Saturday, August 28, 2010

Georgina Kincaid: (Book 3) Succubus Dreams

4.9/5.0
Georgina Kincaid цувралын гурав дахь боть.

Одоогийн байдлаар энэ ном цуврал дотроосоо надад хамгийн их таалагдсан нь байна. Магадгүй тэр их гашуй, хэцүү байдал, өгөгдсөн сонголтын асуудал гэх мэт хүчин зүйлс нь надад хамгийн гоё санагдсан байх.

Georgina энергийн нөхөлт авсан шөнөө л сонин зүүд зүүдэлж эхэлнэ. Охинтой, нөхөртэй (нөхөрийнхөө царайг хараагүй), аяга таваг угаагаад л, ард нь Hometown Alabama яваад л ... Ёстой л American Dream. Гэхдээ тэр өглөө сэрэхдээ ямар ч энерги, эрч хүчгүй бочихсон сэрдэг байлаа.

Эрч хүчнийхээ алдагдлын учирыг яаж олъё гэж бодож байтал Seattle -д хуваарилагдсан бас нэг succubus, Tony, -г дасгалжуулах хэрэгтэй байдаг. Маш нууц даалгавартай 4 тэнгэрийн элч Georgina -гийнд байрлаж байдаг. Бүх зүйлийн утга учир сүүлийн хуудсуудад л тайлагдах болно.

Richelle Mead -ын толгой дотор олон хүн амьдардаг. Нэгэн зэрэг. Гэхдээ бүгд өөр өөрөөсөө шал өөр. Харин Richelle тэднийг маш сайн ойлгож, тэднийг цаасан дээр илэрхийлж чаддаг. Бас сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг ч бас тэр.