Saturday, February 5, 2011

Шинэ жилийн үдэш

Хүүхнүүд бүгд цагаан даашинзтай
Хүрэхийн аргагүй, торгон намираатай
Харахын аргагүй, туяа цацраатай
Харин би ганцаараа хав хар даашинзтай...
Хөөрхөн хүүхнүүд, цагаахан хүүхнүүд
Хөвсгөр цас шиг дүүлэн нисэлдэнэ
Хөмсгөө зангидаад би ганцаараа
Өчигдрийн гарыг атган зогсоно
Халуухан хүүхнүүд цагаахан өмсгөлэй
Харин би ганцаараа...
Л. Өлзийтөгс