Sunday, March 20, 2011

Мастурбаци by Галсансүх

Би энэ шүлгийг анх уншаад ёстой гайхсан гэвэл итгэх байх ... гэхдээ их сонин гайхсан ...

Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Сайхан хүүхний зураг
Сармагчинд байхгүй ч
Гавал байна
Гар байна
Ганцаардал байна
Галзуу дур байна
 
Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Сармагчинд
Сармагчингийн
Сүрэг байвч
Саах хэрэг гарна

Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Ганцаардахад
Гар байна
Гавал байна
Галзуу дур байна

Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Хүн сүрэг
Хажууд байвч
Харин саах
Хэрэг гарна.