Wednesday, June 2, 2010

House of Night: (Book 6) Tempted

СЭТГЭЛ ТАТАГДСАН НЬ
2.4/5.0
House of Night цувралын 6 дахь ном. Би яг цувралын албан ёсны сайтаас нь yearbook -ыг нь харлаа. Хавтас дээр байгаа нь Stark, Zoey хоёр юм байна. Арынх нь бас хэн ч байж магадгүй ээ. Дариус л биш бол yearbook дээрх зурагнуудын алинтай нь ч адилхан биш байна лээ.

Энэ удаад P.C., Kristin хоёр бүх зохиолын Zoey -ын нүдээр биш бүлэг болгон нь өөр өөр хүний нүдээр бичигдсэн. Аргагүй л хүн болгон нь бие биенээсээ хийж байгаа зүйлсээ нууж байгаа болохоор тэгэхээс ч аргагүй л дээ. Zoey, Stevie Rae, Aphrodite, Rephaim, Heath, Stark нарын зүгээс бичсэн гэхээр өмнөх ганц хүний өнцөгөөс хамаагүй өөр, бас толгой эргүүлэм сонсогдож болох юм. Үсрээд л, үсрээд л... Гэхдээ тэр нь ч зүгээр шүү. Яг Twilight шиг ганц хүний үзэл жаахан уйтгартай ш д. (VA -ын Rose -ын ганц өнцөг үүнээс шал өөр шүү. Тэнд давхар Lissa -ынх гардаг.)

Тэд нар Kalona -г хэрхэн олдог нь зугаатай. Jack зүгээр л өөрийнхөө twitter -ийг шалгаад л боллоо. Бүх цус сорогчид Kalona, Neferet 2 -ыг хаана ирсэн тухай тэр чигээрээ цуурч байх юм аа. Хэхэ, хөгжилтэй юм. twitter -ээр олоод байхдаа яах вэ.

Zoey арай хийж Erik -ээс салж хагацах нь тэр. Гэсэн ч ахиад Stark, Heath 2 -ыг асуудал байгаа. Азаар Stark Erik шиг ядаргаатай байсангүй ээ. Харин Kalona -г тооцох юм бол Zoey өөрөө өөрийгөө ч алдах боломжтой байгаа.

Cover: B+