Thursday, March 31, 2011

Бүдүүлэг байх хэрэгтэй юм болов уу?

Бид нар өдөр тутам эргэн тойрондоо анзаардаг байх. Эргэн тойрны чинь хүмүүс хичнээн бүдүүлэг байдгыг. Би бусад эмэгтэй оюутнуудаас харьцангуй азтай юм шиг байгаа юм. Наад зах нь сургууль руу орох гэж байхад манай хөвгүүд бид нарт хаалга онгойлгоод өгдөг. Түрүүлж дайрахгүй шүү. Харин өөр сургуулийнхан ямартай ч 3 жишээнээс нийлээд л шахчихна шүү дээ. Энэ асуудал автобус тэр бүү хэл лифтэн дээр хүртэл гардаг.

Угаасаа монголчууд эмэгтэй хүнийг барууныхан шиг тэгж хүндэлдэггүй гэдгийг ойлгож байна, гэхдээ монголд барууныхан шиг ёсны хүмүүжил гэхээсээ илүү эхийгээ биш юмаа гэхэд эгчийгээ хүндлэх хүмүүжил багаас нь суусан, илүү элэгсэг байдлаар гэх юм уу даа, "хүндэтгэдэг".

Би өнөөдөр үргэлж л чихэвчээ чихнээсээ зүүлттэй явдгаараа тэгээд л автобусан дотор зогсож байлаа. Миний хашаад зогсож байсан суудал дээр нэг хөөрхөн охин сууж байсан. Харахад бас л миний л үеийн байх. Харин эсрэг талд нэг танидаг эрэгтэй нь байх шиг байсан. Удалгүй ч нөгөө унтаад өгчихөв. Тэгээд байж байтал нөгөө эрэгтэй босч ирчихээд охинд юм хэлэх гэж сэрээхдээ толгойных нь ард тогшоод авах юм. Би ч тэнд шоконд ороод өнгөрөв. Харин охин тоосон шинжгүй байх юм. Бодвол хэн хэн нь бие биентэйгээ "хэрцгий" хандаад сурчихсан юм шиг байна.

Энэ үйл явдлын дараахан Миний Зах дотор байдаг АТМ -ээс мөнгө авах гээд зогсож байхад жаахан охиноо дагуулсан аав миний хажуугаар зөрөхдөө охин дүүг маань надруу бараг мөргөж унагаагаад зөрөх юм. Би ч араас нь өөрийн мэдэлгүй "Хүүе, яаж байна аа?" гээд л хашхирчих нь тэр. Харин тэр үед өөдөөс эрж байсан нилээн ахимаг насны эмэгтэй охинтойгоо явж байсан аавыг өмөөрч байх юм. Эмэгтэй хүн гэдэг талаас нь биш юм аа гэхэд жоохон хүүхэд гэдэг талаас нь дүүд минь зөөлөн байж болсонгүй ээ???

Бодоод үзэхнээ хувиа хичээсэн гээд байгаа энэ нийгэмд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээ хүндэлж, эмэгтэйчүүд нь ч тэрийгээ зөв хүлээж авч чаддаггүй (аятайхан хандахаар шал өөр юм бодох гэх мэтчилэн) үед яаж уур, бухимдалгүй явах вэ дээ?

Хөвгүүд минь наад захын хүндлэл сурч, охидууд минь боловсон байцгаа л даа.

P.S. Ёооё, нэг түрүүнээс хойш нэг юм хэлмээр байсан. Арай дээр боллоо.