Friday, March 18, 2011

Paris, Je t'aime at the BLACK BOX Theater Lab


Эр цэргийн баяр 3-р сарын 18-ныг тохиолдуулан Black Box театрт Paris, je t'aime киног үнэ төлбөргүй толилууллаа.

Тэргэл бид хоёр арай л эрт (төлөвлөсөн цагаас 90 минут эрт) оччихсон хүлээж байсан юм. Кино 20 цагаас эхлэх байсан боловч зочид хоцорч ирсэнээс болон дараагийн гурван өдөр болох Vagina Monologue -ын тухай тайлбар гэсээр нилээд хоцорч эхэлсэн юм.

Vagina Monologue гурван орой Black Box театрт тоглогдох (24, 25, 26 байхаа) бөгөөд тоглолтын тасалбар 10000 төг. Бүх цугласан мөнгө Монгол дахь хүчирхийлэлийн эсрэг үйл ажиллагаанд зориулагдах юм.