Wednesday, July 14, 2010

Religulous

ШАШИНЛАГ
4.1/5.0
Энэ киног үзчихээд би дүгнэлтээ хийгээгүй юм байна. За тэгэхээр ийм байна.

Уг баримтат киноны гол bottom line: There is not God.

Bill Maher өөрийн comedian-ы ур чадвараа ашиглан үнэн хөгжилтэй баримтат кино хийсэн. Хэрвээ аливаа шашинд итгэдэг хүмүүсийн хувьд бол жаахан хэтрүүлчихсэн санагдаж магадгүй юм. Гэхдээ киноны гол утга санааг ойлгуулахын тулд зарим зүйлсийг экстра хийх хэрэгтэй шүү дээ.

Үзээд сууж байхад үнэхээр инээдтэй санагдаж билээ. Би инээж байхдаа дотроо хальт өөрөөсөө ичиж билээ. Энэ чинь муу ч үгүй олон хүмүүсийн итгэл шүү дээ.

Нэг дутагдал нь гэвэл энд зөвхөн Америкт байгаа католик, Жиү, Муслимуудын тухай л оруулсан байдаг. Тэгээд тэд нар хамаагүй шоолоход амар байсан болоор ч тэр байж магад. Гэхдээ юутай ч Билл-ийн зоригийг үнэлэх хэрэгтэй.

Итгэгч ч бай, биш ч бай үзэх хэрэгтэй кино. Би Мөөгийг протестант гэдгийг нь мартчихаад/мэдэлгүй энийг үзүүлчихсэн. Харин Мөөгийд бол таалагдсан шүү.

"I think god wants everybody to be free. That's what I believe. And that one, a part of my foreign policy."
George Bush Jr.