Saturday, July 10, 2010

Study: (Book 1) Poison Study

ХОР СУДЛАЛ
4.2/5.0
Study гурван номт цувралын эхний боть.

Коммандерын хоол амтлагчаар ажиллах болсон Еленагийн түүхийн эхлэл надад таалагдлаа. Богинохон хугацаанд их ч олон юм боллоо. Тэр юм сурахдаа хурдан, зоригтой, бас сониуч.

Тэрээр цаазаар авхуулах ялтай байсан ч одоо хэзээ ч үхэж болох ажил хийж байна. Бэлтгэгч нь коммндерыг төрийн эрхэнд гарахад монархыг хороосон ахмад. (Гэхдээ аймар гоё зэвүүн ахмад.)

Коммандерын дор ажиллах нэг ахмадын өнчин хүүхдүүдийн асрамжийн газар өсч байхдаа Елена амьдралаа гэрэл гэгээтэйгээр төсөөлж байлаа. Гэсэн ч түүнийг 16 хүрхэд бүх зүйл өөрөөр эргэсэн юм. Тамлал, дарамтыг тэсээгүй Елена ахмадын хүүг хороох нь тэр. Ингээд л түүний амьдрал тэр чигээрээ өөрчлөгдсөн юм даа. Одоо бол тэр коммандерын хоол амтлагч.

Коммандер төрийн эрхэнд гарснаас хойш өмнө зүгийн улстай харилцаа тасарсан. Өмнөх хаан тэдэнтэй илүү их ойр байсан бөгөөд өмнө зүгийнхэнийн алтлаг бор арьс хойд зүгийнхэнээс шууд л ялгагдана. Бас тэдний дунд олон шидтнүүд бий. Хааныг ширээнээс нь унагаахад коммандер бүх шидтнүүдийг агнаж хороосон. Энэ улсад шидтэн хориотой, аюултайд тооцогдоно.

Елена хоол амтлагчаар ажиллаж эхлээд нилээд хугацаа өнгөрсний дараа өөрийг нь хороох оролдлого гарна. Шалтгаан нь Елена ч бас шидтэн байлаа. Түүнийгээ өөрөө ч мэдээгүй. Ингээд л асуудал эхэлнэ.

Cover: A+