Friday, August 13, 2010

Robert Langdon: (Book 1) Angels & Demons


4.8/5.0
Би яг энэ номыг эхлээд нилээн удсан хойноо хавтасны содонг нь анзаарсан. Хавтасыг нь 180 градус эргүүлээд харах юм бол яг адилхан зураг харах болно. Зөвхөн зураг нь ч битгий хэл номын нэр нь ч гэсэн тийм.

Томоохон шинжлэх ухааны лабараториос анти-маттер хулгайд алдагдсан бөгөөд уг бодисыг хулгайлах явцад бүтээгч, санаваартаныг хороож цээжин дээр нь сэргэн мандалтын үед байгуулагдсан шашны эсрэг шинжлэх ухаанч нарын холбооны тэмдгийг тамгалсан байх болно. ILLIUMINATI. Мөн хоёр талаасаа уншигдана.

Уг хэргийн учирыг олохоор Нарвардын их сургуулийн профессор, тэмдэг судлаач Роберт Лангдон Ватикан руу чиглэнэ. Учир нь анти-маттер хоромхон зуур орчин тойрныхоо бүх маттертай урдалд орж устгах чадвартай бөгөөд яг одоо хулгайд алдсан анти-маттер Ватиканы хаа нэгтээ нуугдсан байгаа юм. Хүн бүр үүнд Иллиуминатиг буруутгана.

Лангдон анти-маттерыг олохын тулд Иллиуминатигийн эллементүүдийг дагах болно.

Номыг уншиж дуусгасны дараа төрсөн сэтгэгдэл гайхалтай байлаа. Энд ямар ч эсрэг дүр гэж байсангүй ээ. Хүн өөрийнхөө зөв гэж итгэсэн зүйлээ хийх нь буруу биш. Үнэхээр итгэлээ өгсөн бол яаж ч буруутгах вэ дээ? Эцсийн эцэст зөв/буруу гэдэг чинь харьцангуй ойлголт шүү дээ. Шинжлэх ухаанаар хүний оюуныг харин итгэл үнэмжилээр сүнсийг нь илэрхийлж тэдгээрийг хооронд нь харьцуулсан нь маш таалагдлаа. Киног нь өмнө нь үзчихсэн байсан ч номыг нь уншаад үзэцгээгээрэй. Таалагдана гэдэгт итгэлтэй байна.