Wednesday, December 15, 2010

Burlesque



Watch it on YouTube

Стив Антины бичиж найруулж Кристина Агуилера, Шер нарын гол дүрийг нь бүтээж энэ онд үзэгчидын хүртээл болсон Burlesque кино Өргөө кино театрт ирлээ. Ойрын хугацаанд ингэж дуулиан тарьсан мюзикл жанрын кино гараагүй юм. Энэ кинонд голчлон эмэгтэйчүүд дүрүүдийг бүтээсэн бөгөөд киноны түүх, бичлэг хийсэн арга барил нь 1800-аад оны сүүл, 1900-аад оны эхээр АНУ-д нилээд “моодонд” орж байсан бүрлеск стилийг агуулсан.


Бүх л авъяастай, авъяасгүй том зүйлийг мөрөөдсөн залуучууд үргэлж Лос Анжелес эсвэл Нью-Йорк руу өөрсдийн тосгоны ч гэгдэх гэрээ орхин явдаг. Алиса /Кристина Агуилера/ бол тэд нарыг нэг, гэхдээ түүнд жинхэнэ гялалзсан залуу нас, уянгалаг сайхан хоолой байлаа. Йоваг орхиод Лос Анжелест ирсэн Али өөрийгөө дуулах ёстой гэдгийг л мэдэж байсан юм. Өдөржингөө ажил хайсны дараа орой алхаж явахдаа шатан дээр тайзны хувцасаа янзалж байгаа бүсгүйг олж харах болно. Өөрийг нь дуудсан юм шиг Бүрлеск клуб руу дагаж орно. Энэ үед клубын хамтран эзэмшигч Тесс /Шер/ Welcome to Burlesque –г дуулж байдаг бөгөөд энэ нь яг л Алигийн Бүрлескийн ертөнцөд нэг мөсөн дурлаж байгааг билэгдэж байдаг.


Гэсэн ч хүн дурласан зүйлдээ хүрэхийн тулд бүх зүйлийн доороос нь эхэлдэг, Али Бүрлеск клубын бармен Жек /Кам Жиганде/ -тай танилцаж клубт үйлчлэгч хийдэг. Энэ үедээ тэр тайзан дээр тоглогдож байгаа бүх хөтөлбөрийг цээжилсэн байх болно. Шинэ бүжигчидийг шалгаруулан авах үеэр Али өөрийнхөө жинхэнэ авъяасыг харуулна. Цаашаагаа хэрхэн үргэлжлэхийг үзэгчид өөрсдөө сонирхвол илүү таашаалтай байх.

Бүрлеск киног амьлуулахад зөвхөн Тесс /Шер/, Али /Агуилера/ хоёр оролцоогүй юм. Бүрлескийг худалдаж авахыг хүссэн үл хөдлөх хөрөнгө худалдаалагч Маркус /Эрик Дайн/, тайзан дээрхи үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн өрсөлдөөнийг илэрхийлэх Никки /Кристен Бэлл/, аж жаргалаа олж байгаа Жиоржиа /Жулианн Хоу/, үргэлж хажууд дэмжиж байдаг, хараал нь хүртэл магтаал болсон Шон /Станлей Туччи/, зүүдэнд ором шоглосон төрхийг гаргах Алексис /Алан Каммин/, мөн охид эмэгтэйчүүдэд маань ялангуяа хамгийн их хөгжилтэй байсан унтлаганы хувцас алга болгодог Жек /Кам Жиганде/ нар бүгд энэ киног хамгийн сүүлийн үед гарсан Чикаго, Ес зэрэг мюзиклүүдээс илүү бодит гэхдээ хүний сэтгэлийг татах чанарыг нь алдагдуулалгүйгээр  галзуурам өнгөн дунд оруулж чадсан юм.

Шинэ цагийн мюзиклын гайхамшигийг жинхэнэ утгаар нь компьютерийнхаа эсвэл зурагтныхаа дэлгэцийн араас биш кино театрт очиж том дэлгэцээр мэдрээрэй.