Saturday, February 19, 2011

Terka's 19th Birthday: Day Number 2

Тэргэлийн төрсөн өдрийг тэмдэглэх 3 өрийн аяны 2 дахь өдөр. Тэргэл Жуулчны мэдээллийн төв дээр ажилтай байлаа. Тэрнээс өмнө бас нэг цаг хичээл заасан. 9 цагаас. Лол. 

Хагассайн өдөр эрт босцгоосон. Харин би бас босоод л юм хумаа өмсөж аваад Тэргэлд өдрийн хоол аваачиж өгөхөөр шууд гарсан. Гэхдээ шууд очоогүй л дээ. Өдрийн хоолны цагаас өмнө юм амжуулах цаг байсан. Тэгээд ТЕДИ орсон. Гар утас, компьютертай холбоотой юм болохоор шууд л тийшээ явах юм даа.

За шууд өдрийн хоол руугаа оръё: Кимбаб, пизза, тэгээд хамгийн гол нь 2 дахь өдрийн бэлэг GREETING CARD, зүрхтэй, улаан, лакаар будсан. Дээр нь бичсэн үг: 
Yesterday, you got the moon, which I showed you
Today, you get a card, which I wrote you
Tomorrow, you'll get a gift, which I made for you