Monday, May 3, 2010

Pride and Prejudice

БАХАРХАЛ БА СЭЖИГ
4.6/5.0 
Жейн Остэн энэ номондоо өөрийнхөө мөрөөдлийг бичсэн гэж үздэг. Бүх дүр нь өөрийнх нь амьдралаас сэдэвлэсэн. Гэхдээ тэдгээр хүмүүс нь номон дээр гардаг шигээр аз жаргалтай амьдраагүй. Бодит амьдрал дээрх Жейн Бинглейтэй гэрлээгүй - хайртай залуу нь дайнд үрэгдсэн. Дарси хүссэн эмэгтэйтэйгээ гэрлэж чадахаар хөрөнгө мөнгөтэй байгаагүй. Гэхдээ тэр яг л тийм зөрүүд бас сэтгэл татам байсан. Элизабет Дарситай гэрлээгүй. Тэр амьдралаа зүүн гарын ядам хуруундаа ямар ч бөгж зүүлгүйгээр өнгөрөөсөн. Тэгэхээр энэ ертөнц тэр чигээрээ Остэний өөрт нь тохиолдсон болоосой гэж хамгийн сайхнаар мөрөөдсөн хүслийн идиал илэрхийлэл.

Түүх зөвхөн Элизабетийнх гэж битгий бодоорой. Энэ ном бол хоёр эмэгтэйн тухай - Элизабет, түүний эгч Жейн.

Мөрөөдсөн бол мөрөөдсөн шиг л мөрөөд гэдэг ангилалд яг таарах ном. Уншаад охидууд минь уярах нь мэдээж. Гэсэн ч бодит амьдрал дээр өөрт чинь ийм зүйл тохиолдоно гэж битгий хөл алдан итгээрэй. Энэ зүгээр л хааяахан нэг аз жаргал амтлах гэж боддог бодолд чинь амт өгөх амттан юм шүү. Битгий итгэж хүлээгээрэй.