Wednesday, May 26, 2010

May. 26, 2010: Plan for the Summer

Хичээл дуусаад шалгалтын үедээ явж байгаа ч ингээд л их сургуулийн эхний жил маань дуусчихаж байгаад би одоо ч нэг л итгэж чадахгүй байна шүү. Дээд ангийнхан хэлээд л байсан, "Жил дороо өнгөрчихдөг юм. Эртхэн өөр хийх юмнуудаа хийж ав." гээд л. Ёстой л хичээлдээ явахаас өөр онц зүйл энэ жил хийсэнгүй дээ. Жоохон өөртөө гутрав. Гэхдээ надад зуны гоё төлөвлөгөө байгаа.

1-рт. Би нэг зуны сургалтанд оролцоно. Дэлгэрэнгүйг дараа уншаарай.
2-рт. Гитараа тоглож сурна. Тэгээд GTree-д элсэнэ. Хэхэ.
3-рт. Франц хэл сурна. Мэдээж хэрэг анхан шатнаас нь л даа. Өөрөөр хэлбэл нилээн удаан хүссэн хүслээ биелүүлнэ. Цааш үргэлжлүүлж сурахыг хүсэх ч юм билүү.
4-рт. Жолооны курст сууна. 19 хүрчихээд аль хэдийн үнэмлэхээ аваагүй явж байдаг. Жоохон тэнэг байгаа биз?
5-рт. Номын дэлгүүрт ажилд орно. Нэг их хүн орж ирдэггүй, гэхдээ маш гоё номнууд, тэр нь академик биш ямар ч төрөл байж болно, ирдэг дэлгүүр. Яг Hi-Fi Mega Store-ын номын тасаг шиг. 
6-рт. Энэ жагсаалтыг дуусгана. Угаасаа би энэнээс илүү ихийг 2 сарын дотор гүйцээж дуусахгүй. Тэгэхээр үнэнч байцгаая. Хоосон амлаад яах вэ. Тийм үү? За за, би өөртэйгөө яриад эхэллээ. 
Гоё нэмэх санаа байвал хэлээрэй. Зарим зүйлсыг хамтдаа хийцгээсэн ч болно шүү дээ, хүмүүсээ. За, за март. (Тэргэл TM)