Sunday, October 10, 2010

4.3.2.1.

3.2/5.0
Орчин үеийн, арай том охидуудын, шууд комеди гэж хэлж болмооргүй, Англи аялгатай, аятайхан хийцтэй, хөнгөн явдалтай, аз өндөртэй, амархан төгсгөлтэй триллер байлаа.

Кино үндсэндээ 4 хэсэгтэй. 4 охинд Баасан, Бямба, Ням гаригт Лондон, Нью-Йорк хотуудад  овоо их хэмжээний хулгайлагдсан цуст очир эрдэнийг тойрсон ямар ямар галзуу явдлууд тохиолдсоныг нэг нэгээр нь first-person хэлбэрээр үзүүлнэ. Яваандаа хоорондоо холбогдоод ирэхээр нэгийнх нь юу хийгээд байсныг нөгөөгийнх нь өнцөгөөс тайлбарлах болно.

4 Girls, 3 Days, 2 Cities, 1 Chance.