӨВЛӨГӨӨ
4.7/5.0
Би энд жүжигчид нь тийм байсан, ийм байсан гэж ярихгүй ээ. Киноны үндсэн плотыг яръя л даа.

Охидуудаар, зөвхөн охидуудаар ч биш юм аа - эмэгтэйчүүдээр, жонглердож байгаа юм шиг тоглодог хүүхэмсэг Сибастианд хүүхнүүд эхнээсээ л унаж тусдаг. Гэр бүлийнх нь чинээлэг байдал, эцэг эхийнх нь бага хараа хяналтгүй байдал, өөрийнх нь сэтгэл татам байдал нь ч тоглоомын талбарт түүний гол зэвсэгүүд болно.

Сибастианы хойд эгч Катрин ч бас түүнтэй адилхан тоглоомоор тоглодог. Ирээдүйн Айви Лигийн оюутнуудыг бэлтгэдэг сургуулиудын нэг болох Манчестер Бэлтгэл сургуулийн од сурагчидын хувийн амьдрал зөвхөн академийн үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй.
Сибастиан, Катрин хоёр ч бас зөвхөн хойд эгч дүү хоёрын харилцаатай биш. Тэд нэг талаараа биедээ ойрхон ч нөгөө талаараа өрсөлдөгчид. Хичнээн цусан холбоотой биш ч гэсэн бие биенийгээ авч болохгүй. Энэ байдал нь дайсагналцах, бие биенийхээ дээр гарах өрсөлдөөнийг нь эрчимжүүлнэ.

Энэ үед Манчестерийн захирал солигдож, түүнтэй хамт захиралын охин Аннетте ирнэ. Энэ удаад Сибастианы энгийн аргууд үүнд үйлчлэхгүй л болов уу. Энэ үед Катрин, Сибастиан хоёр Аннетте дээр бооцоо тавьна. Катрин энэ удаад жинхэнэ хэмжээнээсээ гарах нь тэр. Зорилгоо биелүүлэхийн тулд хэнийг ч устгахад бэлэн байдал нууцаар  хэрэгжих болно.

P.S. Хөгжим нь их гоё.