Tuesday, January 4, 2011

TRON: Legacy



Watch it on facebook
Дэлгэрүүлээд миний бичмэл review -ыг уншаарай.


Саяхан нээлтээ хийгээд байгаа TRON: Legacy нь удаан хүлээгдсэн 1982 оны зөгнөлт кино TRON яг хаана дууссанаас үргэлжлүүлэн хийгдсэн юм. Компьютерын компаны CEO Кевин Флинн, түүний хуулбар болсон Жефф Брижесийн компьютераар залуужуулсан хувилбар болох Клү, Кевины хүү Сэм нар уг киноны гол дүрүүд байлаа. Трон энэ удаад бол өмнөх ангитайгаа харьцуулахад хэдхэн хэсэг дээр гарсан бөгөөд ямар учиртай нь тайлбарлагдаагүй хорон санаат дүр шиг л байлаа.
Кевин төгс ертөнцийг бүтээхээр өөрийн гэсэн дижитал ертөнц үүсгэсэн боловч өөрийнх нь төгс ертөнцийг бүтээгч програм Клү удирдлагаас нь гарна. Ингэснээр Кевин яах аргагүй зугатах хэрэгтэй болдог бөгөөд түүнийг хамгаалж байсан Троныг ч алдана. Кевин дижитал ертөнцөөс гарч чадалгүй аль хэдийн 20 жилийг өнгөрөөх бөгөөд энэ хооронд жинхэнэ ертөнцөд хэн ч Кевинд юу тохиолдсоныг мэдэхгүй байлаа. 28 нас хүрсэн Сэм санамсаргүйгээр Кевины ертөнцөд орж ирснээр хүн болгоны тэсэн хүлээж байсан визуал гайхамшиг эхэлнэ.
Хэдхэн жилийн өмнө л боломжгүй байсан компьютер эффектүүд одоо бидний гар дээр магадгүй нүдэнд хүрч байгаа нь гайхалтай байсан бөгөөд эдгээр дундаас хамгийн сонирхолтой нь Жефф Брижесийн 30 настай болтол нь залуужуулж Клүгийн дүрийг хийсэн нь нэг талаасаа зарим хүмүүст энэ хэсгүүдийг 1980аад онд авсан юм болов уу гэж асуухад ч хүрэхээр байлаа. Иймээс Клү Кевин хоёрын тулалдах хэсэг нь хэнд ч үзэхэд сонирхолтой харагдах байх.
Нөгөө талаасаа ТРОН: Залгамжлал визуал эффектээрээ хүмүүсийн таашаалд өндөр хүрч байгаа ч илүү зүрх сэтгэл дутагдсан гэдэг нь мэдэгдэж байсан. Сем 20 жил уулзаагүй эцэгтэйгээ уулзаж байгаа ч тэр драма киноны туршид харагдалгүй тэр нь зүгээр л киноны түүх үргэлжлүүлэх үндэс болсноор биш түүний зорилго эсвэл субьект нь болж чадаагүй.
Зөвхөн нүдээр үзээд зогсохгүй чихээр сонсдогоос ТРОН: Залгамжлал киноны саундтрекүүд гайхалтай сонголтоор хийгдсэн. Олон талаас олон хөгжимчидын дууг биш зөвхөн Дафт Панк –ын дуунуудыг ашигласан нь хүмүүст илүү ихээр киноны күүл орчинд ороход тусалсан. (Хувийн зүгээс надад хамгийн их таалагдсан нь Daft Punk)
Мөн түүнчлэн 3D эффектийг ч мартах болохгүй... Би үүндээр илүү юу ч хэлэхэв дээ.
Зургаан үгэнд товчилбол: Харамсалтай нь гүехэн, гэсэн ч сэтгэл татам гайхалтай.