Sunday, March 27, 2011

Inspirational Item: COFFEE again

Би өмнө нь кофений тухай бичиж байсан. Харин тэр үед би ганцаараа уух кофений тухай бичиж байсан байна гэдгээ ахиад уншсаныхаа дараа ойлголоо. Харин одоо би ганцаараа "биш" уух кофений тухай бичих болно. Лол.

Гэртээ кофе хийж уух гоё л доо. Харин найзуудтайгаа coffee shop-т кофе уухын давуу талуудыг дурьдъя л даа:
  1. Хэн нэгэн чамд кофег чинь бэлдэж өгнө.
  2. Кофений чинь аяга чиний өөрийн чинь аяганаас илүү хөөрхөн бас тухтай байх нь элбэг.
  3. Эспрессо л захиалаагүй бол кофе чинь гадаргуун дээрээ камераа гаргатал чинь гоё зурагтай ирнэ.
  4. Дээрээс нь амт нь ч чиний өөрийн чинь хийсэн кофеноос илүү амттай байх байх.
  5. Буйдан нь яг сонирхолд чинь таарсан дөрвөлжин, зөөлөн өнцөгтэй, зузаан даавуун гадаргуутай, завсарын өнгөтэй байх болно.
  6. Кофенийхоо хажууд бяслагтай бялуу ч юм уу гоё амттан идэж болно.
  7. Хамгийн сүүлийн гэхдээ хамгийн муу нь биш - чи бас кофе уух дуртай найзуудтайгаа цагаа өнгөрөөж байгаа шүү дээ.