Tuesday, May 4, 2010

The Unbearable Lightness of Being

ОРШИХУЙН ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ ХӨНГӨН БАЙДАЛ
3.1/5.0 
Жинхэнэ философийн тухай ном гэсэн танилцуулгыг нь уншчихаад л шууд уншъя гэж бодсон юм. За тэгээд эхэллээ.

Социализм Прагд орж ирэх үед мэс засалч байсан Томас гэгч эрийн сексийн амьдрал энд голчлон гарч байгаа юм. Сексийн өмнө ба дараа түүний юу бодож эргэцүүлдэг тухай, сэтгэл зүйн ямар мэдрэмж өгдөг тухай...

Эдгээр хүүхнүүдээс голчлон түүний хоёр дахь эхнэр Тереса, өөртэй нь адилхан эротикийн бичигдээгүй хуулийг дагадаг Сабина гэгч зураач эмэгтэй хоёрыг илүүтэйгээр онцлон харуулна.



Зохиолын явцад жижиг жижиг бүлэг болгон нь нэг дүрийн амьдралын тодорхой нэг хэсгээс нөгөө дүрийн өөр нэг хэсэг рүү үсчин дэвхцэнэ. Нэг дор суугаад уншихгүй бол юу болоод байгааг ч мартаж орхих юм байна. Бага нас, өсвөр нас, Томастай танилцахаас өмнө, Томастай байх үе, Томасаас дараах үе гээд тооцоод үзвэл нэг хүн дээр дор хаяж таван өөр хэсэг урд хойноо цаг хугацааны дарааллыг харгалзахгүй орж ирнэ. Тэр нь тийм ч ойлгомжтой биш ч гэсэн хүмүүс ойлгочихно оо.


Тэгэхээр уг номыг философийн ном байсан эсэх тал дээр яръя л даа. Тэгвэл энэ ном тийм байсангүй ээ. Энэ бол амьдралыг олон талаас нь өөр өөр байдлаар харах үзлүүдийг л шингээсэн байсан болохоос биш өөр тусгаад авчихаар ямар нэгэн философийг тусгасан байсангүй.


Тереса, Томас хоёрын тэжээдэг нохой Каренин (Анна Каренинагийн нөхөрийн нэрээр нэрлэсэн) тэдний хувьд зүгээр ч нэг нохой байгаагүйг харуулахад сонин санагдсан. Каренины сүүлийн хоногуудад Томас Декартын хэлсэн хүн төрлөхтөн автоматон гэж хэлсэнийг ихээр бодох бөгөөд яг Карениныг нас барахад Нишце Декартын хэлсэн үгний өмнөөс морь тэвэрч зогсоод уйлж байсныг санах сонирхолтой байлаа.