Friday, May 28, 2010

VA: Royal Families

Цус сорогчдын академи цувралд Морой вампирууд олон байдаг ч тэдний дунд язгууртан гэр бүлүүд ч байдаг тухай гардаг. Тиймээ, язгууртан. Өөрөөр хэлбэл тэд нар хаан, эсвэл хатантай гэсэн үг. Нийтдээ ийм 12 гэр бүл байдаг бөгөөд тус бүр хамгийн ахмад нь хан хүү эсвэл гүнж болно. Тухайн үеийн хаан эсвэл хатан хаан нас барах эсвэл үүрэгт ажилаасаа чөлөөлөгдөх үед эдгээр 12 кандитатаас дараагын удирдагч сонгогдоно. Ингээд эдгээр 12 гэр бүлийг танилцуулъя.

  • Бадика
  • Дашков: дараагийн хаанаар Виктор Дашков тодрох байсан ч түүний өвчний улмаас уг эрх Ивашковынханд шилжсэн.
  • Драгомир: энэ удамд ганцхан морой үлдсэн. Тэр нь Лисса
  • Дроздов
  • Вода
  • Зеклос
  • Ивашков: одоогийн хатан хаан Татьяана энэ гэр бүлийнх. Мөн 12 гэр бүлүүд дундаас хамгийн олон гишүүнтэй нь. Роузын bf Адриан бас эднийх.
  • Конта
  • Лазар
  • Озера: нэр хүнд нь хамгийн муу байгаа гэр бүл. Учир нь 2 гишүүн саналаараа стригой болсон. Кристиан тэдний ганц хүү байсан нь бүх л моройг түүнээс холуур өнгөрөхөд хүргэдэг.
  • Сзелский
  • Тарус
Энгийн морой нарын овог энгийн л америк эсвэл англи нэр байдаг ч 12 язгууртан гэр бүлүүдийн нэрс Орос гаралтай байгааг анзаарсан байх. Надад энэ нь таалагдсан. Илүү эртний бас prestigious сонсогдож байгаа биз дээ?
За за, би Spirit Bound-ыг үргэлжлүүлэн уншлаа. Дуусахаараа review бичнэ ээ.