Monday, July 5, 2010

The Hunger Games: (Book 1) The Hunger Games

ӨЛСГӨЛӨНГИЙН ТОГЛООМ
4.8/5.0
The Hunger Games гурван номт цувралын эхний ном Өлсгөлөнгийн тоглоом олон уншигчын сэтгэлд их хүрээд байгаа юм.

Цаг өөр болно. Амьдрал эргээд дектатурт оржээ. Панамын (Панама улс биш шүү) арван гурван дүүрэг Капитолынхаа эсрэг боссоноос хойш Капитол бүр ч илүү хатуу бодлого баримтлана. Арван Гуравдугаар дүүрэг бол тэр чигээрээ газрын хөрснөөс арчигдсан. Тэр цагаас хойш шил болгон Капитолд Өлсгөлөнгийн тоглоом эхлэнэ. Бүх 12 дүүргээс тус бүр нэг эмэгтэй, нэг эрэгтэй 12-18 насныхан дундаас сонгогдоно. Бүх 24 оролцогч томоохон аринад амьд үлдэхийн төлөө тулалдах болно. Ганцхан оролцогч л амьд гарна. Амьд үлдэхийн тулд нэг дүүргийнхэн бие биенээ хороох шаардлагатай болох болно. Бүх тоглоомын үйл явц орон даяар шууд цацагдана. Капитол ингэж л дүүргүүдийг ахин босохын эсрэг сүрдүүлнэ.
Лоттоны хайрцаганд 12 настаны нэг 1 ширхэг, 13 -ынх 2 гээд 18 -ынх 7 ширхэг орно. Хэдийгээр ахмад настай оролцогч сонгогдох боломж ихтэй ч хааяа нэг 12 настай оролцогч гарч ирэх л болно. Тэд яаж удаан амьд үлдэх вэ дээ.

Арван Хоёрдугаар дүүрэгт бол энэ тоглоом нэг талаараа амьд үлдэх боломж байдаг. Өөрийнхөө нэрийг лоттонд нэг удаа ахин нэмээд долоо хоногын/сарын ч билүү/ хүнс авах боломжтой. 16 настай Katniss Everdeen таван жилийн өмнө эцэг нь уурхайн ослоор нас барснаас хойш гэр бүлээ тэжээх үүргийг хүлээсэн. 12 настай охин дүү Prim, гунигт орж ярихаа ч больсон ээжийгээ тэжээхийн тулд тогтой хашаанаас нууцаар гарч ойд ан хийнэ.

Энэ жил Katniss -ын нэр лоттонд 20 удаа орсон байлаа. Харин дүү нь 12 хүрснээс хойш нэр нь 1 л удаа орсон. Гэсэн ч сонголтын өдөр болоход эмэгтэй оролцогчоор Prim сонгогдоно. Katniss дүүгээ тоглоомонд оролцохыг хүсээгүй учир өөрөө саналаараа орно. Ингээд Katniss өөрийгөө амьд үлдэх боломжгүй байдалд орууллаа. Учир нь зарим дүүргийнхэн тоглоомыг Капитолын бодлого биш харин ч нэр хүндиийн асуудал байдаг бөгөөд насаараа энэ тоглоомонд бэлтгэдэг.

Katniss хэрхэн гэртээ амьд харих вэ?

Cover: C+

P.S. Мэдээж шохоорхол, хайрын асуудал байлгүй л яахав.