Tuesday, May 4, 2010

Wuthering Heights

WUTHERING HEIGHTS
4.7/5.0 
Бронтэгийн эгч дүүсийн нэг Эмилигийн бичсэн номууд дундаас хамгийн их амжилтанд хүрсэн тууж нь Wuthering Heights юм. Wuthering Heights бол томоохон байшингийн нэр бөгөөд үйл явдал уг байшинд эхлээд уг байшинд л дуусдаг.

Номыг хамгийн уншууштай болгож байгаа зүйл нь хайр хэрхэн өрнөж байгааг, хайр хэрхэн дэлбээлж байгааг, тэгээд хэрхэн аз жаргалтай төгсөж байгааг харуулдаггүй. Энэ бол эмгэнэлт зохиол. Хийтклифф, Катерин хоёрын түүх аз жаргалтай байгаагүй. Тэд бие биендээ дурласан ч, тэд аз жаргалтай сайхан амьдрах боломж байсан ч тэд тэгж чадаагүй. Катерин өөр хүнтэй сууж Хийтклифф бас л хүсээгүй гэрлэлтэд бууж өгнө. Энэ үйл явдалд Катерин бууж өгч, жамаар нь амьдаръя гэж шийддэг ч Хийтклифф тэгж бодоогүй. 

Тэр өөрийг нь энэ аз жаргалгүй байдал руу оруулсан хүн болгоноос өшөө авахын тулд өөрийн хүүгээ ч хайрладаггүй. Тэр бүр Катерин ч өөрийнх нь энэ байдалд буруутай гэж боддог.

Золгүй, гэхдээ бодит амьдралд ойрхон, сургамжтай, хачирхалтай дүрүүдтэй сонгодог зохиол.