Tuesday, August 24, 2010

Georgina Kincaid: (Book 1) Succubus Blues

4.6/5.0
Richelle Mead миний бодлоор маш хөдөлмөрч бас үр бүтээлтэй зохииолч. Тэр гурван цуврал зэрэг бичдэг бөгөөд нэг цувралын номнууд хоорондоо 6-7 сарын зайтай гардаг. Энэ зохиолчдын хувьд бол өндөр хурд шүү. Би түүний Vampire Academy цувралд үнэхээрийн дуртай. Нийтдээ 6 номтой байх бөгөөд сүүлийн ном нь энэ 12 сард гарна. Тэсэлгүй өөр нэг цувралыг нь эхэлчихлээ. Сүүлийн бөгөөд 6-р ном нь 3-р сард гарна.

Яагаад ч юм Succubus Blues (ерөнхийдөө Georgina Kincaid цуврал) миний санаанд Vampire Academy шигээ хүрсэнгүй. Гэхдээ л гоё байлаа. Энэ номонд Succubus, Nymph, Demon, Angel, Nephilim, Human бүгд гарна. Тэр талаараа бол сонирхолтой шүү.

Бас би үргэлж Richelle Mead -ын эмэгтэйчүүдийн тэнэг юм хиймээр санагдах бас юу хийгээд байгаагаа мэдэхгүй хийдэгийг яаж логиктойгоор дүрслэн бичиж чаддагыг биширдэг.

Хүн болгоныг уншаарай гэхгүй, гэхдээ надад лав таалагдлаа. Төгсгөлийн өгүүлбэр Spirit Bound -ынх шиг л санагдав.

P.S. Georgina Kincaid цуврал Франц, Герман хэл дээр ч бас хэвлэгдсэн. Хавтасны зургуудыг нь оруулав.