Monday, September 27, 2010

Shutter Island

Нэг уншигчын хүсэлтээр Leonardo DiCaprio -ын тоглосон Shutter Island -ын vlog -ыг хийж орууллаа.


Watch it on YouTube

Saturday, September 25, 2010

Уй гунигийн тухайд

Би хувьдаа энэ мэдрэмжинд хавьгүй бага автдаг хүн. Хэдийгээр бүхий л ертөнц хэлэлцсэн юм шиг гуньж гашуудахад онцгой ач холбогдол өгдөг, түүнийг бүр ухаан мэргэнтэй холбоцгоодог ч, - би түүнд дургүй, төдийлөн сүйдтэйд тооцдоггүй. Буян, өрөвч нинжин сэтгэл гэдэг тийм ч аятайхан чимэг биш! Энэ үгээр өөдгүй муу гэсэн утгыг илэрхийлснээрээ италичууд илүү оновчтой шийд гаргажээ. Энэ чинь ямагт хор хөнөөл тарьдаг, эрүүл саруул сэтгэлгээнээс гадуур, дорд өчүүхэн мэдрэмж шүү дээ. Ухаантай хүн уй гашууд автахыг стоикууд хориглосон байдаг.

Ийм нэг яриа бий. Египетийн хаан Псамменит дайнд ялагдаж Персийн хаан Камбизын эрхэнд ороод байхдаа, мөн л олзлогдсон охин нь боолын хувцас өмсчихсөн, ус авахаар хажуугаар нь өнгөрөхийг харжээ. Тэнд байсан нөхөд нь уйлалдан, чангаар эхэр татацгаасан ч, тэр ер бусын тайван байж, нэг ч үг дуугаралгүй газар гөлөлч зогсов. Үүний дараа хүүг нь цаазлахаар авч явахад ч хаан биеэ барьсан чанд хатуу байдлаа алдсангүй. Харин хажуугаар нь туугдан өнгөрсөн олзныхон дундаас шадар албатуудаа олж үзүүт тархиа шаан, гүнээ эмгэнэж, орь дуу тавьсан гэдэг.

Friday, September 24, 2010

Араар тавилт /Double-Crossing/ ба Ашиглалт

Дөнгөж сая над руу нэг Юнител залгангуутаа намайг нөхөртэй нь явалдсан яасан яасан ямар юу юу гэчихэв дээ. Бөөн ууртай эхнэр байхын. "Та дугаар андуураагүй биз?" гэж асуучихаад ямар тэнэг юм асууснаа ойлгов. Угаасаа яг жинхэнэ хүн нь байсан ч тэгж л асууна шүү дээ. Хаа байгаа газар минь ирээд намайг алах юм гэнэ. Гайхалтай. Гоё блог уншиж яваад иймэрхүү андуурсан дуудлаганд шууд хамаг унтрах юм байна л даа. Ер нь яахаараа миний утас руу дандаа ингэж дугаар андуурсан дуудлага ирж байдаг байна аа?

Ямар ч нэмэргүй юм байна гэдгийг нь ойлгоод утсаа тасалснаар бүр хойно бодлоо. Нээрээ яагаад энэ эмэгтэй ингэж уурлана вэ? Асуух юун. Нөхөр нь араар нь тавьсан. Гэхдээ энэ уурлах шалтгаан мөн үү? Мэдээж шүү дээ. Нөхөр нь тэр хоёрын хооронд байсан холбоог эвдсэн. Түүнээс урвасан. Хамгийн гол нь түүний итгэлийг эвдсэн. Гэхдээ магадгүй энэ эмэгтэй ямар нэгэн юм болоод байсныг урьд өмнөөс сэжиглэж байсан нь гарцаагүй. Үгүй бол гэв гэнэт ингэж дэлбэрэхгүй шүү дээ. Тэгэхээр аль хэдийн итгэл нь гуйваад эхэлчихсэн байсан байж таараа. Гэсэн ч түүний өмнө итгэл нь бүтэн байсан нь тодорхой.

Thursday, September 23, 2010

Get Him to the Greek

3.4/5.0
Аарон Грийн (Jonah Hill) Сержио Рома-ын (Sean "P. Diddy" Combs) хөгжмийн продакшд ажилладаг. Бут ниргэсэн үйл явдал хийхээр төлөвлөөд ажилчидаасаа асуухад Аарон нэр хүнд нь одоо унаж хар тамхинд орсон гэгдэх ч, түүнийхээр бол гайхалтай дуучин хэвээрээ байгаа гэж бодсон Алдоус Сноу (Russell Brand) -ын арван жилийн ойн тоглолтыг зохион байгуулах санаачлага гаргана. Мэдээж тэр үед хэн энэ санааг тоохов дээ. 

Харин сарын дараа Сержио Алдоусыг Грийк театрт тоглуулах хэрэгтэй юм байна гэж шийдээд Аарон-ыг Алдоусыг авчруулахаар явуулна. Рок одод энгийн болохоор рок байдаггүй шүү дээ. Ажилыг хүлээн зөвшөөрснөөс хойшхи хэд хоног түүний хувьд жинхэнэ там шиг л байх болно.

Би ер нь сүүлийн үед ийм инээдтэй кино үзсэнгүй. Энэ бол нэгэн хэвийн тэнэг зүйлсээр инээдэм болгосон байдаг л нэг Америкийн кино биш байлаа. Бас л тэр хэсэгтэй мэдрэмжтэй, ухаалаг, харьцангуй бодитой, хөгжилтэй кино байлаа.

Wednesday, September 22, 2010

Inception



Watch it on YouTube

V for Vendetta

5.0/5.0
Би киног нь үзчихээд ямар гайхалтай санаа вэ? гэж бодож байлаа. Сүүлд комиксыг нь биш номыг нь уншмаар санагдаад Стив Мор -ын туужласан хувилбарыг уншлаа. Зүгээр л гайхалтай.

Дүрүүд тус тусдаа характер нь шууд сонирхолтойгоор танилцуулагдахгүй байгаа ч (ямар ч байсан миний хувьд) үндсэндээ бослого, эрх чөлөө, улсын бүтэц, мөн чанарыг гоёоор гаргаж өгсөн нь сэтгэл догдлуулмаар байлаа.

Monday, September 20, 2010

Step Up 3

2.1/5.0
Би лав маш муу кино болсон гэж хэлэх байна. Жүжиглэлт ч муу, зохиол нь ч муу, зураг авалт яахав дээ, бүжиг дэглэлт ч тэр сонирхолгүй. Ер нь бол өмнөх ангиудынхаа нэрэн дээр дөрөөлөөд л хүмүүсийг татчихлаа. Take the biggest step of all in 3D гэсэн уриа нь бол яах аргагүй таарчээ. 3D -гүй л юм бол хаашаа ч явахааргүй кино болсон байна. Яагаад ч таалагдсангүй ээ. Тэгээд Камиллэ яаж яваад Мүүсийг мэддэг болчихсоныг надад сануулаад өгөөч? Хоосон  зайнууд их олон юм.

Энэ кино таалагдсан бүжиг сонирхдог хүмүүс намайг уучлаарай. Гэхдээ бүжгийн кино яагаад ч сайн бас амжилттай болдоггүй юм байна. Билли Эллиотоос бусад нь.

Resident Evil: Afterlife

3.7/5.0
Өргөө дээр нээлтийг нь очиж үзлээ. 3D-гийнхээ гайхамшигийг харуулахын тулд зураг авалтаа ч бас түүндээ тохируулан хийжээ. Өмнөх ангиудад энэ анги шиг өнцөгүүд байсныг би яг санахгүй байна. Эхэнд дүрүүдийн танилцуулж байхад л үзэгчид шагширч эхэлсэн. Эффект яах аргагүй тийм л гоё байсан юм чинь.

Кино нь өөрөө бол яахав ээ, комик-кон-ы шилдэг ивээн тэтгэгч юм чинь сонирхолтой л байж таараа. Гэхдээ заримдаа уйтгартай л санагдлаа. Буудаад л, алаад л, зугатаагаад л, дараа нь ахиад л буудаад л, хааяахан нэг сээтгэнэлцээд л... Тэгсээр байж дуусах шив дээ. Дунд нь зарим нэг хөөрхөн сниппетүүд орчихно. Төгсгөл хэсэгт Alice: "I knew, you wouldn't want to miss it." гэсэн нь инээдтэй л байлаа. Би ч гэсэн одоо яаж эндээс амьд гарна даа л гэж бодож байлаа шүү.

Overall: Үзүүштэй байлаа. Инээдтэй байлаа. Богинохон байлаа.

Monday, September 13, 2010

Robert Langdon: (Book 3) The Lost Symbol

4.7/5.0
Энэ бол дэлхий даяар шуугиан тарьсан Да Винчи Код номын үргэлжлэл бөгөөд Дан Браун ахин өөрийгөө хамгийн алдартай триллер зохиолч гэдгээ баталлаа.... Гэж бичсэн байх юм. Би яах аргагүй санал нийлж байна.

Эхэндээ энэ зүгээр л Freemason -ы нэрийг ашиглсан триллер байж болох ч номын төгсгөл рүүгээ сонирхолтой драманууд ч гарах болно. Роберт Лангдонд тохиолдсон зүйлийг би өөрөө ч хүлээн зөвшөөрөөд сууж байтал эргүүлээд хаячихдаг юм даа. Тэр хэсэг жоохон хиймэл санагдсанаас бусдаар Вашигтон Ди.Си -д болж өнгөрсөн нэг шөнийн хачирхалтай сонин явдалыг адал явдал, үйл хэргээр дүүрэн бичжээ.

Thursday, September 9, 2010

The Infernal Devices: (Book 1) Clockwork Angel

5.0/5.0
Үхлийн Зэмсэгүүд (The Mortal Instruments) цурвалын эхлэл /үйл явдал нь эхэлж болсон гэсэн үг/ Тамын Хэрэгслүүд (The Infernal Devices) гурван номт цувралын эхний боть.

Арван зургаан настай Тэсса Грэй ахыгаа хайж олохоор Виктория Хатны үеийн Английг зорино. Харин цус сорогчид, шидтэн гэх мэт бусад супернатурал Доод ертөнцийнхөн (Downworlders) олноор амьдардаг Лондонд түүнийг аюул хүлээж байгааг тэр анхандаа мэдээгүй юм. Зөвхөн дэлхий дээр өөр ертөнцөөс ирсэн буг чөтгөрийг агнадаг сүүдрийн ангуучид л энэ эмх замбараагүй байдлыг зохицуулж чадах байлаа.

Georgina Kincaid: (Book 5) Succubus Shadows

4.2/5.0
Жиоржинагийн амьдрал бүр л харанхуй болж эхлэх нь тэр.  Нэгдүгээрт, хуучин хайт Сет нь номын дэлгүүрийн сайн найз Маддитай гэрлэх гэж байгаа. /гэмшсэндээ/ Хоёрдугаарт, өөрийг нь алахыг хүсч байгаа нефилим, Роман, одоогоор түүнтэй хамт нэг кондо-д амьдарч байгаа. Роман Жеромтой гэрээ хийсэн учраас л Сиаттлд амьдрах эрхтэй байгаа. Азаар тэр хоёрын харилцаа дээрдсэн. Гуравдугаарт, Жеромыг тагнуулдах даалгавартай ирсэн нь илт байгаа өөр нэг succubus, Симонэ, гэнэт амьдралынх нь нүх сүв болгонд гарч ирнэ. Бас болоогүй ээ, үргэлжилнэ.

Домгуудад гардаг хөлөг онгоцтойгоо яваа эрчүүдийг уянгалаг дуугаараа ховсдож чулуун хад мөргүүлэн алдаг Siren энэ удаагийн боть дээр гарч ирнэ. Гэхдээ тэр тав тух, амар амгаланг амлах дуу зөвхөн Жиоржинаг дуудна. Яагаад хамаг муу, ядаргаатай, хачирхалтай зүйлс Жиоржинад л тохиолдож байдаг байна аа? Гэхдээ сонирхолтой нь үндсэн үйл явдлууд Жиоржинагүйгээр өнгөрнө. Тэр нь сонирхолтой байлаа.

Нэмээд ярьчихвал жинхнээсээ спойлер болох гээд байна.

Fucking Angels!

Sunday, September 5, 2010

Blue Car

2.9/5.0
Шүлэгчид үргэлж сэтгэл хөдлөлдөө автахдаа амархан бололтой. Эсвэл тэд тэр хөдлөлөө илэрхийлж гаргахдаа сайн бололтой.

Амьдралд тохиолдсон болгоноо ямар нэгэн зүйлээр илэрхийлж болно. Энэ удаад зохиолч охин амьдралаа хөх машинтай холбосон байна. Машин яадаг билээ? Явдаг. Орхиод явдаг.

Georgina Kincaid: (Book 4) Succubus Heat

3.8/5.0
Georgina Kincaid цувралын дөрөв дэх боть.

Энэ удаагийн ботийг би ёстой удаан уншлаа. Харьцангуйгаар. Цувралынхаа одоогийн хамгийн олон үйл явдал болсон гэж би дүгнэлээ. Сиаттлийн арчдимон Жиром гэнэт алга болно. Түүний дор ажилладаг бага үйл үхэгсэдийг, Жиоржинаг оруулаад, босс нь байхгүйд дураар нь дургиулахгүйн тулд яг л хүн шиг болгож орхино. Ямар ч хүчгүй, ямар ч шаардлагагүй.

Бас удаан хугацаанд хараагүй дүрүүдийг ч харах болно. За, бараг л хэн гэдэг нь ойлгомжтой.



Saturday, September 4, 2010

Letters to Juliet

3.1/5.0
Софи зохиолч болохыг хүсдэг. Гэхдээ тэр бол баримт шалгагч. Шаардлагатай гэсэн болсон үйл явдлуудын гэрчүүдийг хайж олж асууна гэсэн. Ажилдаа ч сайн. Гэхдээ л тэр бичихийг хүссэн хэвээрээ л байна. Сүйт залуугийнхаа Нью-Йорк -т удахгүй нээгдэх зоогийн газарт нийлүүлэгчид олохоор хуримын өмнөх аялалд Верона руу явна. Капулет, Монтаги нарын гэр бүлийнхэн дайсагналцал хүүхдүүдийнх нь амийг авсан Верона хот.

Сүйт залуу Виктор ажлын уулзалтуудад явсан үеэр Софи Вирона дахь Жульетын байшингийн тагтны дор өдөр болгон хүмүүс, эмэгтэйчүүд, очиж хайрын асуултуудаа захидал болгон бичиж ханан дээр нь нааж үлдээж байгааг олж харна. Жульетэд бичсэн захидлууд. Харин сонирхолтой нь орой болоход нэгэн эмэгтэй бүх захиануудыг хананаас хуулж сагсанд хийгээд алхана. Зохиолчын сонирхолдоо автсан Софи түүнийг дагна. Харин юу олсон гэж бодно? Жульетын Нарийн Бичгүүд. Тэд буцах хаягтай захиа бүрт Жульетын нэрийн өмнөөс хариу бичдэг. Мэдээж энэ гайхалтай биш гэж үү? Жульетэд бичсэн захидалдаа хариу авах.

Нэг удаа Софи тагтны дор тоосгоны ард нууж тавьсан 50 жилийн өмнөх захидалыг олж хариу бичсэнээр бүх сонирхолтой зүйлс эхэлнэ. Софигийн бичсэн захидлаас урам зориг авсан Клейр өөрийнхөө 50 жилийн өмнөх хайртыгаа олохоор ач хүүтэйгээ Веронад ирнэ.

Клейрын дүр их хөгжилтэй, гоё дүр байлаа. "The stars were spectacular from my window." гэх мэт давхар агуулгуудтай хөгжилтэй үгнүүд нь таалагдлаа.

Төгсгөл нь жоохон phony байлаа.

Thursday, September 2, 2010

Shifters: (Book 2) Rogue

3.2/5.0
Shifters цувралын хоёр дахь боть.

Энэ номонд эхний ботийн төгсгөлд дуусгасан түүхийн үргэлжлэлээ ахин барьж авах болно. Faythe -ын экс Andrew гэнэт, хачирхалтай байдлаар гарч ирнэ. Мэдээж түүнийг дагуулаад Marc хачин болохоос яахав.

Миний уншиж байсан хамгийн сайн ном ч байсангүй ээ. Гэхдээ хамгийн муу нь ч байсангүй. Цаг нөхцөөх гэж оролдож байгаа бол зөв сонголт байж болох юм.

Wednesday, September 1, 2010

SALT


5.0/5.0
Би Солт -ыг нилээн удаан хүлээсэн юм. Мэдээж хэрэг яригдаж эхэлснээс нь хойш гэж хэлэхгүй ээ. Ямартай ч IMDB.com -д анхны постер нь тавигдахад шууд л үзмээр санагдаж билээ. "Angelina Jolie Wanted дээр ямар гоё байлаа даа. Энэ удаад тэр өөрөө тэр төрлийнхөө кинонд гол дүрд нь тоглох нь байна ш дээ" гээд л догдолж алдсан. LOL

Солт-ын дүрийг бүтээлгэхээр анхандаа Tom Cruise-д санал тавьсан гэдгийг нь уншаад бүр гоё санагдлаа. "Энэ дүр ч эмэгтэй хүн гэдэг талаас нь харуулаад зогсохгүй, эр хүн шиг байх аюулгүй албаны ажилтаныг харуулах нь ээ" гээд л их л шимтлээ.