Tuesday, June 29, 2010

Remember Me

НАМАЙГ ДУРСААРАЙ
4.1/5.0
Залуу шөнийн клубын гадаа зодоонд орж баривчлагдана. Цагдаа өөрт нь буруу хандсан гэж бодсон найз нь мөрдөгчийн охиныг олж танилцуулна. Хоёр нихилистүүд зугаатай, тэнэг ч юм уу байдлаар бие биенийгээ ингэж олно. 

Бүсгүйг бага байхад ээж нь метроны буудал дээр дээрэмчдэд буудуулснаас хойш аав нь жинхэнэ паранойд болсон. Нэг өдөр залгахаа мартаад өглөө нь гэртээ харихад маргаан үүсч бүсгүй залуугийн гэрт очино. Адал явдал эхлэв.

Гэсэн ч энэ хоёрын түүх уг киноны гол өнцөг биш. Хамгийн том өнцөг нь гэр бүл, хайр, хүндлэл байлаа.

Төгсгөлийг нь би яагаад ч юм мэдэж байсан. Гэхдээ яг яаж тэнд хүрэхийг гадарлаа ч үгүй байлаа. Үзээрэй хүмүүсээ.

Monday, June 28, 2010

The Runaways

THE RUNAWAYS
3.0/5.0
Рок жинхэнэ хүчээ авч байх үед олон ч охид өөрийн хүчээ сорихыг хүсч байсан байх. Гэхдээ тэд эхлээд хамтлагаа бүрдүүлчихээд дараагаар нь продюсер хайдаг байсан байх. The Runaways харин продюсерийн бүрдүүлсэн хамтлаг.

Cherie Currie -ын дүрд Dakota Fanning, Joan Jett -ын дүрд Kristen Stewart тоглосон. New Moon -д хоёр бүсгүй хамтдаа тоглосноос хойш хамтад нь ахин нэг тоглуулахыг найруулагч хүссэн бололтой.

Уг кино The Runaways хамтлагын бүрдэлтээс эхлээд задралтыг харуулна. Фенүүдэд бол гоё кино байх байх, харин бусад хүнд бол бас л нэг замаа алдах гэж байгаа өсвөр настнуудынханы л тухай санагдлаа. No offense.

Twilight Saga: (Book 3.5) The Short Second Life of Bree Tanner

БРИЙ ТАННЕРИЙН БОГИНОХОН ХОЁРДАХЬ АМЬДРАЛ
3.3/5.0
Стэфэни цувралынхаа өмнөх кинонуудын сурталчилгаанд зориулж олон ч теле шоунд оролцож, Опера дээр хичнээн ч ном бэлгэлэв дээ. Харин энэ удаад Eclipse -ын сурталчилгаанд зориулж эх номонд хэсэгхэн зуур гардаг охин Брий Таннерын тухай богино хэмжээний тууж (novella) бичжээ.

Цус сорогч болоод гуравхан сар болж байгаа Брий өөртэйгөө амьдарч байгаа бусад цус сорогчдод аль болох харагдахгүйг хичээнэ. Нарны туяа өөрсдийг нь хоромхон зуурт үнс болгон хувиргана гэснээс айсандаа тэд үүр цайхын өмнөхөн ирж нуугдацгаана. Гэхдээ бүгд өдөр болгон гарч ан хийх эрхгүй. Мөн тэд өөрсдийгөө ямар зорилгоор бүтээгдснээ ч гадарлахгүй. Тэд сэжиглэх ч ёсгүй.

Брийгийн амьдралын сүүлчийн өдөр Twilight Saga -ын уншигчдад илүү сонирхолтой байх болов уу. Ямар ч байсан энэ ертөнцийн дахин нэг ном гарч байгаа юм чинь аргагүй шүү дээ.

Sunday, June 13, 2010

Where I Am?: Advocacy Institute 2010

Би IDEA (International Debate Education Association)-с зохион байгуулж байгаа AdvocacyInstitute -д оролцож байгаа. Энэ жилийн програм БНХАУ -ын Фужиан мужын (хамгийн урд муж байхаа)Сиамэн (Xiamen) хотын Xiamen Unversity дээр зохион байгуулагдаж байгаа.

Уг хөтөлбөр энэ зургаадугаар сарын 7 -ноос 23 -ны хооронд үргэлжлэх бөгөөд хамтран зохион байгуулагч АНУ -ын Willamette  -ын 1 кредиттэй төгсөнө. Хичээлийн хөтөлбөр нь: Tangible and Intangible Cultural Heritage, New Media Usade, Sustainablity, Debate ... гэх мэт.

Burned

ШАТАЛТ
3.6/5.0
Шөнийн байшин цувралын долоо дахь ном. Энэ удаагийнх ном бас ч сонирхолтой байсан шүү. Өмнө нь дандаа л өөр ямар нэгэн дэлхийн хэмжээний л юмс яригдаад байдаг байсан болохоос биш энгийн өөрийгөө аврах зүйл байгаагүй.

Шаталт номонд Zoey -г нөгөө ертөнцөөс эргүүлэн авчрах адал явдал гарна. Нөгөө ертөнцөөс гэдэг нь үхсэнийг нь амилуулна гэсэн үг биш шүү. Зүгээр сүнс нь хагарчихсан юм. Зургаадугаар номын төгсгөлд гардаг даа.

Stieve Rae нээрээ бас үнэхээрийн хөгжилтэй байдалд байгаа юм байна ш д.

P.S. Битгий уншиж эхлээрэй.

Wednesday, June 2, 2010

Ondine

ОНДИНЭ
4.6/5.0
Далайн дагина гэж байдаг. Усыг удирдаж, загастай харилцаж, усан дор дуулдаг, гоо үзэсгэлэнтэй хүмүүс бий. Домогт өгүүлснээр бол Ондинэ далайгаас гарч ирээд өөрийнхөө бүрээсийг олох ёстой. Тэгээд түүнийгээ нууна. Долоон жилийн дараа бүрээсээ олох юм бол эргээд далайн дагина болж болно. Хэрэв эр хүнд дурлаад, хүүхэдтэй болох юм бол өөрийн гэсэн сүнстэй болж хүн болох боломжтой.

Загасчин Сиракузын торонд нэг өдөр залуу бүсгүй орсон байна. Анх гарч ирэхдээ ухаангүй байх бөгөөд ухаан оронсон хойноо өөр хэнтэй ч уулзахыг хүсэхгүй. Сиракуз бүсгүйг ээжийнхээ хуучин гэрт аваачина. Сиракузын охин Ондинийг олоод түүнтэй ярилцаж Ондинийг далайн дагина гэж ятгана. Харин Ондинэ өөрийгөө хэн болохыг ч санахгүй. Тэр юу ч санахгүй байгаа.

P.S. Сиракузын охин Анни элэгний дутагдалтай.
P.P.S. Sigur Ros -ын дуунууд орсон байсан нь гоё байсан шүү.
P.P.P.S Энэ яг үлгэрийн кино биш шүү.

The Duchess

ГҮНГИЙН АХАЙТАН
4.1/5.0
Хувцас, нүүр будалтаар Академийн шагнал хүртэж шилдэг найруулга төрөлд нэр дэвшсэн. Аргагүй хувцас костьюм нь үнэхээр цаг үедээ уусаж чадсан, тайзны зохион байгуулалт, бүрдүүлэлт сайн байлаа.
Ёстой л галзуурмаар байсан байх даа. Эхнэр хүний хамгийн том үүрэг бол нөхөртөө удам залгуулах нуган үр төрүүлж өгөх. Тэр болтлоо ад үзэгдэж, араар нь битгийн хэл урдуур нь уулзах амрагуудыг нь тэвчих, түүн дээрээс нь нэмээд гүнгийн ахайтаны дагалдах бусад хүмүүст үзүүлэх үлгэр дууриалын үүрэг гээд л ...

Уран сайхан, драмын талаас нь хэцүү байдлыг илүү өнгөлөн далдлалттайгаар, илүү зөөллөж харуулсан болов уу гэж бодож байна.

Бас ч Девонширийн Гүн хөгширөөд ирэхээрээ юмсыг арай өөр өнцгөөс нь хардаг болж байгаа нь аятайхан хэсэг болсон байна.

How wonderful to be that free.

House of Night: (Book 6) Tempted

СЭТГЭЛ ТАТАГДСАН НЬ
2.4/5.0
House of Night цувралын 6 дахь ном. Би яг цувралын албан ёсны сайтаас нь yearbook -ыг нь харлаа. Хавтас дээр байгаа нь Stark, Zoey хоёр юм байна. Арынх нь бас хэн ч байж магадгүй ээ. Дариус л биш бол yearbook дээрх зурагнуудын алинтай нь ч адилхан биш байна лээ.

Энэ удаад P.C., Kristin хоёр бүх зохиолын Zoey -ын нүдээр биш бүлэг болгон нь өөр өөр хүний нүдээр бичигдсэн. Аргагүй л хүн болгон нь бие биенээсээ хийж байгаа зүйлсээ нууж байгаа болохоор тэгэхээс ч аргагүй л дээ. Zoey, Stevie Rae, Aphrodite, Rephaim, Heath, Stark нарын зүгээс бичсэн гэхээр өмнөх ганц хүний өнцөгөөс хамаагүй өөр, бас толгой эргүүлэм сонсогдож болох юм. Үсрээд л, үсрээд л... Гэхдээ тэр нь ч зүгээр шүү. Яг Twilight шиг ганц хүний үзэл жаахан уйтгартай ш д. (VA -ын Rose -ын ганц өнцөг үүнээс шал өөр шүү. Тэнд давхар Lissa -ынх гардаг.)

Тэд нар Kalona -г хэрхэн олдог нь зугаатай. Jack зүгээр л өөрийнхөө twitter -ийг шалгаад л боллоо. Бүх цус сорогчид Kalona, Neferet 2 -ыг хаана ирсэн тухай тэр чигээрээ цуурч байх юм аа. Хэхэ, хөгжилтэй юм. twitter -ээр олоод байхдаа яах вэ.

Zoey арай хийж Erik -ээс салж хагацах нь тэр. Гэсэн ч ахиад Stark, Heath 2 -ыг асуудал байгаа. Азаар Stark Erik шиг ядаргаатай байсангүй ээ. Харин Kalona -г тооцох юм бол Zoey өөрөө өөрийгөө ч алдах боломжтой байгаа.

Cover: B+

Tuesday, June 1, 2010

Song of the Day: Ночные Снайперы - Катастрофически

За, ахиад нэг дуу хийе. Энэ бас гоё дуу байна. Видео клип нь ч гэсэн сонирхолтой юм аа.

Видеог нь дор орууллаа. Татахыг хүсвэл эндээс татаарай.

Song of the Day: Ночные Снайперы - Юго 2

Би орос дуунуудад дуртай. Тэгэхдээ ихэвчлэн орчин үеийн дуунуудад нь дуртай. Гэхдээ заримдаа хуучин дуучидын дууг сонсдог. Өнөөдөр бол надад Ночные Снайперы тохирч байх шиг байна.

Доороос клипыг нь үзэж болно. Татахыг хүсвэл эндээс татаарай.

Jun, 1. 2010: Anger message

I am gonna strangle him. I'm going to make his life miserable. That stupid stupid, never understanding, heartless, envious stupid old man. I'll never see my father again. At least, until he apologizes to me properly and not harass my little sister with his oh-we-are-so-happy-big-family bull shit. 
He wants responsibility, well I'll give him the responsibility.

P.S. Me and my sister have been living with my mom since they got divorced.