Tuesday, May 4, 2010

The Picture of Dorian Gray

ДОРИАН ГРЕЙН ХӨРӨГ
4.9/5.0 
Дориан Грей бол өвөөгийнхөө үлдээсэн өвийг залгамжилахаар дөнгөж Лондонд ирсэн, залуухан, царайлаг, сэтгэл татам эр. Тэрээр Лондонгийн далд муу муухай гээд амьдралын барааны талаар юу ч мэдэхгүй гэнэн залуу. Энэ гоо үзэсгэлэнг олж харсан тэр цагтаа авъяасаараа алдаршсан зураач Басилын нүдэнд өртөнө. Энэ гоо сайхныг өөрийнхөө дотоод сэтгэлтэй холин, Басил амьдралынхаа хамгийн агуу бүтээл - Дориан Грейын хөргийг дуусгана. Зурж байх хугацаандаа Басил Дорианыг өөрийн найз Сер Хэнритай танилцуулахаас өөр аргагүй болдог бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц ертөнцийг үзэх үзэлтэй Сер Хэнри Дорианы гэнэн, сайхан байдалд сэв суулгах вий гэж тэр анхнаасаа л санаа зовж байжээ.

"Би өөрөө хөгширч үрчлээтэн, үзэшгүй болж байхад энэ зураг үүрд сайхан, үзэсгэлэнтэй чигээрээ байна гэдэг нь ямар шударга бус юм бэ?" гэж ярилцаж байх зуураа Дориан ямар нэгэн онцын зүйл бодолгүйгээр "Энэ зураг бид хоёрын энэ хувь тавиланг хооронд солихын тулд би сүнсээ ч өгөхөд бэлэн." гэж хэлж орхих нь тэр. Хачирхалтай нь энэ хүсэл биелж орхино. Дорианы бүх л муу муухай байдал зурган дээр илэрч, Дориан өөрөө цэл залуу, гэнэн, үзэсгэлэнтэй төрхөө хадгалсаар байх болно.

Зохиогч энэ зохиолоороо юу хэлэх гэсэн нь бүр эхэнд Басилын хэлсэн үгнээс илт байдаг. "Зарим зүйлс өөрчлөгдөж байдаг учираас л бидэнд илүү үнэ цэнэтэй байдаг шүү дээ." Гол утга санааг бүрэн дүүрэн илэрхийлэхгүй ч зохиолын туйлийн санаа номын хамгийн сүүлийн цогцолбор дээр харагддаг. Тэгэхээр заавал уншаарай.