Tuesday, November 2, 2010

Аюуш бурхан

Насан цаглашгүй хэмээн нэрлэдэг Аюуш бурхан бол насны шид хайрлан, нас уртасгагч билээ. Түүнд залбирч мөргөвөл нас уртасна хэмээдэг. Хоёр мутартаа нас уртасгах шидийг агуулсан үхэлгүй мөнхийн рашаанаар дүүрэн бумба барьсан энэхүү бурхны бие нь бадмаараг эрдэнэ мэт улаан өнгөтэй. Очир завилгаагаар суусан Аюуш бурхны бас нэг хувилгаан дүр нь Авид бөгөөд диваажингийн эзэн хэмээн хүмүүс ихэд шүтдэг. Чойжин ламын сүм музейд хадгалагдан байгаа Аюуш бурхан нь Өндөр гэгээний урласан бүтээл бөгөөд Их Хүрээний нандин сахиусуудын нэг байжээ. Ганжуурын Аюуш хэмээн алдаршсан энэхүү бурхны бие нь 60 см орчим ба сэнтийний хамт нэг метр өндөр. Арслан суурьтай сэнтий дээр заларч буй Аюуш бурхныг гуулиар цутгаж, алтаар бүрсэн бөгөөд гайхалтай уран хийцтэй.

P.S. Энд бумба нь байхгүй байна.