Tuesday, June 29, 2010

Remember Me

НАМАЙГ ДУРСААРАЙ
4.1/5.0
Залуу шөнийн клубын гадаа зодоонд орж баривчлагдана. Цагдаа өөрт нь буруу хандсан гэж бодсон найз нь мөрдөгчийн охиныг олж танилцуулна. Хоёр нихилистүүд зугаатай, тэнэг ч юм уу байдлаар бие биенийгээ ингэж олно. 

Бүсгүйг бага байхад ээж нь метроны буудал дээр дээрэмчдэд буудуулснаас хойш аав нь жинхэнэ паранойд болсон. Нэг өдөр залгахаа мартаад өглөө нь гэртээ харихад маргаан үүсч бүсгүй залуугийн гэрт очино. Адал явдал эхлэв.

Гэсэн ч энэ хоёрын түүх уг киноны гол өнцөг биш. Хамгийн том өнцөг нь гэр бүл, хайр, хүндлэл байлаа.

Төгсгөлийг нь би яагаад ч юм мэдэж байсан. Гэхдээ яг яаж тэнд хүрэхийг гадарлаа ч үгүй байлаа. Үзээрэй хүмүүсээ.