Thursday, March 31, 2011

Бүдүүлэг байх хэрэгтэй юм болов уу?

Бид нар өдөр тутам эргэн тойрондоо анзаардаг байх. Эргэн тойрны чинь хүмүүс хичнээн бүдүүлэг байдгыг. Би бусад эмэгтэй оюутнуудаас харьцангуй азтай юм шиг байгаа юм. Наад зах нь сургууль руу орох гэж байхад манай хөвгүүд бид нарт хаалга онгойлгоод өгдөг. Түрүүлж дайрахгүй шүү. Харин өөр сургуулийнхан ямартай ч 3 жишээнээс нийлээд л шахчихна шүү дээ. Энэ асуудал автобус тэр бүү хэл лифтэн дээр хүртэл гардаг.

Угаасаа монголчууд эмэгтэй хүнийг барууныхан шиг тэгж хүндэлдэггүй гэдгийг ойлгож байна, гэхдээ монголд барууныхан шиг ёсны хүмүүжил гэхээсээ илүү эхийгээ биш юмаа гэхэд эгчийгээ хүндлэх хүмүүжил багаас нь суусан, илүү элэгсэг байдлаар гэх юм уу даа, "хүндэтгэдэг".

Би өнөөдөр үргэлж л чихэвчээ чихнээсээ зүүлттэй явдгаараа тэгээд л автобусан дотор зогсож байлаа. Миний хашаад зогсож байсан суудал дээр нэг хөөрхөн охин сууж байсан. Харахад бас л миний л үеийн байх. Харин эсрэг талд нэг танидаг эрэгтэй нь байх шиг байсан. Удалгүй ч нөгөө унтаад өгчихөв. Тэгээд байж байтал нөгөө эрэгтэй босч ирчихээд охинд юм хэлэх гэж сэрээхдээ толгойных нь ард тогшоод авах юм. Би ч тэнд шоконд ороод өнгөрөв. Харин охин тоосон шинжгүй байх юм. Бодвол хэн хэн нь бие биентэйгээ "хэрцгий" хандаад сурчихсан юм шиг байна.

Энэ үйл явдлын дараахан Миний Зах дотор байдаг АТМ -ээс мөнгө авах гээд зогсож байхад жаахан охиноо дагуулсан аав миний хажуугаар зөрөхдөө охин дүүг маань надруу бараг мөргөж унагаагаад зөрөх юм. Би ч араас нь өөрийн мэдэлгүй "Хүүе, яаж байна аа?" гээд л хашхирчих нь тэр. Харин тэр үед өөдөөс эрж байсан нилээн ахимаг насны эмэгтэй охинтойгоо явж байсан аавыг өмөөрч байх юм. Эмэгтэй хүн гэдэг талаас нь биш юм аа гэхэд жоохон хүүхэд гэдэг талаас нь дүүд минь зөөлөн байж болсонгүй ээ???

Бодоод үзэхнээ хувиа хичээсэн гээд байгаа энэ нийгэмд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээ хүндэлж, эмэгтэйчүүд нь ч тэрийгээ зөв хүлээж авч чаддаггүй (аятайхан хандахаар шал өөр юм бодох гэх мэтчилэн) үед яаж уур, бухимдалгүй явах вэ дээ?

Хөвгүүд минь наад захын хүндлэл сурч, охидууд минь боловсон байцгаа л даа.

P.S. Ёооё, нэг түрүүнээс хойш нэг юм хэлмээр байсан. Арай дээр боллоо.

Wednesday, March 30, 2011

Song of the Day: Gavin DeGraw - I Don't Want to Be

Энэ дууг хүмүүс ихэвчлэн One Tree Hill цуврал киноны интро дуу гэдгээр нь мэдэх байх. Би ч гэсэн тэгж л мэднэ. Харин энэ дуунаас болж @Tergela Лусакын цувралыг үзэх гэж байгаа.

Lyrics are continued ...

Monday, March 28, 2011

London Boulevard


Найруулагч: Вилльям Монахан
Гол дүрүүдэд:
  • Колин Фаррелл
  • Кьера Найтли
  • Анна Фрейл
  • Рей Уйнстон
  • Дэвид Тевлис
"London Boulevard" is the story of a man newly released from prison who falls in love with a reclusive young movie star and finds himself in a duel with a vicious gangster.

Sunday, March 27, 2011

And One Last Thing ...

Зохиогч: Молли Харпер /Molly Harper/
Номын нэр: Тэгээд сүүлчийн нэг юм ... /And One Last Thing/
Ямар нэгэн цувралын хэсэг эсэх: Үгүй /individual/

"If Singletree’s only florist didn’t deliver her posies half-drunk, I might still be married to that floor-licking, scum-sucking, receptionist-nailing hack-accountant, Mike Terwilliger."

Lacey Terwilliger’s shock and humiliation over her husband’s philandering prompt her to add some bonus material to Mike’s company newsletter: stunning Technicolor descriptions of the special brand of "administrative support" his receptionist gives him. The detailed mass e-mail to Mike’s family, friends, and clients blows up in her face, and before one can say "instant urban legend," Lacey has become the pariah of her small Kentucky town, a media punch line, and the defendant in Mike’s defamation lawsuit.

Inspirational Item: COFFEE again

Би өмнө нь кофений тухай бичиж байсан. Харин тэр үед би ганцаараа уух кофений тухай бичиж байсан байна гэдгээ ахиад уншсаныхаа дараа ойлголоо. Харин одоо би ганцаараа "биш" уух кофений тухай бичих болно. Лол.

Гэртээ кофе хийж уух гоё л доо. Харин найзуудтайгаа coffee shop-т кофе уухын давуу талуудыг дурьдъя л даа:
  1. Хэн нэгэн чамд кофег чинь бэлдэж өгнө.
  2. Кофений чинь аяга чиний өөрийн чинь аяганаас илүү хөөрхөн бас тухтай байх нь элбэг.
  3. Эспрессо л захиалаагүй бол кофе чинь гадаргуун дээрээ камераа гаргатал чинь гоё зурагтай ирнэ.
  4. Дээрээс нь амт нь ч чиний өөрийн чинь хийсэн кофеноос илүү амттай байх байх.
  5. Буйдан нь яг сонирхолд чинь таарсан дөрвөлжин, зөөлөн өнцөгтэй, зузаан даавуун гадаргуутай, завсарын өнгөтэй байх болно.
  6. Кофенийхоо хажууд бяслагтай бялуу ч юм уу гоё амттан идэж болно.
  7. Хамгийн сүүлийн гэхдээ хамгийн муу нь биш - чи бас кофе уух дуртай найзуудтайгаа цагаа өнгөрөөж байгаа шүү дээ.

Song of the Day: Mike Posner - Cooler Than Me


ortoPilot -ын UK Live Lounge -ын финалистуудын дуулсан дуунууд дундаас энэ дууг олов. Яг тэр коверыг нь бас орууллаа. Хөгжилтэй байж магадгүй юм.

P.S. Энэ ковер UK Live Lounge -д түрүүлээгүй. <харамсалтай>

Friday, March 25, 2011

UBTwestival


North Ducks-ынхан үнэн хүмүүсийг нилээд хөгжөөв.

Wednesday, March 23, 2011

UBTwestival Tomorrow


Дэлхий даяар зохиогддог Twestival наадам маргааш буюу 3-р сарын 24-нд зохиогдох гэж байна. UBTwestival Занаду арт галлерейд 18:30-т зохион байгуулагдана. Үйл ажиллагаа буяны үйлсэд зориулан зохиогдож байгаа тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.Ulaanbaatar.twestival.com
Билет захиалга: http://www.amiando.com/UBTwestival.html?page=512340

Song of the Day: Adele - Rolling in the Deep


Сүүлийн үед нилээд нэрд гараад байгаа Adele-ын дуундуудаас сонссох байх гэж бодож байна. Харин би зарим дуунд нь бүр дурлачихаад сууж байна.

Яг энэ дууг эндээс татаарай.

Түүний сүүлийн цомог 21 -ыг эндээс татаарай.

Tuesday, March 22, 2011

Another Faust

One night, in cities all across Europe, five children vanish - only to appear, years later, at an exclusive New York party with a strange and elegant governess. Rumor and mystery follow the Faust teenagers to the city’s most prestigious high school, where they soar to suspicious heights with the help of their benefactor’s extraordinary “gifts.”

But as the students claw their way up - reading minds, erasing scenes, stopping time, stealing power, seducing with artificial beauty - the side-effects of their own addictions. And as they make further deals with the devil, they uncover secrets more shocking than their most
unforgivable sins.

At once chilling and wickedly satirical, this contemporary reimagining of the Faustian bargain is a compelling tale of ambition, consequences, and ultimate redemption.

Happy 19th Birthday, Nandia!!!

Sunday, March 20, 2011

Мастурбаци by Галсансүх

Би энэ шүлгийг анх уншаад ёстой гайхсан гэвэл итгэх байх ... гэхдээ их сонин гайхсан ...

Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Сайхан хүүхний зураг
Сармагчинд байхгүй ч
Гавал байна
Гар байна
Ганцаардал байна
Галзуу дур байна

Saturday, March 19, 2011

Death Cloud

Зохиогч: Andrew Lane
Цуврал: Young Sherlock Holmes

It is the summer of 1868, and Sherlock Holmes is fourteen. On break from boarding school, he is staying with eccentric strangers—his uncle and aunt—in their vast house in Hampshire. When two local people die from symptoms that resemble the plague, Holmes begins to investigate what really killed them, helped by his new tutor, an American named Amyus Crowe. So begins Sherlock’s true education in detection, as he discovers the dastardly crimes of a brilliantly sinister villain of exquisitely malign intent.

The Town [2010] [Ben Affleck]

Би микрофоноо асаахаа мартсанаас болж энэ видеог хоёр дахь удаагаа бичлээ. Лол. Тэгэхээр эхний видеоноос зөрсөн гэж хэлж болно. *headdesk*

Гол дүрүүдэд:
  • Ben Affleck as Doug MacRay
  • Rebecca Hall as Claire Keesey
  • John Hamm as FBI S.A. Adam Frawley
  • Jeremy Renner as James Coughlin
  • Blake Lively as Krista Coughlin

Twitters! Come to the UBTwestival!!!

Улаанбаатарын жиргээчид 2011 оны 3-р сарын 24 нд Занаду арт галерейд дэлхийн булан бүрт жиргээчдын зохион байгуулж буй Твестивал-ын УБ хувилбарыг анх удаагаа зохион байгуулах гэж байна.

УБТвестивалын үеэр Улаанбаатар дахь жиргээчид маань нүүр тулж уулзаад зогсохгүй сайн үйлсийн төлөө хандив цуглуулах бөгөөд цугласан бүх мөнгө харааны бэрхшээлтэй хүүхдүүлийн 116-р сургуульд тэдэнд хэрэгтэй байгаа төхөөрөмжүүдийг худалдан авахад зориулах болно.

Улаанбаатарт байгаа жиргээчидээ, сайн үйлсийн төлөө бүгдээрээ хамтдаа нүүр тулан жиргэцгээе. Дэлгэрэнгүй мэдээллийн доорхи хаягаас аваарай.

Friday, March 18, 2011

Paris, Je t'aime at the BLACK BOX Theater Lab


Эр цэргийн баяр 3-р сарын 18-ныг тохиолдуулан Black Box театрт Paris, je t'aime киног үнэ төлбөргүй толилууллаа.

Тэргэл бид хоёр арай л эрт (төлөвлөсөн цагаас 90 минут эрт) оччихсон хүлээж байсан юм. Кино 20 цагаас эхлэх байсан боловч зочид хоцорч ирсэнээс болон дараагийн гурван өдөр болох Vagina Monologue -ын тухай тайлбар гэсээр нилээд хоцорч эхэлсэн юм.

Vagina Monologue гурван орой Black Box театрт тоглогдох (24, 25, 26 байхаа) бөгөөд тоглолтын тасалбар 10000 төг. Бүх цугласан мөнгө Монгол дахь хүчирхийлэлийн эсрэг үйл ажиллагаанд зориулагдах юм. 

Tuesday, March 15, 2011

#CoffeeDay #1


Энэ видеог яг тэр өдөр нь оруулах гэсэн боловч техникийн сааталаас үүдээд одоо болтол оруулж чадахгүй байлаа.

Манай кофенд дуртай жиргээчид хоорондоо уулзалт хийнэ гэж нилээн удаан хугацаанд хойшлуулсаны эцэст @Nomuna_t, @Tergela нартай хамтран (@AnuHarchu) зохион байгуулав. Лол. За эхэн шат нэг иймэрхүү.

Энэ уулзалтан дээр ирээгүй жиргээчид дараагийн уулзалтан дээр ирцгээгээрэй. That might be anytime.

Friday, March 11, 2011

What happened to us?



Амьдрал чамд яаж хандаж байна даа?

  1. Гадаргуу нь зурагдсан Тэркагийн лаптоп
  2. Малгайнаас нь хальсан Анугийн үс
  3. Улайгаад эдгэж байгаа Тэркагийн улаан нүд
  4. автобусанд ч хүмүүсийн анхаарлыг татсан Анугийн нов ногоон пальто
  5. Аан бас бид хоёр бүр ихэр юм шиг болгосон хараг хос шил

Thursday, March 10, 2011

NUM News: 2011 March Issue



1st page: Front page
2nd page: Through Their Eyes  (interviews)
3rd page: Student Voice (articles by students)
4th page: Art of Living (tips)
5th page: Special Corner - The Best Club of NUM
6th page: Coffee Time
7th page: Coffee Time
8th page: World Student
9th page: Cover Corner
10th page: Book Review
11th page: Edutainment
12th page: Healthy Life
13th page: Campus Comment
14th page: Student Life

The day that we couldn't find anything to do



Өглөө эрт хичээлгүйгээ мэдэнгүүтээ би Тэркагийнд очиж хоол хийв. Хоол ч гэж дээ, шарсан мөөгтэй мах, чанасан өндөг, тэгээд талх. Лол. Бодоод байсан чинь хоёулаа энэ хоолоороо өдрөө өнгөрөөчихсөн юм байна ш д, Тэрка!

P.S. Би хоол хийдэггүй биш, зүгээр л хоол хийх дургүй. Ерөнхийдөө. Лол.

Sunday, March 6, 2011

Song of the Day: Pixie Lott - Broken Arrow



Би анх энэ бичлэгийг Эмма Уотсоны жиргээн дундаас олсон. Видеон дээр гарч байгаа хоёр залуугийн шар үстэй нь Эммагийн ах Алекс Уотсон. Сайн харвал тэр хоёр бас адилхан л юм.

Дууны хувьд бол сэтгэлд хүрэхээр дуу, харин Пикси Лоттын уруул яагаад нэг хэлбэрээсээ бараг хөдлөхгүй байгаагын шалтгааныг би сайн мэдэхгүй байна.

Saturday, March 5, 2011

How I got my name



My mom just brought this telegram for me to stick it on my keepsakes wall. Watch the video to see what was on it. It's kinda cooool.

Please, leave your own story on the matter as a comment to this post. I would love to read them or watch them.

Love,
Anu

Unboxing my new mobile phone


Ингээд би шинэ утастай болдог юм байжээ. Лол. Sony Ericsson Zylo эсвэл w20i гэж нэрлэж болох юм байна.