Tuesday, July 13, 2010

Study: (Book 2) Magic Study

ШИД СУДЛАЛ
4.3/5.0
Study гурван номт цувралын хоёр дахь боть.

Елена өөрийнхөө ид шидийг эзэмшиж гэр бүлээ олохоор Икиагаас гарч Сатиаг зорьлоо.

Сатиагийн дотоод 11 овог аймгийн бүтэц, зөвлөхүүд, 4 мастер шидтнүүд, тэдний характер болоод авъяас чадлыг дэлгэрэнгүйгээр, зорилготой нь хамт өгүүлнэ.

Энэ номыг 2 өдөр уншихдаа хэдэн ном уншсанаа ч санахаа больлоо. Мариа В. Снайдер яах аргагүй маш олон зүйлсийг базаж багтаажээ. Гэр бүл, ах дүүс, хоёр орны харилцаа, хайр сэтгэл, өшөө авалт, бослого, шунал, аллага, авралт, амлалт, дайсагналцал. Хичнээн ч юм болчихов доо.


Елена одоо л нэг өөрийнхөө авъяасыг мэдэж авлаа гэсэн ч тэр нь шидтэнүүдийн дунд айдас түгшүүр дагуулсан мэргэшил байлаа. Soulfinder. Тэр сэтгэл санааны (mental) хүч хэрэглэхдээ мастеруудтай дүйцэхээр ч гэсэн физик шид хэрэглэхдээ 0. Гэсэн ч Иксиад бэлтгэгдсэн бүтэн жилийн цэргийн бэлтгэл нь түүнд тушаал зөрчсөн алхам болгонд нь хэрэг болно. Бас Валек хаа сайгүй гарч ирээд хөгжилтэй байлаа. Ари, Женко хоёр ч тэр. Харин Кахил дараагийн номыг илүү сонирхолтой болгох байх гэж найдаж байна.

Cover: A+