Wednesday, June 2, 2010

The Duchess

ГҮНГИЙН АХАЙТАН
4.1/5.0
Хувцас, нүүр будалтаар Академийн шагнал хүртэж шилдэг найруулга төрөлд нэр дэвшсэн. Аргагүй хувцас костьюм нь үнэхээр цаг үедээ уусаж чадсан, тайзны зохион байгуулалт, бүрдүүлэлт сайн байлаа.
Ёстой л галзуурмаар байсан байх даа. Эхнэр хүний хамгийн том үүрэг бол нөхөртөө удам залгуулах нуган үр төрүүлж өгөх. Тэр болтлоо ад үзэгдэж, араар нь битгийн хэл урдуур нь уулзах амрагуудыг нь тэвчих, түүн дээрээс нь нэмээд гүнгийн ахайтаны дагалдах бусад хүмүүст үзүүлэх үлгэр дууриалын үүрэг гээд л ...

Уран сайхан, драмын талаас нь хэцүү байдлыг илүү өнгөлөн далдлалттайгаар, илүү зөөллөж харуулсан болов уу гэж бодож байна.

Бас ч Девонширийн Гүн хөгширөөд ирэхээрээ юмсыг арай өөр өнцгөөс нь хардаг болж байгаа нь аятайхан хэсэг болсон байна.

How wonderful to be that free.