Monday, June 28, 2010

The Runaways

THE RUNAWAYS
3.0/5.0
Рок жинхэнэ хүчээ авч байх үед олон ч охид өөрийн хүчээ сорихыг хүсч байсан байх. Гэхдээ тэд эхлээд хамтлагаа бүрдүүлчихээд дараагаар нь продюсер хайдаг байсан байх. The Runaways харин продюсерийн бүрдүүлсэн хамтлаг.

Cherie Currie -ын дүрд Dakota Fanning, Joan Jett -ын дүрд Kristen Stewart тоглосон. New Moon -д хоёр бүсгүй хамтдаа тоглосноос хойш хамтад нь ахин нэг тоглуулахыг найруулагч хүссэн бололтой.

Уг кино The Runaways хамтлагын бүрдэлтээс эхлээд задралтыг харуулна. Фенүүдэд бол гоё кино байх байх, харин бусад хүнд бол бас л нэг замаа алдах гэж байгаа өсвөр настнуудынханы л тухай санагдлаа. No offense.