Wednesday, June 2, 2010

Ondine

ОНДИНЭ
4.6/5.0
Далайн дагина гэж байдаг. Усыг удирдаж, загастай харилцаж, усан дор дуулдаг, гоо үзэсгэлэнтэй хүмүүс бий. Домогт өгүүлснээр бол Ондинэ далайгаас гарч ирээд өөрийнхөө бүрээсийг олох ёстой. Тэгээд түүнийгээ нууна. Долоон жилийн дараа бүрээсээ олох юм бол эргээд далайн дагина болж болно. Хэрэв эр хүнд дурлаад, хүүхэдтэй болох юм бол өөрийн гэсэн сүнстэй болж хүн болох боломжтой.

Загасчин Сиракузын торонд нэг өдөр залуу бүсгүй орсон байна. Анх гарч ирэхдээ ухаангүй байх бөгөөд ухаан оронсон хойноо өөр хэнтэй ч уулзахыг хүсэхгүй. Сиракуз бүсгүйг ээжийнхээ хуучин гэрт аваачина. Сиракузын охин Ондинийг олоод түүнтэй ярилцаж Ондинийг далайн дагина гэж ятгана. Харин Ондинэ өөрийгөө хэн болохыг ч санахгүй. Тэр юу ч санахгүй байгаа.

P.S. Сиракузын охин Анни элэгний дутагдалтай.
P.P.S. Sigur Ros -ын дуунууд орсон байсан нь гоё байсан шүү.
P.P.P.S Энэ яг үлгэрийн кино биш шүү.