Monday, August 23, 2010

Undead and Unwed

3.7/5.0
Урьдчилаад хэлье. Энэ бол PG-13 биш шүү. Older Young Adult эсвэл Oldest Young Adult гэж хэлмээр байна. 

Гутлан үхтлээ дурладаг 30 орчим насандаа яваа нарийн бичиг ажлаасаа халагдсан өдрөө машины ослоор нас барна. Харин тэр өөрийнхөө оршуулгын өдрөөр авсан дотор сэрэх нь тэр. Оршуулгын үйлчилгээний хийсэн ажлыг хараад дотор нь муухайрах нь тэр. Хойд ээж нь түүнийг үнэхээр үзэн яддаг бололтой. Улбар шар хослол, өөрийнхөө хаях гэж байсан сандалыг өөрт нь өмсгөсөн байхыг хараад уур нь хүрнэ. Гэр лүүгээ явлаа. Хамгийн үнэтэй цуглуулга нь алга болсон байх нь тэр. Түүний ГУТАЛНУУД. Шууд Хойд ээжээсээ өөрийнхөө эд зүйлсийг нэхэхээр явах нь тэр.

Үхсэн байх ёстой хүн яахаараа амьд, сэрүүн алхалж байдаг билээ? Мэдээж хэрэг тэр цус сорогч болсон учираас. (Би энэ номыг уншихаасаа өмнө цус сорогчтой гэж мэдээгүй шүү. Зүгээр л The Queen of the Second Place мэтийн хөгжилтэй ном байх л гэж найдаж байлаа. Long story short, I am not a vampire addict. LOLZ)