Tuesday, August 31, 2010

The Hunger Games: (Book 3) Mockingjay

5.0/5.0
The Hunger Games цувралын гурав дахь буюу сүүлчийн боть.

Katniss Капитолийн эсрэг 13 дүүргийн бослогийн бэлэг тэмдэг Mockingjay болохыг зөвшөөрнө. Мэдээж тодорхой нөхцлүүдтэйгээр шүү дээ.

Дүүргүүд болон Капитол хоёрын хоорондох дайн харавсан сум шиг өнгөрнө. Юу болоод байгааг ч мэдэх аргагүй олон зүйл нэг дор болж өнгөрнө.

Сүүлийн хэсэг ч тэр, дуусгах гэж их шахсан бололтой. Цуврал бол тэр чигтээ яг л эртны Грекийн зэрлэг түүхүүд шиг их гоё байлаа. Маш бодитой, мөрөөдлийн юм шиг сайхан дуусдаггүй. Гэхдээ юу ч болсон амьдрал үргэлжилдэг гэдгийг их хүнд хүрэхээр гаргалаа.

Saturday, August 28, 2010

Georgina Kincaid: (Book 3) Succubus Dreams

4.9/5.0
Georgina Kincaid цувралын гурав дахь боть.

Одоогийн байдлаар энэ ном цуврал дотроосоо надад хамгийн их таалагдсан нь байна. Магадгүй тэр их гашуй, хэцүү байдал, өгөгдсөн сонголтын асуудал гэх мэт хүчин зүйлс нь надад хамгийн гоё санагдсан байх.

Georgina энергийн нөхөлт авсан шөнөө л сонин зүүд зүүдэлж эхэлнэ. Охинтой, нөхөртэй (нөхөрийнхөө царайг хараагүй), аяга таваг угаагаад л, ард нь Hometown Alabama яваад л ... Ёстой л American Dream. Гэхдээ тэр өглөө сэрэхдээ ямар ч энерги, эрч хүчгүй бочихсон сэрдэг байлаа.

Эрч хүчнийхээ алдагдлын учирыг яаж олъё гэж бодож байтал Seattle -д хуваарилагдсан бас нэг succubus, Tony, -г дасгалжуулах хэрэгтэй байдаг. Маш нууц даалгавартай 4 тэнгэрийн элч Georgina -гийнд байрлаж байдаг. Бүх зүйлийн утга учир сүүлийн хуудсуудад л тайлагдах болно.

Richelle Mead -ын толгой дотор олон хүн амьдардаг. Нэгэн зэрэг. Гэхдээ бүгд өөр өөрөөсөө шал өөр. Харин Richelle тэднийг маш сайн ойлгож, тэднийг цаасан дээр илэрхийлж чаддаг. Бас сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг ч бас тэр.

Friday, August 27, 2010

Georgina Kincaid: (Book 2) Succubus on Top

3.7/5.0
Georgina Kincaid цувралын 2 дахь боть: Succubus on Top. Их Британи, Франц -д Succubus Nights нэрээр хэвлэгдсэн.

Энэ удаад Georgina -ын өөрийнх нь амь нас шууд аюулд ороогүй л дээ. Гэхдээ найз нар нь junkie болж байхад тэр яаж зүгээр суух вэ? Хамгийн гол тэр яг юунд бас яаж гэдгийг нь мэдэхгүй байлаа. 

Мэдээж хэрэг succubus байх нь ч амьдралд нь сайн гэрэл тусгахгүй л байлаа. Дэрээс нь гайхалтай бичихээс өөр ямар нэгэн онцгой супернатурал чадваргүй энгийн л human найз залуутай байх бас л хэцүү (no offense).


Tuesday, August 24, 2010

Georgina Kincaid: (Book 1) Succubus Blues

4.6/5.0
Richelle Mead миний бодлоор маш хөдөлмөрч бас үр бүтээлтэй зохииолч. Тэр гурван цуврал зэрэг бичдэг бөгөөд нэг цувралын номнууд хоорондоо 6-7 сарын зайтай гардаг. Энэ зохиолчдын хувьд бол өндөр хурд шүү. Би түүний Vampire Academy цувралд үнэхээрийн дуртай. Нийтдээ 6 номтой байх бөгөөд сүүлийн ном нь энэ 12 сард гарна. Тэсэлгүй өөр нэг цувралыг нь эхэлчихлээ. Сүүлийн бөгөөд 6-р ном нь 3-р сард гарна.

Яагаад ч юм Succubus Blues (ерөнхийдөө Georgina Kincaid цуврал) миний санаанд Vampire Academy шигээ хүрсэнгүй. Гэхдээ л гоё байлаа. Энэ номонд Succubus, Nymph, Demon, Angel, Nephilim, Human бүгд гарна. Тэр талаараа бол сонирхолтой шүү.

Бас би үргэлж Richelle Mead -ын эмэгтэйчүүдийн тэнэг юм хиймээр санагдах бас юу хийгээд байгаагаа мэдэхгүй хийдэгийг яаж логиктойгоор дүрслэн бичиж чаддагыг биширдэг.

Хүн болгоныг уншаарай гэхгүй, гэхдээ надад лав таалагдлаа. Төгсгөлийн өгүүлбэр Spirit Bound -ынх шиг л санагдав.

P.S. Georgina Kincaid цуврал Франц, Герман хэл дээр ч бас хэвлэгдсэн. Хавтасны зургуудыг нь оруулав.

Monday, August 23, 2010

Undead and Unwed

3.7/5.0
Урьдчилаад хэлье. Энэ бол PG-13 биш шүү. Older Young Adult эсвэл Oldest Young Adult гэж хэлмээр байна. 

Гутлан үхтлээ дурладаг 30 орчим насандаа яваа нарийн бичиг ажлаасаа халагдсан өдрөө машины ослоор нас барна. Харин тэр өөрийнхөө оршуулгын өдрөөр авсан дотор сэрэх нь тэр. Оршуулгын үйлчилгээний хийсэн ажлыг хараад дотор нь муухайрах нь тэр. Хойд ээж нь түүнийг үнэхээр үзэн яддаг бололтой. Улбар шар хослол, өөрийнхөө хаях гэж байсан сандалыг өөрт нь өмсгөсөн байхыг хараад уур нь хүрнэ. Гэр лүүгээ явлаа. Хамгийн үнэтэй цуглуулга нь алга болсон байх нь тэр. Түүний ГУТАЛНУУД. Шууд Хойд ээжээсээ өөрийнхөө эд зүйлсийг нэхэхээр явах нь тэр.

Үхсэн байх ёстой хүн яахаараа амьд, сэрүүн алхалж байдаг билээ? Мэдээж хэрэг тэр цус сорогч болсон учираас. (Би энэ номыг уншихаасаа өмнө цус сорогчтой гэж мэдээгүй шүү. Зүгээр л The Queen of the Second Place мэтийн хөгжилтэй ном байх л гэж найдаж байлаа. Long story short, I am not a vampire addict. LOLZ)

Shifters: (Book 1) Stray

3.2/5.0
Хувирагчид (Shifters) цувралын эхний ном.

Холливудын Босоо ороолонгийн түүхүүд тийм ч замаа алдсан биш ээ. Учир нь тийм араатнууд үнэхээр байдаг бөгөөд түүний адилаар цусаар халдварладаг, төрдөг ... Гэхдээ тэд араатныхаа төрлийг тэр чигээр нь буруу ойлгожээ. Энэ бол werewolf -ын тухай биш werecat -ын тухай түүх юм.

Хэдийгээр номын жанрыг Young Adult гэсэн байсан ч миний зүгээс бол Older Young Adult жанрынх байна гэж хэлмээр байна. (sex scene, rape, and its intentions)

Эрэгтэй хүний хромосомын бүтэц +XY, эмэгтэй хүнийх +XX байдаг. Хэдийгээр дэлхий дээр эр эмийн харьцаа 49:51 байдаг ч werecats -ын хувьд энэ нь эсэргээрээ байдаг. Учир нь Y хромосомтой сперм X хромосомтой спермээс 4 билүү 5 дахин хурдан сэлдэг гэнэ ээ. ROFL. Иймээс тэдний хувьд төрөлтийн харьцаа 5:1 хавьцаа байдаг юм байна. Stray -ын гол дүр Faythe нэртэй tabbycat (эм werecat) бөгөөд аав нь бүсийнхээ (Texas?) alpha tomcat (эр werecat) юм.

YA цувралын гол дүрүүд хэзээд эцэг эхийнхээ, ядаж энгийн дүрмээс зөрж амьдардаг. Гэхдээ өөрийнх нь амь нас аюулд орж ирэх үед Faythe гэртээ байхыг ямар их хүсч байгаагаа өөрөө ч гайхна.

Мэдээж хэрэг fooling around, screwing around, loving around, laying around байлгүй л яахав.

Thursday, August 19, 2010

Kisses from Hell: Sunshine -ы хэсэг

Richelle Mead нэгэн зэрэг гурван цуврал бичихээсээ гадна богино өгүүллэгүүд бичиж бусад зохиолчидын ийм өгүүллэгүүдтэй нийлүүлэн цоморлиг ном бас гаргадаг. Энэ удаад тэрээр Kisses from Hell -д Sunshine нэртэй өгүүллэг бичсэн бөгөөд энэ нь түүний Vampire Academy цувралын гол дүрүүдийн нэг Lissa -ын эцэг эх хоёр хэрхэн танилцаж байсан тухай юм байна. Ингээд Richelle Mead -ын Sunshine -ы хэсгээс сонирхуулъя. 

The Infernal Devices Official Trailer


Өчигдөр Hollywood Crush Cassandra Clare -ын Infernal Devices цувралын албан ёсны трейлерыг гаргажээ. Яахав, мэдэж байсан юмнуудыг л агуулдаг юм байна. Гэхдээ гарах дөхөж байгаа болохоор гоё санагдаж байна аа.

Sunday, August 15, 2010

Robert Langdon: (Book 2) The Da Vinci Code

4.6/5.0
Роберт Лангдоны Ватиканд болсон дуулиант үйл явдалаас хойш бүтэн нэг жил өнгөрчээ. Энэ удаа тэрээр Парист лекц уншихаар очно. Хачирхалтай нь түүний дараагийн 24 цаг хоолойгоор нь тулсан ажилаар дүүрнэ. Дээрээс нь түүнийг Францын цагдаа нар эрэн сурвалжилж байлаа.

Энэ удаад Лангдон Да Винчигийн бүтээлүүд дундаас хамгийн удаан оршин тогтносон бүлгийн сэжимийг олж авах болно.

Saturday, August 14, 2010

Clockwork Angel by Cassandra Clare Countdown



Okay, that was too many Cs.

Хэрвээ та нар цагийг нь нэмээд харах юм бол яг шөнө дундад нээх байгаа. Зүгээр өдрөөр нь оруулчихаар ингээд гараад ирсэн байна гэж бодож болохгүй шүү. Үнэхээр энэ ном Нью-Йоркт номын дэлгүүрт (би яг тэр дэлгүүрийнх нь нэрийг санадаггүй ээ) шөнө дундад нээлтээ хийнэ. Гоё байгааз?

Friday, August 13, 2010

Robert Langdon: (Book 1) Angels & Demons


4.8/5.0
Би яг энэ номыг эхлээд нилээн удсан хойноо хавтасны содонг нь анзаарсан. Хавтасыг нь 180 градус эргүүлээд харах юм бол яг адилхан зураг харах болно. Зөвхөн зураг нь ч битгий хэл номын нэр нь ч гэсэн тийм.

Томоохон шинжлэх ухааны лабараториос анти-маттер хулгайд алдагдсан бөгөөд уг бодисыг хулгайлах явцад бүтээгч, санаваартаныг хороож цээжин дээр нь сэргэн мандалтын үед байгуулагдсан шашны эсрэг шинжлэх ухаанч нарын холбооны тэмдгийг тамгалсан байх болно. ILLIUMINATI. Мөн хоёр талаасаа уншигдана.

Уг хэргийн учирыг олохоор Нарвардын их сургуулийн профессор, тэмдэг судлаач Роберт Лангдон Ватикан руу чиглэнэ. Учир нь анти-маттер хоромхон зуур орчин тойрныхоо бүх маттертай урдалд орж устгах чадвартай бөгөөд яг одоо хулгайд алдсан анти-маттер Ватиканы хаа нэгтээ нуугдсан байгаа юм. Хүн бүр үүнд Иллиуминатиг буруутгана.

Лангдон анти-маттерыг олохын тулд Иллиуминатигийн эллементүүдийг дагах болно.

Номыг уншиж дуусгасны дараа төрсөн сэтгэгдэл гайхалтай байлаа. Энд ямар ч эсрэг дүр гэж байсангүй ээ. Хүн өөрийнхөө зөв гэж итгэсэн зүйлээ хийх нь буруу биш. Үнэхээр итгэлээ өгсөн бол яаж ч буруутгах вэ дээ? Эцсийн эцэст зөв/буруу гэдэг чинь харьцангуй ойлголт шүү дээ. Шинжлэх ухаанаар хүний оюуныг харин итгэл үнэмжилээр сүнсийг нь илэрхийлж тэдгээрийг хооронд нь харьцуулсан нь маш таалагдлаа. Киног нь өмнө нь үзчихсэн байсан ч номыг нь уншаад үзэцгээгээрэй. Таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Friday, August 6, 2010

The Lookout

4.0/5.0
I chose to watch this movie because Joseph Gordon-Levitt was starring in it.

Chris Pratt (Joseph Gordon-Levitt) was once a successful athlete who had a great future. But one night he had a car accident with some friends. He was driving the car. Got a serious head injury and all his promising future went away. Two years after the accident, he was going to a school for problematic people everyday, working as a janitor in a bank at the night and living with a blind guy, who is only friend of his and vice versa.

Gary Spargo (Mattew Goode) posing as his upperclassman approached him to turn Chris as an ally in robbing the bank he works. If only it was true.
Whoever has the money has power.

Tuesday, August 3, 2010

Song of the Day: Виктория Дайнеко - Я Буду Лучше

Надад Викагийн эхний цомог яваад л байдаг байсан юм. Хэдхэн дууг нь сонсчихоод л тэгээд бусдыг нь нээх сонсохгүй байсан чинь нэг гоё дууг нь гээгээд л яваад байсан бололтой. Сонсоод таалагдлаа. Фабрика Звёзд-5 -д орж байхдаа дуулж байсан дуу нь юм байна. Бичлэг нь их муу юм, гэхдээ гол нь дуу нь ш дээ. Дор үгийг нь бас орууллаа.