Thursday, September 9, 2010

The Infernal Devices: (Book 1) Clockwork Angel

5.0/5.0
Үхлийн Зэмсэгүүд (The Mortal Instruments) цурвалын эхлэл /үйл явдал нь эхэлж болсон гэсэн үг/ Тамын Хэрэгслүүд (The Infernal Devices) гурван номт цувралын эхний боть.

Арван зургаан настай Тэсса Грэй ахыгаа хайж олохоор Виктория Хатны үеийн Английг зорино. Харин цус сорогчид, шидтэн гэх мэт бусад супернатурал Доод ертөнцийнхөн (Downworlders) олноор амьдардаг Лондонд түүнийг аюул хүлээж байгааг тэр анхандаа мэдээгүй юм. Зөвхөн дэлхий дээр өөр ертөнцөөс ирсэн буг чөтгөрийг агнадаг сүүдрийн ангуучид л энэ эмх замбараагүй байдлыг зохицуулж чадах байлаа.

The Pandemonium Club гэх нууц байгууллагын гишүүд Харанхуйн эгч дүүс (Dark Sisters) -т барьцаалагдсан Тэсса удалгүй өөрийгөө дурын хүнд хувирах чадвартай Доод ертөнцийн хүн (Downworlder) гэдгээ ойлгоно. Дээрээс нь Magister нэрээрээ өөрийгөө нууцалсан байгууллагын тэргүүн Тэссагийн чадварыг өөрийнхөө зорилгоор ашиглахын тулд юуг ч харамлахгүй.

Ямар ч хандах хүнгүй болсон Тэсса Сүүдрийн ангуучидын Лондон дахь Институтэд оргононо. Дээрээс нь хэрвээ Тэсса өөрийнхөө чадварыг ашиглахыг зөвшөөрөх юм бол ахыг нь ч олоход туслана гэдгээ сүүдрийн ангуучид амласан байлаа. Удалгүй Сүүдрийн ангуучидын дунд сонирхол татам хүмүүстэй ч танилцана. Хэврэг гоо үзэсгэлэн нь аюулт нууцыг нууж байгаа Жем (James "Jem" Carstairs), бүх хүмүүсийг тогтворгүй ааш зангаараа өөрөөсөө холдуулж байдаг гүн цэнхэр нүдтэй Уйлл (William "Will" Herondale). Jace Herondale (a.k.a. Jace Wayland) -ын ааш бүр цусных бололтой. Яг шууд өвөг нь байх албагүй ч Herondale -ууд ийм байдаг бололтой. /Уйлл, Жем хоёр parabatai. Яг The Mortal Instruments -ын Jace, Alec хоёр шиг/

Тэдний хайлт Сүүдрийн ангуучидыг устгах нууц хуйвалдаан руу дагуулахад Тэсса ахыгаа аврах эсвэл шинэ найзууддаа дэлхийг аврахад нь туслахыг хооронд сонголт хийх хэрэгтэй болохыг мөн хайр бол бүх ид шидээс хамгийн аюултай нь байж болохыг ойлгох болно.

Гол дүрүүд:

  • Tessa Gray
  • William "Will" Herondale
  • James "Jem" Carstairs
  • Jessamine Lovelace
  • Magnus Bane
  • Henry Branwell
  • Charlotte Branwell
  • Nathaniel Gray
Цаашдын уншлага:

  • Clockwork Prince (The Infernal Devices, #2)
  • Clockwork Princess (The Infernal Devices, #3)
  • City of Bones  (The Mortal Instruments, #1)
  • City of Ashes  (The Mortal Instruments, #2)
  • City of Glass  (The Mortal Instruments, #3)
  • City of Fallen Angels   (The Mortal Instruments, #4)
  • City of Lost Souls (The Mortal Instruments, #5)
  • City of Heavenly Fire  (The Mortal Instruments, #6)

Magic is dangerous—but love is more dangerous still.