Sunday, September 5, 2010

Georgina Kincaid: (Book 4) Succubus Heat

3.8/5.0
Georgina Kincaid цувралын дөрөв дэх боть.

Энэ удаагийн ботийг би ёстой удаан уншлаа. Харьцангуйгаар. Цувралынхаа одоогийн хамгийн олон үйл явдал болсон гэж би дүгнэлээ. Сиаттлийн арчдимон Жиром гэнэт алга болно. Түүний дор ажилладаг бага үйл үхэгсэдийг, Жиоржинаг оруулаад, босс нь байхгүйд дураар нь дургиулахгүйн тулд яг л хүн шиг болгож орхино. Ямар ч хүчгүй, ямар ч шаардлагагүй.

Бас удаан хугацаанд хараагүй дүрүүдийг ч харах болно. За, бараг л хэн гэдэг нь ойлгомжтой.




Давхар уулзалт, урвалт, аюултай үйл ажиллагаа гээд сонирхолтой зүйлс их боллоо. Дээрээс нь Жиоржи Ванкувер, Сиаттлийн хооронд яваад л, тэгэхдээ ямар ч succubus -ын чадваргүйгээр. Ёооё, энгийн энгийн.


Төгсгөл нь үнэхээрийн гоё байлаа. Richelle Mead -ын төгсгөлүүд үргэлж дараагийн номыг унших хүслийг төрүүлж байдаг шүү.