Tuesday, August 31, 2010

The Hunger Games: (Book 3) Mockingjay

5.0/5.0
The Hunger Games цувралын гурав дахь буюу сүүлчийн боть.

Katniss Капитолийн эсрэг 13 дүүргийн бослогийн бэлэг тэмдэг Mockingjay болохыг зөвшөөрнө. Мэдээж тодорхой нөхцлүүдтэйгээр шүү дээ.

Дүүргүүд болон Капитол хоёрын хоорондох дайн харавсан сум шиг өнгөрнө. Юу болоод байгааг ч мэдэх аргагүй олон зүйл нэг дор болж өнгөрнө.

Сүүлийн хэсэг ч тэр, дуусгах гэж их шахсан бололтой. Цуврал бол тэр чигтээ яг л эртны Грекийн зэрлэг түүхүүд шиг их гоё байлаа. Маш бодитой, мөрөөдлийн юм шиг сайхан дуусдаггүй. Гэхдээ юу ч болсон амьдрал үргэлжилдэг гэдгийг их хүнд хүрэхээр гаргалаа.