Wednesday, December 1, 2010

Dec. 1, 2010: World AIDS Day

Би бүр нилээн бага байхын л жил болгоны 12-р сарын 1-ны өдөр Дэлхийн ДОХ-той тэмцэх өдөр, ДОХ-той хүмүүсийг үзэн ядах биш харин ДОХ-ын тухай хүмүүст таниулах, түүний талаар мэдээлэл өгөх, сонор сэрэмжийг хүмүүст төрүүлэхэд чиглэсэн өдөр юм гээд л NAF-ын Volunteer-уудын дунд ороод цагаан футболка, улаан тууз зүүгээр явдаг байлаа.

Одоо бол аль хэдийнээ хүмүүс ХДХВ/ДОХ (HIV/AIDS) гэж юу болох, түүнээс хэрхэн өөрийгөө хамгаалах талаар хангалттай мэдээлэлтэй басхүү чадвартай болсон байх. Одоо бол бид энэ вирусын тархалтыг аль болох бууруулах, мөн HIV+ хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх утга зорилготой болж өөрчлөгджээ.

Хөдөлгөөний энэ жилийн уриа: "Act HIV Aware".

Өнөөдөр зарим их сургуулиуд дээр үнэгүй бэлгэвч тарааж байх шиг байсан. Надад ч бас нэг ирсэн. Тэгэхээр одоо залууд бид нарын ХДХВ/ДОХ -ын эсрэг үйл ажиллагаанд SAFE SEX гэсэн категор дор идэвхитэй "оролцох" хэрэгтэй болж байна. Лол. Уучлаарай, энэ нийтлэл утгагүй болоод ирлээ.

P.S. Миний улаан тууз NAF -ууд Armed Force-той хамтарсан олон улсын чуулганд зориулсан тэмдэг болохоор дээрээ буутай байгаа юм шүү. Өөр утгагүй.