Thursday, July 8, 2010

The Hunger Games: (Book 2) Catching Fire

ГАЛД АВТАВ
4.7/5.0
Өлсгөлөнгийн тоглоом цувралын хоёр дахь дэвтэр. 

Katness, Peeta хоёр ялагчидын дүүрэгт 3 байшингийн зайтай нүүж орлоо. Хувийн зүгээс бол тэдэнд дутагдах юу ч байхгүй байлаа. Гэхдээ дүүргийнхэн нь, хайртай ойрын хүмүүс нь зовж байхад яаж хараагүй юм шиг өнгөрч чадах билээ дээ. 74-р Өлсгөлөнгийн тоглоомын ялагчид болсныхоо follow-up болгож бүх 12 дүүргээр тойрон аялаж үйл ажиллагаануудад оролцоно. Энэ үед Katness ард түмэн Capitol -ын эсрэг дорвитой, хүчтэй эсэргүүцэл дэгдээхэд бэлэн болсон байгааг анзаарна. Тэд эрх чөлөөгөө олж авах цаг ирсэн. Босох цаг иржээ.

Гэсэн ч гай газар дотоор гэгчээр 75-р Өлсгөлөнгийн тоглоомын дүрэм Katness -ын ирээдүйг ахиад л бүрхлээ. 25 тоглоом тутамд тусгай дүрмээр тоглодог бөгөөд тус бүрд нь дүрмийг 75 жилийн өмнө бичиж хадгалсан байжээ. Энэ удаагийн дүрэм бол оролцогчид бүх дүүргүүдийн өмнөх ялагчид дундаас сонгогдоно. Нэг эмэгтэй, нэг эрэгтэй. Katness -ын амьдардаг 12-р дүүрэг 2 эрэгтэй, нэг эмэгтэй ялагчтай. Katness  яасан ч байсан тоглоомонд оролцох л болно. Ингээд яг л өнгөрсөн жилийнх шиг Peeta, Katness хоёр арина руу орно. Энэ удаад тэдний өрсөлдөгчид айж чичирсэн өсвөр насныхан байхгүй. Харин хүний амь хороож сурсан ялагчид байх болно.

Дүгнээд хэлэхэд илүү сонирхолтой байлаа. Тэмцээн нь л дээ. Дандаа ялагчид оролцсон гэхээр аймшигтай байж таараа. Гэхдээ энд олон хөгшин хүмүүс байгаа. Хамгийн хүчтэй нь ч Капитолын өмнө сөхрөнө гэдгийг харуулах гэсэн тоглоомын хувь заяа Katness -ын төсөөлөөгүйгээр эргэнэ. Гэхдээ логиктой уншигч бол ингэх байсан гэдгийг урьдчилаад мэдэх боломжтой байсан.

Төгсгөлийн үг нь Richelle Mead -ын Spirit Bound шиг л гайхалтай дуусгалаа. Гэхдээ арай тэр хэмжээнд хүрээгүй л дээ. Sorry!

Cover: C-