Friday, January 7, 2011

My Soul to Take



Watch it on facebook

Надад яагаад энэ ном маш таалагдсаныг би өөртэйгөө адил талаас нь харлаа гэж бодож байна. Яагаад гэвэл би ч гэсэн төрөхдөө уйлаагүй гэсэн. Тэр талаараа энэ номын гол дүр болсон Кейла надад ойр санагдсан байж болох юм. Тиймээс энэ ном хүн болгонд таалагдах эсэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ Young Adult жанрын ном уншдаг хүн бүрт бол гарцаагүй таалагдана. Харин шинэ уншигчидыг энэ жанрт оруулж чадна гэдэгт бол эргэлзэж байна.

Уг жанрт байдаг ерөнхий дүрүүд болсон цус сорогч, босоо орооолон гэх мэтийн дүрүүд энд гарахгүй бөгөөд нөгөө талаас илүү эртний гэж хэлж ч болох банший болон эрлэгийн элч цувралын эхний номонд зонхилох дүрийг бүтээсэн нь миний хувьд шинэ төрлийн сүпернатурал дүр таалагдлаа. Цаашдаа дараа дараагийн номнуудад ямар байхыг би мэдэхгүй ч эхний ном болон My Soul to Take дангаараа ч сайн ном болж чаджээ.